x

“Их цэвэрлэгээний 90 минут” энэ бямба гаригт

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оны дөрөвдүгээр сарын 14-нд “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна.

Бүх нийтийн их цэвэрлэгээний нээлт 10:30 цагт Сүхбаатарын талбайд болох бөгөөд 11:00-12:30 минутын хооронд нийслэлийн хэмжээнд өрнөх юм. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн харьяа газар, агентлагийн бүх ажилтан албан хаагч, ЕБС-ын Эко клубын сурагчид, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн ажилтан, албан хаагчид болон үйл ажиллагааг сурталчилахаар автомашины болон мото спорт, ууланд авирагчдын клубууд оролцоно.

Цэвэрлэгээний ажил дараах  чиглэлээр зохион байгуулагдана:

  1. Гудамж, зам талбай, голын ай сав газар, төмөр замын хамгаалалтын зурвас газрын хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийг эрчимжүүлэх

  2. Гудамж зам талбайн сандал, хогийн сав, хайс хашлага, гэрэлтүүлгийн шон, хөшөө, баримлыг угаах, засварлах

  3. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах

  4. Байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийн өнгө үзэмжийг сэргээж, угаах

Их цэвэрлэгээний 90 минутыг 11:00 цагаас тоолж эхлэх ба энэ хугацаанд ААН, байгууллагуудыг үйл ажиллагаагаа түр зогсоож, хотоо цэвэрлэх ажилд нэгдэхийг уриалж байна. Мөн энэхүү 90 минутын хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг их гэрлээ асааж, 11:00 цагт дуут дохиогоо 3 удаа өгч их цэвэрлэгээнд нэгдэхийг уриаллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

Цэвэрлэгээнд оролцогч байгууллагуудын ажил үүргийн хуваарь:

Байгууллагын нэр

Хариуцах ажил үүрэг

1

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

1.  Дүүргүүдийн ЗДТГ-ын цэвэрлэгээний ажлын зохион байгуулалт, удирдамжид заагдсан чиглэлийн дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байгаа байдалд их цэвэрлэгээний 90 минутын хугацаанд хяналт тавьж ажиллана. Хэлтсүүд Бямба гаригийн 10:30-д хариуцсан дүүргүүдийн нээлтийн ажиллагаанд оролцож, 11:00 цагаас цэвэрлэгээний ажилд хяналт тавьж эхэлнэ.

·      Захиргаа, санхүүгийн хэлтэс – БЗД

·      Инженерийн байгууламжийн хэлтэс – ЧД, СБД

·      Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс – ХУД, БГД

·      Аудит, дотоод хяналтын хэлтэс – СХД

2.   Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс их цэвэрлэгээний ажлын нэгдсэн зохион байгуулалт, нээлт, хаалтын үйл ажиллагаа

3.   Зөвшөөрөлгүй рекламны байгууламжуудыг буулгах ажлыг гэрээт байгууллагаар гүйцэтгүүлнэ.

4.   Туул, Дунд голын цэвэрлэгээнд оролцож байгаа нийслэлийн харьяа газар агентлагуудыг шуудай, бээлийгээр хангах

2

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

1.   Дүүргийн Засаг даргын тамгын газрын хэлтсүүд, хороодын Засаг дарга нартай хэсгийн зохион байгуулалтад орж тодорхой гудамж, хороодыг хариуцан 11:00-12:30 цагийн хооронд ААН, байгууллагуудыг цэвэрлэгээний ажилд оролцох шаардлага тавьж, цэвэрлэгээнд оролцуулах,

2.   Их цэвэрлэгээний ажилд оролцоогүй байгууллага, ААН-үүдийг торгох арга хэмжээ авах

3

Хот тохижилтын газар

1.   Хариуцсан гудамж зам талбайн хогийн сав /жижиг хогийн сав, цинкэн хогийн сав/, сандал, хайс хашлагыг угааж, засварлах, өнгө үзэмжгүй, эвдэрсэн хогийн савыг солих

2.   Хариуцсан гудамж зам талбайн хог хаягдлыг цэвэрлэх, хогийн савыг суллах

3.   Энхтайваны өргөн чөлөөний Эскадрилын хөшөөнөөс 25-р эмийн сан хүртэлх хэсгийн торосон хашлагыг засварлаж, будах

4.   Зам цэвэрлэгээний тусгай зориулалттай автомашинуудыг Сүхбаатарын талбай, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамжуудад хуваарь, маршрут гарган 11:00 цагаас ажиллуулах

5.   Цэвэрлэгээний нээлтийн арга хэмжээнд машин техник, хүн хүчийг бүрэн дайчилж оролцуулах

6.   Их цэвэрлэгээний өдөр төвлөрсөн цэгүүд дээр ирсэн хог хаягдлыг тусгайлан бүртгэх

4

Геодиз, усны барилга байгууламж

1.   Үерийн хамгаалалтын далан сувагт цэвэрлэгээ хийх

5

Улаанбаатар Зам засвар арчлалтын газар

1.   Автозамын уулзваруудын болон хамгаалалтын хайс хашлагуудыг засварлах, угааж цэвэрлэх

2.   Хариуцсан төлбөртэй авто зогсоолуудын харуулын байр, автомат хаалтыг угаах, зогсоолын талбайг цэвэрлэх, усалж чийгшүүлэх

6

УБЗАА-тай гэрээтэй зам цэвэрлэгээний хувийн хэвшлийн компаниуд

1.  Хариуцсан зам дагуу хог хаягдлыг цэвэрлэх

2.  Хариуцсан зам дагуу байршилтай хогийн сав, хайс хашлагыг угааж цэвэрлэх

7

Дүүргийн ЗДТГ

1.  Бямба гаригийн 10:30 минутад “Их цэвэрлэгээний 90 минут” арга хэмжээний нээлтийн арга хэмжээг зохион байгуулна.

