x

Нийслэлийн 19 дүгээр сургуулийн барилгыг шинээр барина

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл болон бусад албаныхан 19 дүгээр сургуулийн сурагчдыг түр шилжүүлэн суралцуулах асуудлаар 42 дугаар сургуулийн захиралтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Улсын төсөвт 2018 онд нийт 34 сургуулийг шинээр барих буюу өргөтгөх ажлыг тусгасан. Энэ ажил 2018-2019 он дамжин хэрэгжих юм.

Ашиглалтын шаардлага хангахгүй сургуулийн барилгыг буулгаж шинээр барих ажил төслийн хүрээнд хийгдэнэ. Тус ажлыг эхлүүлэхийн өмнө суралцагчдыг хэрхэн хоцрогдолгүйгээр үргэлжлүүлэн сургах вэ гэсэн асуудал бидний өмнө тулгардаг. Энэ жил Баянгол дүүргийн хэмжээнд 19 дүгээр сургууль болон гурван цэцэрлэгийг буулгаж шинээр барих ажил өрнөнө.

Өнөөдрийн байдлаар 19 дүгээр сургуулийн барилгыг буулгаж шинээр барихын тулд тус сургуулийн 500 орчим хүүхдийг 42 дугаар сургуульд түр шилжүүлэн суралцуулах асуудлаар холбогдох албаныхантай уулзаж шийдвэрлэлээ. Нийслэлийн хэмжээнд хоёр жилийн өмнө 34 сургууль гурван ээлжээр хичээллэж байсан. Өнгөрсөн онд 10 гаруй сургуулийн байрыг шинээр барьж, өргөтгөл хийсний үр дүнд өнөөдрийн байдлаар дээрх тоо 20 болж буурсан” гэв.  

19 дүгээр сургуулийн захирал Р. Өлзийбаяр: “19 дүгээр сургуульд нийт 1300 гаруй хүүхэд суралцдаг. Бага сургуулийн байранд 800 гаруй, дунд ахлах ангийн сурагчдын байранд 500 орчим хүүхэд суралцдаг. Дунд ахлах ангийн хүүхдүүд суралцдаг байр 1956 онд баригдсан. Энэ жил тус барилга ашиглалтын шаардлага хангахгүй байгаа учраас буулгаж шинээр барихаар болсон. Ингээд манай сургуулийн 15 бүлэг 42 дугаар сургуульд түр шилжин суралцахаар болоод байна. Тус асуудлыг шийдвэрлэж өгсөн холбогдох албаныханд баярласнаа илэрхийлэе” гэлээ.

42 дугаар сургуулийн захирал Ц.Даваадоо “Боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийгдэж, 19 дүгээр сургууль хичээлийн шинэ барилгатай болох гэж байгаад баяртай байна. Бид бие биедээ туслах хэрэгтэй. Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүд мөн 19 дүгээр сургуульд суралцдаг гэсэн судалгаа бий. Тиймээс манай сургуулийнхан сургалтын нэг байрыг чөлөөлж 19 дүгээр сургуулийн хүүхдүүдийг сургалтад хамруулах бодолтой байна” гэсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 2 цаг 19 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 3 цаг 55 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 4 цаг 3 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 7 цаг 43 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 7 цаг 56 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 8 цаг 4 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 8 цаг 34 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 8 цаг 48 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 8 цаг 59 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 9 цаг 20 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 9 цаг 26 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10 цаг 1 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 10 цаг 19 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 10 цаг 31 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 10 цаг 39 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 22 цаг 48 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 22 цаг 54 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 22 цаг 57 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 23 цаг 41 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top