x

Өнөөдөр болох үйл явдлууд

09.00 цагаас Corporate Convention Centre'-ийн Улаанбаатар танхимд МХЕГ, ХААИС, НҮБ-ийн хамтарсан төслөөс 'Ургамалын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдал' үндэсний форум зохион байгуулна. Тус форумд хилийн болон гүний дотоодын хяналтын ургамал хорио цээрийн улсын байцаагчид болон тариаланчид оролцоно.

“Амар” зочид буудалд Эрүүл мэндийн даатгалын байгууллагын ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөнтэй.

11.00 цагаас АТГ-ын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөл “Авлигачдыг илчлэхэд албан тушаалтнуудаас айх хэрэггүй боллоо” сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Хурал Авлигатай тэмцэх газрын №105 тоотод болно. 

Нийслэлийн Хангарьд ордны 14 давхарт “100 айл”-ыг нүүлгэх ажлын хүрээнд тус газарт Барилгын материалын бизнес эрхлэгч иргэдтэй НИТХ-ын төлөөлөгч, Ч.Гантулга тэргүүтэй нүүлгэх ажлын хэсгийнхэн уулзалт хийнэ. 

11:30 цагаас “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Байгаль, соёлын өвийг хамгаалах сан”-гаас дөрөвдүгээр сарын 18-нд Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

Төрийн ордон

10.00 цагаас УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

14.00 цагаас Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

​​​​​​​14:30  цагаас Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд болно. 

15.00 цагаас Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан ажлын хэсгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. 

Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Г” танхимд болно. 

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан хийж гүйцэтгэсэн ажил, өнөөгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд болно. 

Банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчныг бүрдүүлэх талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагуудад чиглэл өгөх тухай шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “Их Эзэн Чингис хаан” танхим болно.

Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалангийн өрөөнд болно.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 3 цаг 2 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 4 цаг 38 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 4 цаг 46 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 8 цаг 26 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 8 цаг 39 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 8 цаг 47 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 9 цаг 17 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 9 цаг 31 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 9 цаг 42 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 3 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 10 цаг 9 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10 цаг 44 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 11 цаг 2 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 11 цаг 14 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 11 цаг 22 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 23 цаг 31 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 23 цаг 37 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 23 цаг 40 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top