x

Smartcar системд 9 төрлийн үйлчилгээ шинээр нэвтрүүлнэ

Автомашин эзэмшигчид жилд нэг удаа тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг төлөх үүрэгтэй. Өмнө нь татвараа төлөхийн тулд банкинд дугаарлан цаг зав алддаг байсан. Харин одоо Smartcar.mn автотээврийн хэрэгслийн анхны цахим систем хэрэглээнд нэвтэрснээр хэрэглэгчид цаг заваа алдаж, банкинд дугаарладаг явдал эцэс болжээ.

Та ухаалаг утасны аппликейшн болон цахим хуудсаар дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр, зөрчлийн торгуулийг орон зайнаас үл хамааран онлайнаар төлөх боломжтой болсон.

Энэ он гарсаар 8200 орчим иргэн SMARTCAR аппликейшн болон www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан татвар хураамжаа төлсөн байна. Үүнээс үзэхэд шинээр нэвтрүүлсэн систем нь иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тэдний цаг завыг хэмнэсэн үйлчилгээ болж чадсан гэдэг нь харагдаж байна. 

Цаашид Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас холбогдох байгууллагуудтай хамтран Smartcar.mn системд нэмэлт хөгжүүлэлтийг хийж 9 төрлийн үйлчилгээг шинээр хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүнд:

  1. Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргах үйлчилгээ;

  2. Тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй утсаар холбогдох үйлчилгээ;

  3. Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээлэл хүргэх үйлчилгээ;

  4. Авто засварын үйлчилгээний байгууллагуудын мэдээллийн үйлчилгээ;

  5. ЕC зөвшөөрөл олгох үйлчилгээ;

  6. Жолоодох эрхийн оноо шалгах үйлчилгээ;

  7. Жуулчны тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгох үйлчилгээ;

  8. Иргэд замын хөдөлгөөний зөрчлийг фото зураг, байршлын хамт SMARTCAR application-р мэдээллэх;

  9. Төлбөртэй зогсоолын мэдээлэл хүргэх зэрэг болно.

Эдгээр үйлчилгээг шат дараалан хэрэглээнд нэвтрүүлэх юм байна гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 3 цаг 5 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 4 цаг 41 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 4 цаг 49 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 8 цаг 29 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 8 цаг 42 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 8 цаг 49 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 9 цаг 19 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 9 цаг 34 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 9 цаг 44 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 5 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 10 цаг 12 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10 цаг 47 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 11 цаг 4 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 11 цаг 17 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 11 цаг 24 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 23 цаг 34 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 23 цаг 40 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 23 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top