x

Туул голын сав дагуух газрыг цэвэрлэлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг “Их цэвэрлэгээний 90 минут” уриан дор 4-р сарын 21ны өдөр зохион байгууллаа. Бүх нийтийн их цэвэрлэгээний нээлтэд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨҮГ-ын дарга Б.Бямбадорж, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Б.Бямбасайхан болон холбогдох албаныхан оролцсон.

Тус арга хэмжээг нээж Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд бүх нийтийн 90 минутын  их цэвэрлэгээг зохион байгуулж байна. Энэ нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  ажил юм. Энэ жилийн хувьд 90 минутын хугацаанд буюу 11.00 цагаас эхлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэд өөрийн хариуцсан нийтийн эзэмшсэн гудамж зам талбайг угааж цэвэрлэх, арчлах хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах зохион  байгуулалтад нэгэн зэрэг орж буйгаараа онцлог болж байна. 90 минутын дараа зохион байгуулагч ажлын хэсгийнхэн  нийтийн эзэмшлийн талбайгаар явж нийслэлийн төр захиргааны албан хаагчид болон аж ахуйн нэгж, иргэд хэрхэн идэвхтэй оролцсоныг дүгнэнэ. Ингээд Улаанбаатар хотын өнгө зүс ямар болсныг 90 минутын дараа эргэн цугларч үр дүнгээ танилцуулах юм. Цаашид бид энэ ажлыг тогтсон хугацаанд, тодорхой орон зайд нэгэн зэрэг хамтран зохион байгуулж байх болно. Энэ жилийн хаврын бүтээн байгуулалт, тохижилт, ногоон байгууламжийн ажил эхэлсэн. Бид өглөөний 06.00 цагаас  эхлүүлэн Улаанбаатар хотын шилмүүст том оврын 4000 гаруй модны цэнэгт усалгааг хийлээ. Ирэх сарын дундуур шилмүүст модоо шүршиж угаан өнгө үзэмжийг сайжруулах бөгөөд  цаашид цэнэгт усалгаа, бордоо, дусал зэргийг залгаж технологийн дагуу арчлах болно” гэв.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн харьяа газар, агентлагуудын 3296 төрийн албан хаагч, хог хаягдал дахин боловсруулах 16 үйлдвэрийн төлөөлөл, ЕБС-ийн эко клубын сурагчид, мото спорт болон автомашины клубын дэмжигчид оролцсон.

Нийслэлийн төр захиргааны байгууллагынхан Туул голын сав дагуух газрыг цэвэрлэлээ. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын алба хаагчид Дунд гол буюу Нарны хорооллын гүүрнээс зүүн тийш Энхтайвны гүүрний огтлолцох хэсэг, нийслэлийн Мэдээллийн технологийн газар Алтай хотхоны урд талын төв замаас баруун тийш Космо дэлгүүр, нийслэлийн Газрын алба Хараагүйчүүдийн гүүрнээс баруун тийш төв зам, Минж нутагшуулах төслийн нэгж ОНӨҮГ-ынхан Зайсангийн гүүрнээс зүүн тийш Туул гол дагуу Сэргээн засах төв хүртэлх талбайг цэвэрлэв   гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 2 цаг 17 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 3 цаг 53 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 4 цаг 1 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 7 цаг 41 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 7 цаг 54 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 8 цаг 1 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 8 цаг 32 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 8 цаг 46 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 8 цаг 56 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 9 цаг 17 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 9 цаг 24 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 9 цаг 59 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 10 цаг 16 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 10 цаг 29 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 10 цаг 36 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 22 цаг 46 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 22 цаг 52 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 22 цаг 55 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 23 цаг 39 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top