x

Хуурамч лавлагаа гаргуулахгүй байх тал дээр БНСУ-ын элчин сайдын яамтай хамтран ажиллана

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт БНСУ-ын элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга бөгөөд консул Кил Канг Мүкийг хүлээн авч уулзан хамтран ажиллах талаар санал солилцлоо.
БНСУ руу зорчихоор виз мэдүүлж буй иргэдийн эдийн засаг санхүүгийн баталгааг лавлах зорилгоор Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг бүрдүүлэх материалын жагсаалтад оруулсан байдаг. Гэвч иргэд тус лавлагааг хуурамчаар үйлдэх нь хэвийн хэмжээнээс хэтэрсэн тул Нийгмийн даатгалын байгууллага болон цагдаагийн байгууллагад хандаад байгаа талаар Консул хэлсэн.
 
Хэдийгээр нийгмийн даатгалын байгууллагын дэмжлэгтэйгээр хуурамчаар лавлагаа үйлдсэн иргэдийг илрүүлж байгаа боловч тус асуудлыг бүр мөсөн таслан зогсоох тал дээр хоёр тал хамтран ажиллах боломжийг судлах хүсэлтэй байгаагаа тэрээр илэрхийлсэн.
 
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа хуурамчаар үйлдэгдэж байгаад бид ч бас анхаарал хандуулан илрүүлэх тал дээр арга хэмжээ авч байна. Яг ийм хэргийн улмаас хэд хэдэн бүлэг этгээд хуулийн байгууллага дээр шалгагдаж байгаа. Нийгмийн даатгалын лавлагаа, мэдээллийг хуурамчаар үйлдэж бичилт хийх, хэн нэгэн этгээд засвар оруулах боломжийг хаах зорилгоор лавлагааны маягтыг шинэчлэн өөрчлөлт оруулсан. Хамгийн гол хийгдэж эхэлсэн ажил бол танай ЭСЯ болон төлөөлөн гүйцэтгэх байгууллагад тус лавлагаа мэдээллийн үнэн зөв эсэхэд давхар хяналт тавих боломжийг олгож байна. Мэдээж иргэд даатгуулагчийн хувийн нууцтай холбоотой учир зөвхөн виз мэдүүлэгчийн лавлагааны кодоор ганцхан тэр хүний мэдээллийг л шалгах боломжтой” гэсэн юм.

Ноён Кил Канг Мүк тус арга хэмжээг үр дүнтэй ажил болсонд талархал илэрхийлээд бас нэг хүсэлт тавьсан нь төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудын сонгон шалгаруулалтад хяналт тавих асуудал байлаа. Уг нь ЭСЯ визний мэдүүлгийг зөвхөн өөрийн байранд авах ёстой боловч зөвхөн өчигдөр л гэхэд 900 визний хүсэлт ирж ачааллаа дийлдэггүй учраас 8 төлөөлөн гүйцэтгэх байгууллага ажиллуулж байгаа юм байна. Нэмж 7 байгууллагыг гүйцэтгэгчээр ажиллуулахаар сонгон шалгаруулалт явуулж байгаа бөгөөд материал ирүүлсэн байгууллагынхаа хүний нөөц, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг чухалчлан үзэж мэргэжлийн байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна гэлээ.

Нийгмийн даатгалын байгууллагаас тус хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллахаа илэрхийлсэн. Тус уулзалтын үеэр НДЕГ-ын дарга Д.Зоригт “Лавлагаанд нэмэлтээр оруулсан ажил олгогчийн шимтгэл төлөлтийн хэсэгт манай улсын эдийн засгийн байдалтай холбоотойгоор олон аж ахуйн нэгж өртэй гэж гарч байгаа. Энэ нь даатгуулагчийн буруу биш, ажил олгогчийн хариуцлагагүй байдалтай холбоотой тул ЭСЯ-ны зүгээс тус асуудалд уян хатан байдлаар хандаж цөөн сараар төлөлт хийгдээгүй тохиолдолд визний хүсэлтийг түдгэлзүүлэхгүй байхыг” хүслээ.

Лавлагаа мэдээллийг хуурамчаар үйлдсэн этгээдийн виз мэдүүлэх эрхийг хоёр жилээр хааж, Монгол улсын Эрүүгийн хуулийн дагуу хууль хяналтын байгууллага арга хэмжээ авч ажилладаг тул гэмт хэргийн шинжтэй тус үйлдэлд оролцохгүй байхыг иргэд, даатгуулагчид та бүхэнд анхааруулж байна.

Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу явах байсан юм... 5 цаг 39 мин Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 5 цаг 48 мин Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ 5 цаг 55 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? 6 цаг 1 мин Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ 6 цаг 5 мин Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ 8 цаг 4 мин Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 9 цаг 45 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 9 цаг 53 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 9 цаг 59 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 10 цаг 3 мин Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ 10 цаг 8 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 10 цаг 10 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 10 цаг 45 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 10 цаг 51 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 11 цаг 0 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 11 цаг 4 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 11 цаг 9 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 11 цаг 22 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 16 цаг 1 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-08-01
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top