x

Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна

Улсын гуравдугаар төв эмнэлэг 2018 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Эрүүл мэндийг хүн бүрт” уриан дор өдөрлөг хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүллээ.  
 
Тус эмнэлэг энэхүү өдрийг угтан БГД-ийн “Эрдмийн Ундраа” цогцолбор сургуулийн бага ангийн багш нарт “Чихрийн шижин өвчний тухай ойлголт ба түүнээс сэргийлэх нь” сэдэвт эрүүл мэндийн мэдээлэл боловсрол олгох сургалт зохион байгуулж, бага бүлгийн нийт 30 багшид  биеийн жин, өндөр, бүсэлхийн тойрог, цусны даралт хэмжин чихрийн шижингийн эрсдлийн үнэлгээ хийж, захын цусанд глюкоз тодорхойлон дотоод шүүрлийн эмч зөвлөгөө өгөв. Мөн  “Чихрийн шижин өвчний үеийн эмчилгээний хоол”, “Цусанд сахар багасах”, “Цусанд сахар ихсэх”, “Таргалалт”, “Хөлний хүндрэлээс урьдчилан сэргийлэх“ сэдэвт гарын авлагыг бэлтгэн түгээсэн юм.

Түүнчлэн Япон монголын хамтарсан “Номт наран” ерөнхий боловсролын тавдугаар ангийн сурагчдад “Амны хөндийн эрүүл ахуй” сэдвээр сургалт хийж, “Хүүхдийн шүд цоорох өвчний урьдчилан сэргийлэлт” номыг сургуульд нь бэлэглэв.

Энэ өдөр эмнэлгийн төв үүднээс иргэд, үйлчлүүлэгч, эмч, ажилчдаа угтан Дэлхийн эрүүл мэндийн өдрийн үйл ажиллагаанд идэвхитэй нэгдэхийг уриалан, Зөвлөх Поликлиникт “Эрүүл мэндийг хүн бүрт” өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулж, “Тархины харвалтаас сэргийлье”, “Зохистой хооллолт” сэдэвт сургалт хичээл, харвалт, чихрийн шижин, цусны даралт ихсэлтийн эрсдлийн үнэлгээг хийж, хүн бүрт эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулсан юм.

Тус эмнэлгийн эмчилгээний хоолонд хэрэглэж буй хүнсний 15 зүйлийн нарийн ногоо, тэдгээрийн боловсруулалт, хэрэглэх арга, хоол эмчилгээнд хэрхэн бэлтгэх зэргийг харуулсан үзэсгэлэн гаргаж иргэд үйлчлүүлэгчдэд тайлбарлан танилцуулж, “Хүнсний ногооны ашиг тус”, “Хүрэн манжингийн шүүс бэлтгэх”, “Нарийн ногоонууд” гэсэн  зөвлөмжийг хүргэв.
Дэлхийн эрүүл мэндийн өдрийн үйл ажиллагаанд нийт 500 гаруй үйлчлүүлэгч иргэд, эмч, ажилчид, сурагч, багш нар оролцож, зургаан төрлийн гарын авлага материалыг түгээн сурталчиллаа гэж ЭМЯ-наас мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 3 цаг 3 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 4 цаг 39 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 4 цаг 47 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 8 цаг 27 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 8 цаг 40 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 8 цаг 48 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 9 цаг 18 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 9 цаг 32 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 9 цаг 43 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 4 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 10 цаг 10 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10 цаг 45 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 11 цаг 3 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 11 цаг 15 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 11 цаг 23 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 23 цаг 32 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 23 цаг 38 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 23 цаг 42 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top