x

Фэйсбүүк хуудаснаасаа устгах ёстой таны 12 мэдээлэл

Сүүлийн үед  Фэйсбүүкийн хэрэглэгчийн хувийн мэдээлэл эзнийх нь зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглагдаж байсан гэх дуулиан тараад байсан. Үүнээс болоод зарим хүмүүс фэйсбүүкээ устгах хөдөлгөөн өрнүүлсэн юм.

Гэхдээ 2 тэрбум орчим хүн хэрэглэдэг хамгийн том сошиал сүлжээг бүрмөсөн орхих амаргүй.

Та фэйсбүүкээ бүрмөсөн хаяхсан ч бусдад буруу зорилгоор ашиглагдаж болох чухал мэдээллүүдээ устгах нь зөв юм.

Судлаачдын гаргасан жагсаалтыг үзнэ үү.

ТӨРСӨН ОН САР ӨДӨР:

Төрсөн өдрийг тань мэдсэнээр таны банкны данс, иргэний бүртгэл зэрэг чухал мэдээлэлд хүрэх гарц нээгдэнэ. Тиймээс төрсөн өдрөө үнэнээр оруулах хэрэггүй.

УТАСНЫ ДУГААР:

Төрсөн өдөртэй адилхан таныг төлөөлж чадах нэг чухал мэдээлэл бол утасны дугаар.

ОЛОН НАЙЗ:

Оксфордын сэтгэлзүйч Робин Данбар дундаж хүн нэг дор дээд тал нь 150 орчим хүнтэй танил байх чадвартай гэж дүгнэсэн байдаг. Туршилтаар Фэйсбүүкийн 3,375 найзын 4.1 хувь нь сэтгэл санаа хямарсан үед хамгаалж, өмөөрч, 13.6 хувь нь сэтгэл засах үг хэлж байсныг тэр тогтоожээ. Тиймээс утга учиргүй олон найзтай байх хэрэггүй.

ХҮҮХДИЙН ЗУРАГ:

Хүүхдийн гэрэл зургийг өөрийнх нь хүслээр биш нийтэд үзүүлэх бүдүүлэг хэрэг. Одоохондоо тэд үүнийг ойлгохгүй ч том болсон хойноо үүнд харамсаж, таныг яллаж болно.

ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ:

Хүүхдээ аль сургуульд явдагийг бусдад мэдээлэх нь аюултай. Хүүхдийн хүчирхийллийн хохирогч болоход энэ мэдээлэл тус болно.

БАЙРЛАЛ ТОДОРХОЙЛОГЧ:

Байрлал тодорхойлох буюу Location Service гар утаснуудад бий. Энэ үйлчилгээг хориглохгүй бол таны хэзээ хаана байсан алхам бүр хаа нэгтээ бичигдэж байгаа.

ДАРГА, ЗАХИРАЛ:

Фэйсбүүк сүлжээнд өөрийн шууд удирдлагатай найз байх дэмий. Таны юу хийж, юу ярьж байгааг дарга менежэр тань мэдэж байх нь нэг л өдөр гай болно.

ГАЗАРЗҮЙН БАЙРЛАЛАА “ТАГ-ЛАХ”:

Гэртээ байхдаа фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн зүйл тань таны гэрийн хаягийг шууд зааж өгнө гэдгийг ихэнх хүн мартдаг.

ГЭРЭЭСЭЭ ХОЛ ЯВЖ БАЙГААГ ЗАРЛАХ:

Амралтанд явж байгаагаа сошиалд зарласан хүмүүсийн гэрт гарсан хулгайн хэргийн хохирлыг зарим даатгалын компаниуд барагдуулахгүй болж байгааг This is Money сайт мэдээлжээ.

ХЭНТЭЙ БОЛЗОЖ БАЙГААГАА ЗАРЛАХ:

Хэн нэгэнтэй танилцаж, дотносож эхэлж байгаагаа фэйсбүүк дээр зарлаад хэрэггүй. Тэгвэл “in a relationship” төлөв тань “single” төлөвт илүү хурдан шилжих магадлал өндөр болно.

ТӨЛБӨРИЙН КАРТНЫ МЭДЭЭЛЭЛ:

Хэзээ ч битгий Фэйсбүүкт оруул.

ОНГОЦНЫ ТАСАЛБАРЫН ЗУРАГ:

Хаа нэгтээ нисэх гэж байгаа бол онгоцонд суух тасалбар буюу “Boarding Pass”-ийн зургаа фэйсбүүкт битгий оруул. Уг тасалбар дээрх баар код давтагдашгүй байдаг ба нислэгийн компанид өгсөн бүх мэдээллийг тань үүгээр дамжуулан олж болно.

Эх сурвалж: Independent

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Jane Garcia (185.184.195.135)
    Recently heard about and worked with the hacker CyberVenom6@gmail. Com when I wanted to confirm if my husband was cheating on me which after gaining access to his laptop and phone I found out he was. I was also able to raise my credit score to 850 with his help. Talking to him made me realise he has been in the hacking business for a good while, he has alot of experience in the field. Told him I would refer him to more people which is why I am here, I highly recommend him if you need help
    2026 оны 07 сарын 31 | Хариулах
  • Jane Garcia (185.184.195.135)
    Recently heard about and worked with the hacker CyberVenom6@gmail. Com when I wanted to confirm if my husband was cheating on me which after gaining access to his laptop and phone I found out he was. I was also able to raise my credit score to 850 with his help. Talking to him made me realise he has been in the hacking business for a good while, he has alot of experience in the field. Told him I would refer him to more people which is why I am here, I highly recommend him if you need help
    2026 оны 07 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 3 цаг 1 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 4 цаг 37 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 4 цаг 45 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 8 цаг 25 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 8 цаг 38 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 8 цаг 46 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 9 цаг 16 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 9 цаг 30 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 9 цаг 41 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 1 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 10 цаг 8 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10 цаг 43 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 11 цаг 0 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 11 цаг 13 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 11 цаг 21 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 23 цаг 30 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 23 цаг 36 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 23 цаг 39 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top