x

Хотын захирагч Азийн сангийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Азийн сангийн ерөнхийлөгч Дэвид Арнолд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хот, Азийн сан хооронд хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.  

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Юуны өмнө Улаанбаатар хотод айлчилж байгаад талархалтай байна. Таныг Монгол Улсад зочилж байгаа нь бидэнд тохиох азтай явдал гэж үзэж байна. Учир нь Азийн сан Монгол Улсад өрнөсөн ардчиллын үйл явцыг дэмжиж энэ чиглэлээр бид хамтран ажилласаар ирсэн.

Азийн сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 10 жилийн ойгоор бид Үндсэн хуулийн талаар онол практикийн бага хурлыг хамтран зохион байгуулж байсан. Тиймээс миний зүгээс Азийн сангийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдаг. Бид Азийн сантай хамтран орон нутаг дахь ардчиллыг бэхжүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг хангах чиглэлээр олон төслийг хамтран хэрэгжүүлж байсан. Азийн сан нийслэлийн ЗДТГ-тай 2012 оноос хамтран ажиллаж байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв, хотын засаглал, хог хаягдал, төрийн албаны ил тод байдлын талаар төслүүдэд амжилттай хамтран ажиллалаа. Цаашдаа олон төсөл дээр хамтран ажиллана гэж найдаж байна” гэдгийг онцлон хэллээ.

Азийн сангийн ерөнхийлөгч Дэвид Арнолд “ Бид Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай олон чиглэлээр хамтарч ажиллаж байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Энэхүү төвийн үйл ажиллагаа өргөжиж нийслэлийн эдийн засагт үр өгөөжөө өгөх байх гэж найдаж байна. Азийн сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад 25 жил болж байна. Цаашдаа улам нягт хамтран ажиллах хүсэлтэй байна. Биднийг биечлэн хүлээн авч уулзсан танд баярлалаа” гэлээ.

АНУ-ын Азийн сан 1993 оны аравдугаар сарын 1-нд суурин төлөөлөгчийн газраа Монгол Улсад нээж байсан. Түүнээс хойш сайн засаглал, ил тод байдлыг дэмжих, гэр хорооллын иргэдэд хүргэх нийтийн үйлчилгээг сайжруулах, нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих зэрэг олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хамтран ажиллаж ирсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу явах байсан юм... 5 цаг 2 мин Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 5 цаг 11 мин Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ 5 цаг 18 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? 5 цаг 23 мин Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ 5 цаг 28 мин Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ 7 цаг 27 мин Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 9 цаг 8 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 9 цаг 16 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 9 цаг 22 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 9 цаг 26 мин Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ 9 цаг 31 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 9 цаг 33 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 10 цаг 8 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 10 цаг 14 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 10 цаг 23 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 10 цаг 27 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 10 цаг 32 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 10 цаг 45 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 15 цаг 24 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top