x

Сургуулиудын өргөтгөл баригдсанаар 2 ээлжээр хичээллэдэг болно

Нийслэлийн Удирдах ажилтны өнөөдрийн шуурхай хуралдаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. 8930 га газартай Чингэлтэй дүүрэгт 159 мянган хүн ам оршин суудгаас 80 хувь нь гэр хороололд, 20 хувь нь орон сууцны хороололд аж төрж байна. 19 хороотой тус дүүрэгт өрхийн эрүүл мэндийн 16 төв, хоёрдугаар шатлалын 5 эмнэлэгт  хэвтэн эмчлүүлэх ор 227, мэс заслын 25 тасаг, хүүхдийн 75 тасагтайгаар үйл ажиллагаа явуулж, нийт 637 эмч эмнэлгийн ажилтан ажиллаж байна. “Манай дүүрэгт сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 11386 хүүхэд хамрагдаж байгаа нь нийт хамрагдах ёстой хүүхдүүдийн 75.5 хувь бөгөөд цэцэрлэгийн ачаалал 204 хувиар хэтрээд байгаа. Ерөнхий боловсролын сургуульд 25402 хүүхэд суралцаж байгаа. Манай дүүрэгт 3 ээлжээр хичээллэж байгаа 5, 23, 24 гэсэн 3 сургууль байна. Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 он хүртэл 5 цэцэрлэгийн өртгөтгөл, 4 цэцэрлэгийг буулгаж шинээр барих, 2 цэцэрлэг шинээр, 2 хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогболбор баригдахаар төлөвлөгдсөн. Ингэснээр орны тоо 1760 хүүхдээр нэмэгдэнэ. Ерөнхий боловсролын сургуулиудын хувьд 5, 23, 24, 50 дугаар сургуулийн өргөтгөл баригдсанаар манай дүүргийн бүх сургууль 2 ээлжээр хичээллэдэг болно” хэмээн Ж.Эрдэнэбат дарга тодотгож байлаа.

Чингэлтэй дүүрэг “Өрхийн хөгжлийн дэмжих жил”-ийн хүрээнд нээлттэй санал асуулга явуулсан байна. Иргэдээс эрүүл мэнд, боловсрол, хууль хүчний байгууллагын үйлчилгээг сайжруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, сургалт, орчны тохижилт, газар зохион байгуулалттай холбоотой 3125 санал иржээ. Тухайлбал, газар зохион байгуулалттай холбоотой саналуудаас орц гарц, мухар гудамжийг чөлөөлөх санал 55 хувийг эзэлсэн байна. Иргэдээс  ирүүлсэн саналыг ажлын хэсгээс нэгтгэн “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын төлөвлөгөөнд 58 ажлыг тусгажээ.

Чингэлтэй дүүргийн 7 байршилд 198.4 га бүхий газарт “Гэр хорооллын дахин төлөвлөлт” төсөл хэрэгжиж байгаа. 3000 өрх хамрагдсан энэ төслийн зарим ажил зогсонги болоод буйг хөдөлгөж явуулах нь зүйтэй гэсэн саналыг дүүргийн удирдлагаас гаргаад байгаа юм байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 3 цаг 4 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 4 цаг 40 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 4 цаг 48 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 8 цаг 28 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 8 цаг 41 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 8 цаг 48 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 9 цаг 19 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 9 цаг 33 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 9 цаг 43 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 4 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 10 цаг 11 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10 цаг 46 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 11 цаг 3 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 11 цаг 16 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 11 цаг 23 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 23 цаг 33 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 23 цаг 39 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 23 цаг 42 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top