x

Шинэ технологийн тусламжтайгаар агаарын бохирдлыг бууруулах шийдэлтэй танилцав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “LG electronics” компанийн төв азийн ерөнхийлөгч ноён Чун Юн Джег өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр,  Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга С.Мягмаржав, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал, LG Electronics төв оффисын Агааржуулалт халаалтын борлуулалтын газрын худалдааны менежер Сун Жин Гил, “LG Electronics”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ж.Энхжаргал нар оролцов.

Тус уулзалтын эхэнд “LG Electronics”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ж.Энхжаргал “LG Electronics” компанийн ESS бүтээгдэхүүн, термо халаалт болон нарны зай хураагуурын тусламжтай хэрхэн нэг өрхийн дулаан, халаалт, цахилгааныг цогцоор шийдвэрлэх шийдлийн талаар танилцуулав.

“LG electronics” компанийн төв азийн ерөнхийлөгч ноён Чун Юн Дже “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг дэлхийд тэргүүлэгч “LG Electronics” компанийн шинэлэг технологийн тусламжтайгаар бууруулах, түүний хор хөнөөлийг багасгах тал дээр хамтран ажиллах шийдлээ танилцуулах, цаашид хамтран ажиллах талаар санал солилцох боломж олдсонд таатай байна. 35-40м2 талбай бүхий нэг өрх цогцоор нь буюу ESS бүтээгдэхүүн, термо халаалт болон нарны зай хураагуур авч хэрэглэхэд 9000-10000 ам доллар, зай хураагуурыг нь хасвал тал үнээр нь авах боломжтой. Олон өрхөд тавьбал бидний үнийн асуудлыг дахин ярилцаж болох юм. Та санхүүжилтийн асуудлыг Засгийн газартай хамтран иргэдэд урт хугацааны зээлийн хэлбэрээр өгөх боломжтой. Солонгос Улсын Засгийн газар мөн ийм замаар утааны асуудлыг шийдвэрлэж байсан” хэмээлээ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хот агаарын бохирдлыг хэрхэн багасгах талаар идэвхтэй ажиллаж байна. Гаднын улс орнуудаас ч энэ чиглэлээр хамтарч ажиллах хүсэлт ихээр тавьж байгаа. Гэхдээ бидэнд тулгараад байгаа хамгийн чухал асуудал бол өрхийн амьжиргааны түвшинд тохируулах явдал юм. Миний хувьд та бүхний саналыг их сонирхож байна. Энэ чиглэлээр манай агаарын бохирдлыг бууруулах газартай хамтран ажиллаж, туршилт судалгаа хийж үзэх хэрэгтэй болов уу. Та бүхэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байна. Утааны асуудлыг шийдэхийн тулд зөвхөн цахилгаан, дулаан, халаалт шийдээд зогсохгүй айл өрхийн дулаан алдагдал зэрэг олон асуудлыг цогцоор шийдэх шаардлагатай” хэмээн онцлов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 2 цаг 17 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 3 цаг 53 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 4 цаг 1 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 7 цаг 41 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 7 цаг 54 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 8 цаг 1 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 8 цаг 32 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 8 цаг 46 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 8 цаг 56 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 9 цаг 17 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 9 цаг 24 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 9 цаг 59 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 10 цаг 16 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 10 цаг 29 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 10 цаг 36 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 22 цаг 46 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 22 цаг 52 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 22 цаг 55 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 23 цаг 39 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top