x

"Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” буюу тавдугаар сарын 1

Жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдөр  “Олон улсын хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдөр” буюу “Майн нэгний баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлж, дэлхий даяар жагсаал цуглаан хийж хөдөлмөрчдийн дуу хоолойг нийгэмд хүргэдэг билээ. Энэ өдрийг дэлхийн 140 гаруй улс оронд хөдөлмөрчид өөрсдийн эрх ашгийг хамгаалахад эвлэлдэн нэгдэж, эрх баригчид болоод ажил олгогч нарт дуу хоолойгоо хүргэдэг уламжлалтай.

“Олон улсын хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдөр”-ийг анх тэмдэглэх болсон түүх нь Америкчууд ажлын цаг хэт урт, ажиллах орчин нөхцөл муу, хүүхдээр хөдөлмөр эрхлүүлж байгаа зэрэг хөдөлмөрчдийн эрх ашгийг зөрчсөн үйлдлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн ажил хаялт зарлаж, жагсаал цуглаан хийсэн өдөр буюу 1886 оны тавдугаар сарын 1-нээс эхтэй. Энэ өдөр Америкийн үйлдвэрчний эвлэлүүд олныг хамарсан жагсаал хийж, ажлын  цагийг 8 болгон богиносгохыг шаардан тэмцэж эхэлжээ.

Жагсаалыг тараах гэсэн цагдаа нарын харгис үйлдлийн эсрэг ажилчид тэмцлээ өргөжүүлж, тавдугаар сарын 4-нд нэр нь үл мэдэгдэх нэгэн хүн Чикаго хотын Хеймаркетын талбайд бөмбөг тэсэлсний улмаас олон цагдаа амиа алдаж, хэдэн зуун хүн шархдаж байжээ. Үүний дараа амиа алдсан жагсагчдын дурсгалыг хүндэтгэн, жагсаал хийж эхэлсэн бөгөөд жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг “Олон улсын хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэх болжээ. 1889 онд Парисын конвенцоор тавдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ажилчдын эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарласан байна.

“Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдөр” олон улсад

  • Хөдөлмөрчдийн өдрийг 05.01 эсвэл ойролцоох өдөр тэмдэглэдэг

  • Бүх нийтийн амралтын өдөр болгон 05.01-ний өдөр тэмдэглэдэг

  • 05.01 Бүх нийтийн амралтын өдрийг тэмдэглэдэггүй, харин өөр өдөр Хөдөлмөрчдийн өдрийг тэмдэглэдэг.

  • Хөдөлмөрчдийн өдөр болон бүх нийтийн амралтын өдөр байхгүй

“Хөдөлмөрчдийн өдөр” АНУ-д

АНУ-д “Хөдөлмөрчдийн өдөр”-ийг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдөр тэмдэглэдэг.

Хамгийн анх 1882 онд тэмдэглэж эхэлсэн ба 1894 оноос бүх нийтийн амралт болгон өргөн дэлгэр тэмдэглэж эхэлжээ. Энэхүү өдөр нь анх ард түмнийг ажил олгогч нарт өөрсдийн дуу хоолойгоо хүргэх боломж олгох зорилготой, зөвхөн бүх нийтийн жагсаал маягаар зохион байгуулагддаг байжээ.

Харин сүүлийн үед энэхүү өдрийг АНУ-н хөдөлмөрчид өөрсдийн улсынхаа сайн сайхан байдал, хөгжил цэцэглэлтэнд оруулсан хувь нэмрийг хүндэтгэх зорилготой тэмдэглэж “Урт долоо хоног” хэмээн нэрлэж бүх нийтээрээ амардаг.

Энэхүү өдөр олны танил хүмүүс өөрсдийн нийгэм рүү чигэлсэн дуу хоолойгоо хүргэх, жижиглэн худалдаа эрхлэгчид хямдралтай үйл ажиллагаагаа явуулах, АНУ-ын ард түмэн зуны сүүлийн зугаалга хийх зэрэг үйл ажиллагаа болдог байна.