2.  11:00-12:30 хугацаанд цэвэрлэгээний ажлын чиглэлийн дагуу ААН, байгууллагуудын цэвэрлэгээний ажилд хяналт тавьж ажиллуулна. Тус хяналтыг Тамгын газрын хэлтэс, хороодын Засаг дарга нар, мэргэжлийн хяналтын улсын байцаагчдыг хэсэг болгон тодорхой гудамжуудад хуваарилах замаар хийх ба хянaлтыг 11:00-т эхлүүлэхийг анхаарна уу.

3.  Хороо, ТҮК-ээс иргэд, ААН-ийг цэвэрлэгээнд оролцох уриалгыг цагаан хоолойгоор хүргэж байгаа эсэхэд хяналт тавих

4.  Дүүргийн нутаг дэвсгэр дэх их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийг цэвэрлэгээний ажилд орлцуулах

5.  Дүүргийн нутаг дэвсгэрт байршиж байгаа хөшөө, баримлуудыг угаах ажлыг зохион байгуулах

6.  Дүүргийн цагдаа, мэргэжлийн хэлтэстэй хамтран гудамж талбайн бетонон ханан дээр будгаар бичсэн зар, сурталчилгааг тухайн зар бичсэн иргэн, ААН, байгууллагаар албадан цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулах

8

Дүүргүүдийн хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд

1.  Айл өрх, ААН, байгууллагуудын хог хаягдлыг ачиж, тээвэрлэх

2.  Хариуцсан нийтийн эзэмшлийн зам талбайн хогийн сав, сандал, хайс, хашлагыг засварлах, угаах

3.  Цинкэн хогийн савнуудыг угаах

9

Нийслэлийн харьяа газар, агентлагууд

1.  4 сарын 14-ний Бямба гаригийн 11:00 цагт их цэвэрлэгээний нээлтийн арга хэмжээнд байгууллагын нийт ажилтан албан хаагчдыг бүрэн оролцуулах

2.  Хотын ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу Туул голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх, цэвэрлэсэн хог хаягдлыг шуудайлж, салхиар тархаж хийсэхээргүйгээр байршуулах /Жич: Нээлтийн арга хэмжээний дараа байгууллагууд өөрсдийн унаагаар Туул голын хуваарилсан хэсэгрүү явах, гол дагуу чийгтэй байх тул усны гуталт эсхүл ус чийгнээс хамгаалсан гутал хувцастай ирэх/

10

Хог хаягдлын үйлчилгээний хяналтын ТББ

1.  Хариуцсан дүүргийн цэвэрлэгээний ажилд хяналт тавьж ажиллах, хуваарийн дагуу Туул, Сэлбэ, Дунд голын цэвэрлэгээг зохион байгуулж, хяналт тавих

2.  Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн ТББ нээлтийн үйл ажиллагаан дээр ХУД-ийн 1, 2, 3 дугаар хороонд туршилтаар хэрэгжиж байгаа ангилан ялгах төслийн хүрээнд байршуулсан ангилдаг хогийн сав, бункеруудийг танилцуулах

11

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо

1.   10 байршилд дахивар худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах

2.   Сүхбаатарын талбайд хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг танилцуулах

3.   Нийслэлийн Боловсролын газартай хамтран ЕБС-уудын Эко клубын хүүхдүүдийн хог хаягдлаар хийсэн бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулах

12

Гэрэлтүүлгийн компаниуд

1.  Гэрэлтүүлгийн шонг засварлах, шатсан гэрлүүдийг солих, зарлал, наалтыг хуулах, шонг угаах

13

Гэрэлтүүлгийн хяналтын ТББ

1.  Гэрэлтүүлгийн арчлалт хариуцсан компаниудын хариуцсан ажилд хяналт тавих

14

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв

1.  Их цэвэрлэгээний мэдээг нэгтгэх

2.  Цэвэрлэгээний үеэр холбогдох байгууллагуудыг цаг үеийн шинж чанартай мэдээллээр хангах

3.  12:45 цагт “Их цэвэрлэгээний 90 минут”-ын хаалтын ажиллагаанд зориулж 90 минутын турш хийгдсэн цэвэрлэгээний талаарх товч мэдээллийг бэлтгэж, хотын Ерөнхий менежерийг мэдээллээр хангах

15

Нийслэлийн Боловсролын газар

1.  ЕБС, цэцэрлэгийг цэвэрлэгээний ажилд бүрэн оролцуулах

16

Туул, Дунд голын цэвэрлэгээнийн хуваарьт ороогүй нийслэлийн харьяа газар агентлагууд

Өөрийн байгууллагын орчны хог хаягдлыг цэвэрлэх, хаяг хаягийн байгууламжаа угаах, гадаа талбайн хогийн сав, сандлаа угааж арчих, эвдэрсэн эд зүйлсээ засах, гадна фаса, хана, цонхоо угаах зэргээр ажиллана.

17

Улаанбаатар төмөр зам ХНН

Улиастайн гарамаас Толгойт өртөө хүртэл Төмөр замын хагмаалалтын зурвас газрын хог хаядлыг цэвэрлэнэ.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу явах байсан юм... 5 цаг 41 мин Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 5 цаг 50 мин Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ 5 цаг 57 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? 6 цаг 2 мин Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ 6 цаг 7 мин Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ 8 цаг 5 мин Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 9 цаг 47 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 9 цаг 54 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 10 цаг 0 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 10 цаг 5 мин Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ 10 цаг 10 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 10 цаг 11 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 10 цаг 47 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 10 цаг 52 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 11 цаг 2 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 11 цаг 6 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 11 цаг 11 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 11 цаг 24 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 16 цаг 3 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-08-01
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top