x

Автомашины дуут дохиог хоёр л тохиолдолд хэрэглэнэ

 Хуульч зөвлөж байна 

Бидний хэлж сурснаар автомашины сигнал буюу дуут дохио нь зөв хэрэглэвэл хүний амь насыг аврах ч хүчтэй. Харин буруу газар буруу зорилгоор хэрэглэвэл бусдын дургүйг хүргэх, хүний эрүүл мэндэд хохирол учруулах зэрэг өөр олон олон хор уршиг дагуулж байна.

Улаанбаатар хотын хувьд өглөөний 07 цагаас шөнийн 01 цагийн хооронд автомашины сигналдах чимээ бараг л тасардаггүй. Гэвч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт  дуут дохиог зөвхөн дараахь тохиолдолд хэрэглэхээр зохицуулсныг жолоочид тэр бүр мэддэггүй.

Нэгд, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд;

Хоёрт, суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолоочид анхааруулах зорилгоор”  гэж заасны дагуу дээрх тохиолдолд л дуут дохиог хэрэглэх боломжтой.

Автомашин жолоодох эрхийн үнэмлэхийг авахаас өмнө сургалт, хичээлээр энэхүү зохицуулалтыг бүх жолооч нар заалгаж, судалж дуусаад шалгалт өгөөд тэнцсэн тохиолдолд автомашин жолоодох эрхийн үнэмлэхээ авдаг. Харин жолооны үнэмлэхээ авсны дараа энэ зохицуулалтыг дагаж мөрдөж байгаа жолооч, энэхүү зохицуулалтын хэрэгжилтэд хяналт тавьдаггүйгээс дуртай үедээ дуут дохио хэрэглэж болно гэх ойлголт бий болжээ.

Гэвч нэгэнт хууль бий тул дуут дохионоос болж торгуулах эрсдэл танд тохиолдож болох юм. Тодруулбал, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 24 дэх хэсэгт “3амын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн дуут дохио өгөх журам зөрчсөн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байдаг. /хорин нэгж гэдэг нь 20.000 төгрөгтэй тэнцэнэ/

Дуут дохиог ийнхүү хориглох нь тодорхой шалтгаантай бөгөөд үүнээс үүдэлтэй эрсдэл золгүй явдал ч бүртгэгдсэн байна. “Иргэн Б-нь нярай хүүгээ тэврээд автобусны буудал дээр унаа хүлээгээд зогсч байтал замын хөдөлгөөнд оролцож явсан автобусны дуут дохионы улмаас нярай тархинд цус харвасан харамсалтай хэрэг гарчээ”

Ганцхан удаагийн энэ мэт болгоомжгүй үйлдлийн улмаас зөвхөн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 20.000 төгрөгөөр торгуулаад өнгөрөх биш Эрүүгийн хуулийн  11.3 дугаар зүйлд  заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн буруутан болох ч эрсдэлтэй. Энэ үед хамгийн багадаа зургаан  сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх арга хэмжээг шүүхээс авах хууль зохицуулалттай байдаг. Мэдээж нөгөө талд нь хэн нэгэн насан туршдаа эрүүл мэндээрээ хохирогч болон үлдэх юм.

Дуут дохио­гоо түгжрэлд уураа гар­гаж загнах хэрэгсэл, хаалт хаалга онгойлгуулах “түлхүүр”, ойр яваа танилаа дуудах “харилцааны хэрэглэл” бол­гож хэрэглэдэг жолоочид хэзээ нэгэн өдөр торгуулах эрсдэл гаргаж, хариуцлага хүлээх зүйл хийж байна гэдгээ ойлгох шаардлагатай болох нь.

Веритас партнерс хуулийн фирм. Д.Алтангэрэл

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 3 цаг 0 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 4 цаг 36 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 4 цаг 44 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 8 цаг 24 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 8 цаг 37 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 8 цаг 45 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 9 цаг 15 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 9 цаг 29 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 9 цаг 40 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 1 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 10 цаг 7 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10 цаг 42 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 11 цаг 0 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 11 цаг 12 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 11 цаг 20 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 23 цаг 30 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 23 цаг 35 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 23 цаг 39 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top