x

500 ажлын байр зарлагдлаа

Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан жуулчны бааз, тур оператор компани, зочид буудал, зоогийн газар зэрэг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас нээлттэй ажлын байрууд зарлалаа.

“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийн гол зорилго нь аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, иргэдийг эзэмшсэн мэргэжлийн дагуу түр болон байнгын ажлын байртай болгох, аялал жуулчлалын байгууллагуудад шаардлагатай ажилтныг олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч, ажил хайгч иргэдийг холбох юм. 

Нээлтийн үеэр нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Монгол Улсад өнгөрсөн 2017 онд ирсэн гадаадын жуулчдын тоо 471 мянгад хүрч Монгол Улсын эдийн засагт 400 сая ам долларын орлогыг оруулсан байна. Үүнийг дагаад аялал жуулчлалын салбарт ажиллах хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Энэхүү хөдөлмөрийн яармаг нь оюутан залуучуудыг зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрөөх, мэдлэг чадвараа дээшлүүлэх, өөрийгөө нээн  хөгжүүлэх боломжийг олгодог юм хэмээлээ. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэх сонирхолтой залуучуудад зориулсан аяллын хөтчийн анхан шатны мэдлэг олгох үнэ төлбөргүй сургалт тавдугаар сарын эхний долоо хоногт болно” гэж онцоллоо.

Хөдөлмөрийн яармаг нь арав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ба өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд Улаанбаатар чуулгын 2 давхарт болж байна. Тус арга хэмжээний үеэр нийслэлийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах бол нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, тур оператор, зоогийн газар, зочид буудлын ажил олгогчид байгууллагаа танилцуулан, ажилд шалгаруулж авна.

Мөн “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутнуудыг бүртгэж байна. Оюутан цагдаа нар нь жуулчны идэвхтэй улирлын хугацаанд буюу 6-8 дугаар саруудад гадаадын иргэд, жуулчдад нийслэл хот, Монголын түүх соёлоо сурталчлахын зэрэгцээ тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлж, хотын үзвэр, үйлчилгээ, гудамж, талбайд  аялах, зорчих үед нь мэдээллээр хангаж,  гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг ханган ажилладаг билээ.

Тус арга хэмжээг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хөдөлмөр эрхлэлтийн газар, Залуучуудын хөгжлийн газар болон нийслэлийн Цагдаагийн газар Монголын Оюутны холбоотой хамтран зохион байгуулж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 3 цаг 2 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 4 цаг 38 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 4 цаг 46 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 8 цаг 26 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 8 цаг 39 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 8 цаг 47 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 9 цаг 17 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 9 цаг 31 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 9 цаг 42 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 3 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 10 цаг 9 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10 цаг 44 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 11 цаг 2 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 11 цаг 14 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 11 цаг 22 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 23 цаг 31 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 23 цаг 37 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 23 цаг 40 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top