x

Шөнийн гудамжийг тавдугаар сарын 4-нд нээнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлал, бизнесийн төв болгох зорилгыг тусгаж, Сөүлийн гудамжийг автомашингүй, “Шөнийн гудамж” болгон тохижуулсан билээ.

Энэ жил Шөнийн гэрэлт гудамжийг ирэх сарын 4-нд нээх бөгөөд гэрээ байгуулж, худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд, явуулын худалдаа, байгууллагуудын материалыг энэ сарын 17-н хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, Худалдаа, Үйлчилгээний хэлтэст хүлээн авч, сонгон шалгаруулах аж.
Сонгон шалгаруулалтанд бүрдүүлэх материалын дэлгэрэнгүй мэдээллийг http://ubservice.ub.gov.mn/?p=14074 линкээс авах боломжтой юм. 

Бүрдүүлэх материалын дэлгэрэнгүй:

  1. Хуулийн этгээд нь уг худалдаа, үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээлэл, баримтыг бүрдүүлж ирүүлнэ.Үүнд:

  • Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх сонгон шалгаруулалтанд оролцох аж ахуйн нэгж;

  • Бүрдүүлэх материал:

  • Аж ахуйн нэгжийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар-Тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байх /нотариатаар баталгаажуулсан/

  • Иргэний үнэмлэхний хуулбар-Захирал /нотариатаар баталгаажуулсан/

  • “Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага MNS4946:2005” стандартын шаардлагыг хангасан үйлчилгээний зориулалтын ажлын байртай, мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээллийн санд бүртгүүлсэн, байх;

  • Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн хуулбар;

  • Үйл ажиллагаа эрхэлж буй дүүргийнхээ Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэстэй байгуулсан гэрээний хуулбар;

  • Мэргэжлийн ажиллагсадын диплом, үнэмлэх, ур чадамжийн гэрчилгээний хуулбар;

  • Ажиллагсадын эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан дэвтрийн хуулбар; /нотариатаар баталгаажуулсан байх/

  • Шалгуур үзүүлэлт:

  • Мэргэжлийн ажиллагсадын боловсролын түвшин, ур чадварын байдал;

  • Ажиллагсадын эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байдал;

  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлыг хангасан мэргэжлийн хяналтын лабораторид шинжлүүлж, тогтмол баталгаажуулдаг байх;

  • “Шөнийн гудамж”-нд үйлчилгээ үзүүлэх хоолны нэр төрлийг харуулсан зураг бүхий хоолны цэсийг боловсруулж зурагжуулан хавсаргах

  • Цэсний дагуу хоолны технологийн картыг хавсаргах

  • Үндсэн ажлын байрны хоол үйлдвэрлэлийн зориулалтын тоног төхөөрөмжийн хангалт, хүчин чадлыг баримтжуулсан байх; /тоног төхөөрөмжийн зураг/

  • Аж ахуйн нэгж нь татвар төлөгчөөр бүртгүүлж, стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, пос терминал хэрэглэж, сугалааны дугаар бүхий төлбөрийн баримт олгодог байх; /баримтыг хэвлэж хавсаргах/

  • Үйлчилгээ эрхлэх түр болон явуулын байгууламжийн дизайны болон тохижилтын шийдлийг төлөвлөсөн байх; /тохижилт, гэрлэн чимэглэл, хаягжилт, тоноглолыг харуулсан төлөвлөсөн зураглал/

1.2.    Хүнсний худалдаа эрхлэх сонгон шалгаруулалтанд оролцох аж ахуйн нэгж;

 Бүрдүүлэх материал:

  • Аж ахуйн нэгжийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар-Тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй /нотариатаар баталгаажуулсан/

  • Иргэний үнэмлэхний хуулбар /Захирал болон ажиллагсадын/ /нотариатаар баталгаажуулсан/

  • Үйл ажиллагаа эрхэлж буй стандартын шаардлага хангасан үйлчилгээний зориулалтын ажлын байртай, мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээллийн санд бүртгүүлсэн байх;

  • Үйл ажиллагаа эрхэлж буй дүүргийнхээ Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэстэй байгуулсан гэрээний хуулбар;

  • Мэргэжлийн ажиллагсадын диплом, үнэмлэхний хуулбар;

  • Ажиллагсадын эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан дэвтэрийн хуулбар; /нотариатаар баталгаажуулсан байх/

  • Шалгуур үзүүлэлт:

  • Мэргэжлийн ажиллагсадын боловсролын түвшин, ур чадварын байдал;

  • Ажиллагсадын эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байдал;

  • Хүнсний бараа бүтээгдэхүүн худалдах зориулалтын лангуу тавиур, хөргүүр хөлдөөгч зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжийн байдал; /хүчин чадал, тоог хэмжээг баримтжуулах/

  • “Шөнийн гудамж”-нд худалдаа үйлчилгээ үзүүлэх бараа бүтээгдэхүүний нэр төрлийн танилцуулга; /хаяг шошго, сав баглаа боодол/

  • Худалдан борлуулах хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг мэргэжлийн хяналтын лабораторид шинжлүүлж, тогтмол баталгаажуулсан байх;

  • Татвар төлөгчөөр бүртгүүлж, стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, пос терминал хэрэглэж, сугалааны дугаар бүхий төлбөрийн баримт олгодог байх; /баримтыг хэвлэж хавсаргах/

  • Худалдаа, үйлчилгээ эрхлэх түр болон явуулын байгууламжийн дизайны болон тохижилтын шийдлийг төлөвлөсөн байх; /тохижилт, гэрлэн чимэглэл, хаягжилт, тоноглолыг харуулсан төлөвлөсөн зураглал/

  • Бэлэг дурсгал, гар урлалын үндэсний бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, чөлөөт уран бүтээлчийн бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Иргэний үнэмлэхний хуулбар /Захирал болон ажиллагсадын/ /нотариатаар баталгаажуулсан/

  • Бэлэг дурсгал, гар урлалын чиглэлээр үндэсний брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг байх; /уран бүтээлийн зураг, танилцуулга/

  • Үйлчилгээ эрхлэх түр байгууламжийн дизайны болон тохижилтын шийдлийг төлөвлөсөн байх; /төлөвлөсөн зураглал/

  1. Сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгжийн баримт бичиг дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтанд орох эрх үл үүснэ.

  2. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж мэдүүлэг ирүүлэх эрхгүй.

  3. Сонирхсон хуулийн этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 17.30 цагаас өмнө Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, Худалдаа, Үйлчилгээний хэлтэст ирүүлнэ үү.

Утас: 315349

Эх сурвалж: UBSERVICE.UB.GOV.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 3 цаг 6 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 4 цаг 42 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 4 цаг 50 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 8 цаг 30 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 8 цаг 43 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 8 цаг 51 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 9 цаг 21 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 9 цаг 35 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 9 цаг 45 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 6 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 10 цаг 13 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10 цаг 48 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 11 цаг 5 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 11 цаг 18 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 11 цаг 26 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 23 цаг 35 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 23 цаг 41 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 23 цаг 44 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top