x

Түймрээс урьдчилан сэргийлэхийг санууллаа

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр:

-2018 он гарснаар өнөөдрийн байдлаар Монгол Улсад 8 аймаг, 16 суманд 21 удаагийн ой хээрийн түймэр тохиолдлоо. 

Яг одоогийн энэ мөчид Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд ой хээрийн түймэр гарсан нөхцөл байдалтай байна. Эрдэнэбулган сум нь аймгийн төвөөсөө 180 км-т байдаг. Яг одоо түймрийн голомтод Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ОБЕГ-аас нийт  гал сөнөөгч, 6 Онцгой байдлын машин ажиллаж байна. Газар дээр нь ажиллаж буй хурандаагаас авсан мэдээллээр түймрийг хяналтдаа авчихсан, цурманд оруулах ажиллагааг явуулж байгаа. Түймэр бүх талбайг хамраагүй учир, 3 цэгт хуваагдан ажиллаж байна. Одоогоор ойролцоогоор 5,800 орчим га талбай түймэрт өртсөн байгаа. 

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр ой хээрийн түймрийн нөхцөл байдал бий болж байгаатай холбогдуулаад хандив цуглуулах гэсэн, мөн өнгөрсөн жилийн хандивын мөнгө хаачив гэсэн мэдээллүүд их түгэх боллоо.

Тиймээс өнөөдөр бодит мэдээллийг өгөх нь зүйтэй гэж үзсэн юм. Өнгөрсөн жил нийт 1.4 тэрбум төгрөгийн хандив ард иргэд, ААН, байгууллагуудаас цугларсан. Энэ мөнгө яг одоо Төрийн сангийн дансанд бүтнээрээ байршиж байгаа гэдгийг албан ёсоор хэлмээр байна. 

Урьдчилсан байдлаар энэ мөнгөний 20 сая нь өнгөрсөн жил түймрийн голомт дээр ажилласан албан хаагчдыг сэргээн засах төвд эмчлүүлэхэд зарцуулсан. Бусад зардлыг бид албан ёсоор хэвлэл мэдээллийн байгууллагуудаар цацсан. 

Түүнчлэн ЦУОШГ-аас 5,6 дугаар сарын цаг агаарын нөхцөл байдлын талаарх мэдээллийг авсан. Эдгээр саруудад олон жилийн дунджаас 0.5-1.5 градусын дулаан байх төлөвтэй байна. ​

Дулаан байна гэдэг нь түймрийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс өнгөрсөн жилтэй харьцуулахад түймрийн гаралт нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Дахин хэлэхэд, энэ оны 5-6 дугаар сард ой хээрийн түймэр гарах магадлал өндөр байна. Түймрээс урьдчилан сэргийлэлтэд ард иргэдийн оролцоо маш чухал байна. Тиймээс ард иргэд хөдөө, орон нутагт зорчих, агаар салхинд гарахдаа галт түймрийн аюулгүй байдлыг хангаж, урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна" гэв.

Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 2 цаг 19 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 3 цаг 55 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 4 цаг 3 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 7 цаг 43 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 7 цаг 56 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 8 цаг 3 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 8 цаг 34 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 8 цаг 48 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 8 цаг 58 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 9 цаг 19 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 9 цаг 26 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10 цаг 1 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 10 цаг 18 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 10 цаг 31 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 10 цаг 38 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 22 цаг 48 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 22 цаг 54 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 22 цаг 57 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 23 цаг 41 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top