x

Дүүрэг хувааж, төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгохыг иргэд дэмжиж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Сонгинохайрхан дүүргийн 7, 9 , 24, 25 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Уулзалтад мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, нийслэлийн хэлтэс албад, харьяа агентлагийн дарга нар оролцож иргэдийн санал хүсэлт, асуултад хариулт өглөө.

Иргэдийн оролцоотой бүтээн байгуулалтын жилийн хүрээнд нийслэлийн хэмжээнд зохион байгуулах, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах, дахин төлөвлөх чиглэлээр хийж байгаа төслийн хэрэгжилт, явцын талаар иргэдэд мэдээлэл өглөө.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Иргэдтэйгээ уулзаж, асуудлыг сонсож энд ирсэндээ баяртай байна. Энд НЗДТГ, харьяа агентлагийн дарга нар ирсэн. Тиймээс та бүхэн нийслэлээс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар санал хүсэлтээ хэлэх, асуулт асуух бүрэн боломжтой. Та бүхэнд гэр хорооллыг барилгажуулах, дэд бүтцийн төвийн талаар холбогдох албаныхан танилцуулга хийлээ.

Агаарын бохирдлыг бууруулахад чухал үр нөлөөтэй энэ ажлыг иргэд дэмжиж ажиллах хэрэгтэй. Айл өрхүүд амьдрах орчноо сайжруулахыг хүсвэл бүлэг болон нэгдэж хүсэлт тавьж болно. Бид та бүхний хүсэлтийг хүлээн авч 200-300 өрхийн дунд дэд бүтцийн төв байгуулах боломжтой. Ингэснээр усны хангамж, бохирын асуудал, дулааныг бүрэн шийдсэн, тохилог амины орон сууцанд амьдрах боломжтой болно. Мөн та бүхэнд төрийн үйлчилгээг бүрэн хүргэх үүднээс дүүргийг хуваах бодлого баримталж байна. Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй. Тиймээс Засаг дарга, хороон дарга нар хүн амдаа хүрч үйлчилж чадахгүй байна. Дүүрэг хувааснаар энэ асуудал үгүй болно. Төрийн үйлчилгээ иргэн бүрт хүрч үйлчлэх болно” гэлээ. Иргэд дүүрэг хуваах асуудлаар сэтгэгдлээ хуваалцлаа.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн Ц.Рагчаабазар “Дүүрэг хуваах талаар дүүргийн удирдлагуудтай санал нэг байна. Үнэхээр энэ том газар нутагтай, хүн ам ихтэй газар дарга нар иргэддээ хүрч ажиллаж чадахгүй байгаа нь үнэн. Тэгэхээр хувааж зохицуулснаар иргэдэд хүрэх үйлчилгээ сайжирна гэж бодож байна” гэв.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн Ж.Болормаа “Сонгинохайрхан дүүрэг бол нийслэлийн хамгийн том, хүн ам шигүү суурьшсан дүүрэг. Үнэхээр төрийн үйлчилгээ, эмнэлэг, сургуулийн хүртээмж иргэдэд хүртэхгүй байгаа нь үнэн. Дүүрэг хуваах асуудлыг дэмжиж байна” гэж ярилаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлэхдээ “Нийслэлийн удирдлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж анхан шатны нэгжид ажиллаж байгаа энэ явдал туйлын талархалтай байна. Намайг УИХ-д гишүүнээр сууснаас хойш нийслэлийн удирдлагууд ингэж иргэдтэйгээ уулзаж, асуудлыг нь сонсож шийдэж, ярилцаж байсан анхны тохиолдол энэ боллоо. Иргэдэд тулгарч байгаа асуудал, тэдний санал хүсэлтийг сонсож, ажлаа танилцуулна гэдэг маш зөв зүйтэй ажил болж байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 2 цаг 18 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 3 цаг 54 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 4 цаг 2 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 7 цаг 42 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 7 цаг 55 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 8 цаг 3 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 8 цаг 33 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 8 цаг 47 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 8 цаг 57 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 9 цаг 18 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 9 цаг 25 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10 цаг 0 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 10 цаг 17 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 10 цаг 30 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 10 цаг 38 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 22 цаг 47 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 22 цаг 53 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 22 цаг 56 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 23 цаг 40 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top