x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны төрийн дээд шагнал олгохоор шийдвэрлэжээ

Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй түүхэн айлчлалынх нь үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд төрийн дээд шагнал олгохоор шийдвэрлэсэн нь Казахстаны ард түмнээс түүнд үзүүлж буй гүн хүндэтгэлийн илэрхийлэл юм гэж тус улсын төрийн тэргүүн Касым-Жомарт Токаев мэдэгдсэнийг Ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн алба уламжилжээ.

Улс орноо хурдацтай хөгжилд манлайлан чиглүүлж, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг бэхжүүлж буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн алсын хараатай удирдлагыг К.Токаев онцолсон байна. Түүнчлэн У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр ажиллах хугацаандаа болон өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд хоёр талын харилцааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэжээ.

Хоёр улсын харилцаа жинхэнэ нөхөрлөл, харилцан хүндэтгэх зарчимд тулгуурласан гэдгийг К.Токаев мөн тодотгов. 

"Бидний хамтын хүчин чармайлтын үр дүнд хоёр талын түншлэлийн харилцаа албан ёсоор стратегийн түвшинд хүрч ахилаа. Өнөөдөр бидний байгуулсан гэрээ хэлэлцээрүүд хоёр улсын найрамдалт харилцааг бататган бэхжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Энэхүү сорилтоор дүүрэн цаг үед бидний хамтын ажиллагаа урьд урьдынхаас илүү чухал бөгөөд хоёр орны эрх ашигт бүрэн нийцэж байна" хэмээн Казахстаны Ерөнхийлөгч хэллээ.

"Хоёр орны ард түмнийг улам илүү ойртуулахад оруулсан гавьяа зүтгэлийг тань үнэлж, манай улсын төрийн дээд шагнал болох "Алтан Кыран" буюу "Алтан бүргэд" одонг хүртээхдээ нэн баяртай байна. Энэ бол Казахстан улсаас Танд болон Монголын ард түмэнд үзүүлж буй гүн хүндэтгэлийн илэрхийлэл юм" хэмээн Касым-Жомарт Токаев онцолжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал хүртээсэнд Касым-Жомарт Токаевт талархал илэрхийлээд, Казахстан улстай найрсаг харилцаагаа цаашид улам хөгжүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллахаа мэдэгдлээ.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 3 цаг 21 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 3 цаг 34 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 3 цаг 42 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 4 цаг 12 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 4 цаг 26 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 4 цаг 37 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 4 цаг 58 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 5 цаг 4 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 5 цаг 39 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 5 цаг 57 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 6 цаг 9 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 6 цаг 17 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 18 цаг 26 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 18 цаг 32 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 18 цаг 35 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 19 цаг 19 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 19 цаг 45 мин Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 21 цаг 28 мин Өвлийн улиралд цэвэр агаарт гарч тархины харвалтаас сэргийлэхийг зөвлөлөө 21 цаг 36 мин Нөмрөгийн ДЦГ-ын хүн очих боломжгүй хэсэгт ажиллах баг маргааш онгоцоор явна 21 цаг 46 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top