x

Бөхийн холбоо ХЗДХ-ийн сайд, ЦЕГ-ын даргад гомдол гаргалаа

МҮБХ-ны удирдлагууд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарт гомдол гаргажээ. Тэд цагдаагийн байгууллагын удирдах дээд албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус үйл ажиллагаа явуулан, хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж байна гэж үзсэн байна.

Холбооны дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, гэмт хэрэг үйлдэхэд хамтран тусалж, УИХ-ын гишүүний биед халдах боломж бололцоог бий болгосон гэмт хэрэгтнүүдэд ямар ч хариуцлага тооцохгүй хамгаалж, хэт нэг талд үйлчилж байгаа тул арга буюу хандахад хүрч байна гэв.

Тодруулбал, Р.Нямдорж нь МҮБХ-ны тэргүүнээр 16 жил хууль бусаар ажилласныг гурван шатны шүүхийн зургаан удаагийн шийдвэрээр тогтоосон байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас түүний хэрэглэж буй, тамга тэмдэг, гэрчилгээг хүчингүй болгож, үйл ажиллагаа явуулахгүй байхыг сануулсан ч тэр өнгөрөгч гуравдугаар сард хууль бус хурал зохион байгуулж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг холбооны тэргүүнээр сонгосон аж.

Энэ бүх хууль бус ажиллагаанд цагдаагийнхан гар бие оролцон, Бөхийн өргөөг хамгаалан хууль зөрчигчдийн талд үйлчилж байгаа нь ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргалтай холбоотой тухай гомдолдоо дурджээ. ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргал нь МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдоржийн төрсөн дүү бөгөөд хувийн эрх ашигийн төлөө цагдаагийн байгууллагыг ашиглаж, хууль зөрчигчдийн талд үйлчилж, гэмт үйлдлийг нь өөгшүүлэн албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж байна гэв. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Хнз (182.160.33.226)
    Монголд хууль төр гэж байна уу?Арга ядаад төрдөө хандаад. Байна.Хэн нь хууль ёсны холбоо вэ?Уг нь Батэрдэнийг гүндүүгүй хүн болохоороо Нямдоржийн ятгалгаар бөхийн холбооны тэргүүнээр нарийн учирыг ололгүй сонгогдчихоо гэж олон иргэн бодож байсан.Гэвч тийм бус аль эртнээс энэ асуудалд орооцолдож өөрөө их сонирхолтой байжээ гэдэг нь мэдлэгдлээ.Их хурлын гишүүн хүн маань төрийнхөө хуулийн байгууллагын шиыдвэрийн зөв бурууг шүүж хэоэхийн ороннд хууль биелүүлэхгүй баыгаа хүмүүсийн тал хэнэгч үгүй мэдэгдэл хийж байгаа нь бүр ч ойлгомжгүй байна.Цагдаагийн байгууллага ер нь нэг иймэрхүү л байдаг юм даа.
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
  • зочин (119.40.98.162)
    ЦАГДААГИЙН ЭНЭ ЗАДАРСАН ХУРАНДАА НАРЫГ ХӨӨЖ ЯВУУЛААЧ САЙДАА
    2018 оны 04 сарын 18 | Хариулах
  • ЗОЧИН (139.5.218.49)
    ГАНЗОРИГ ЧИНЬ ОТГОНЖАРГАЛТАЙ НЭГ АНГИ
    2018 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.170.69.98)
    Наад Цагдаа, ХЗЯ-нд чинь та нарын шуналын хэрүүлээс чухал олон ажил байна. Гай болохоор зай бол.
    2018 оны 04 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 2 цаг 17 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 3 цаг 53 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 4 цаг 1 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 7 цаг 41 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 7 цаг 54 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 8 цаг 2 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 8 цаг 32 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 8 цаг 46 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 8 цаг 57 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 9 цаг 18 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 9 цаг 24 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 9 цаг 59 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 10 цаг 17 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 10 цаг 29 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 10 цаг 37 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 22 цаг 46 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 22 цаг 52 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 22 цаг 56 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 23 цаг 39 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top