“Хөдөлмөрчдийн өдөр” ОХУ-д

Ажилчдын баяр буюу “Майн баяр”-ыг Орост 1890 оноос тогтмол тэмдэглэх болжээ. Октябрийн хувьсгал ялснаас хойш энэ баярыг Орост албан ёсны баяр болгон зарлаж “Майн баяр”-ын анхны жагсаал 1918 онд Оросын Москва Ходынскийн талбайд болж байсан байна.

1991 оноос хойш энэхүү өдөр нь улс төрийн тэмдэглэлт баяр байхаа больсон. Зарим улс төрийн намууд болон Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд жагсаал цуглаан зохион байгуулдаг ба ихэнх ард түмэн “Хавар болон Хөдөлмөрчдийн өдөр” гэсэн утгаар гэр бүлтэйгээ цагийг амарч өнгөрөөдөг болжээ.

Орос улсад жил бүрийн тавдугаар сарын нэгний өдрийг “Хавар болон Хөдөлмөрчдийн өдөр” хэмээн нэрлэж бүх нийтийн амралт болгосон. Энэхүү өдөр ихэнх үйлчилгээний байгууллага хаалттай, хүмүүс зугаалгаар явж бие биедээ цэцэг өгж, хүүхдүүд нь хүйтэн өдрүүд дууссаныг тэмдэглэж зайрмаг идэж, бөмбөлгөөр тоглож өнгөрөөдөг байна.

“Хөдөлмөрчдийн өдөр” Өмнөд Африкт

1994 оноос хойш Өмнөд Африкт “Хөдөлмөрчдийн өдөр”-ийг албан ёсоор бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэж иржээ. Ард иргэд өөрсдийн хөдөлмөрлөх эрхийн төлөө ОУХБ-аас гаргасан суурь зарчимуудад хууль тогтоомжоо нийцүүлэн гаргахыг шаардах зорилготой анх зохион байгуулагдаж байжээ.

“Хөдөлмөрчдийн өдөр” Японд

“Хөдөлмөрчдийн өдөр”-ийг Японы засгийн газраас албан ёсны тэмдэглэлт баяр гэж хүлээн зөвшөөрөөгүй ч ажилчдын ихэнх хувь нь амардаг байна.

Ажил олгогчид цалинтай чөлөө олгох эсвэл бүр мөсөн амрах боломжийг ажилчдаа олгодог байна. Энэхүү өдрүүдээр Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд жагсаал зохион байгуулдаг ч ихэнх хүмүүс гэр бүлтэйгээ зугаалгаар явж цагийг зугаатай өнгөрөөхийг илүүд үздэг.

Япон улсад 1945 оноос хойш Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үүсэж хөгжсөн ба энэхүү өдөрт зориулан олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан хийж, ажил олгогч, эрх баригчдад өөрсдийн дуу хоолойгоо хүргэсээр ирсэн юм. 2008 онд 44000 хүнийг хамарсан жагсаалыг “Ёоёоги парк”-д Үндэсний үйлдвэрчний эвлэлийн холбоо зохион байгуулж байжээ.

“Хөдөлмөрчдийн өдөр” Франц-д

Франц улсад “Хөдөлмөрчдийн өдөр””-ийг 5 дугаар сарын 1-нийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд томоохон хотуудад албан ёсны жагсаал цуглаан хийж хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах, дуу хоолойгоо нийгэмд хүргэдэг байна.

Эх сурвалж: CMTU.MN

 https://www.timeanddate.com/holidays/labor-day

https://en.wikipedia.org/wiki/Labour_Day

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (197.211.63.183)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 03 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 3 цаг 1 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 4 цаг 37 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 4 цаг 45 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 8 цаг 25 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 8 цаг 38 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 8 цаг 46 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 9 цаг 16 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 9 цаг 30 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 9 цаг 41 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 2 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 10 цаг 8 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10 цаг 43 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 11 цаг 1 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 11 цаг 13 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 11 цаг 21 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 23 цаг 30 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 23 цаг 36 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 23 цаг 40 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top