x

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 21071 дуудлага, мэдээлэл ирснийг өмнөх 14 хоногтой харьцуулбал 3969 нэгжээр буурсан байна. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүрэгт гэмт хэргийн шинжтэй үйлдлийн гаралт 11-45 нэгжээр өсч, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт гэмт хэргийн шинжтэй үйлдлийн гаралт 8-11 нэгжээр буурчээ. “Эрэн сурвалжлалт-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээг гуравдугаар сарын 26-наас эхлэн явуулж, эхний 10 хоногийн хугацаанд  оргодол 5, гэмт хэрэгт сэрдэгдсэн 100 этгээдийг олж баривчилж, 83 хэрэг буюу эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн 5.1 хувийг нөхөн илрүүлж, 252 хэрэг буюу нийт хэргийн 15.6 хувийг шийдвэрлэсэн байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэс 2486 дуудлага мэдээлэл хүлээн авч 843 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэж, хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 100 хэрэг бүртгэгджээ. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 23.7 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран шөнийн цагаар үйлдэгддэг гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдалтай тэмцэх зорилгоор “Шөнийн хяналт” нэгдсэн арга хэмжээг гуравдугаар сарын 18-наас эхлүүлэн явуулж байгаа. Хяналт шалгалтаар гэмт хэргийн шинжтэй 3 үйлдлийг илрүүлэн таслан зогсоож, цагдаа, шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан 5 этгээдийг баривчлан саатуулж холбогдох газар нь хүлээлгэн өгсөн” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 123 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 117, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 6 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос 174 иргэнийг авран хамгаалсан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд шүлхий өвчин илэрч, тус бүс нутагт хорио цээрийн дэглэм сахиулан ажиллаж байна. Голомтын бүс, сэжигтэй бүс, хязгаарлалтын бүсэд байгаа нийт 2528 мал, амьтныг вакцинжуулж, өнөөдрийн байдлаар тус өвчний шинж тэмдэг нэмж илрээгүй. Нийслэлийн Засаг даргын А/278 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийн гишүүд энэ сарын 4-ний өдрөөс эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд тавих хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж, шалгалт үргэлжилж байна” гэж танилцуулав.

“Зөрчлийн тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу  мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 791 зүйл заалтаас 686 зүйл заалтын дагуу хяналт шалгалт хийж байна. Төвийн 6 дүүрэгт төв зам дагуу баригдах явцдаа зогссон барилга угсралтын ажилд хяналт шалгалт хийсэн. Энхтайваны өргөн чөлөө төв шуудангийн урд талд 25 давхар үйлчилгээтэй 64 айлын орон сууцны барилга, Чингисийн өргөн чөлөө төв номын сангийн эсрэг талд 26 давхар, 2 давхар зоорьтой, оффисын зориулалттай барилга, Сонгинохайрхан дүүрэг 15 дугаар хороо, Ирээдүй цогцолбор цэцэрлэгийн зүүн талд байрлах үйлчилгээтэй 9 давхар орон сууцны барилга, Барс захын замын ард дахин төлөвлөлтийн үйлчилгээтэй орон сууцны 16 давхар барилга, Саппорогийн уулзвар, Улсын нэгдсэн 3 дугаар эмнэлгийн баруун урд талд, 6 давхар, төмөр бетон каркасан хийцлэлтэй, 2015 онд баригдаж эхэлсэн барилга, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 120 мянгатын автобусны буудлын эсрэг талд 25 давхар үйлчилгээний барилга зэрэг нь авто зам, явган зам, орон сууцны хорооллын зорчих хөдөлгөөнд ойрхон баригдаж байгаа ба удаан хугацаагаар зогссон зогссолтын үед  хөдөлмөрийн аюулгүй байдал болон барилга байгууламжийн хамгаалалтын горим зөрчсөн. Мөн Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн заалтуудыг тус тус хангахгүй байна” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.  

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариусан орлогч П.Баярхүү “Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, гэрээний хариуцлагыг шат шатанд өндөржүүлэх, сонгон шалгаруулалт зарлаагүй ажлуудыг бүрэн зарлаж дуусгах, мөн “OPEN.ULAANBAATAR.MN” системд хөрөнгө оруулалтын ажлын мэдээгээ оруулаагүй байгууллагууд яаралтай гүйцээж оруулах хэрэгтэй байна” гээд “Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/22 дугаар захирамжаар “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн санд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх” ажлыг дуусгах, Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хаяг, рекламны самбар, хашаа, хайс болон баригдаж дуусаагүй удаан хугацаагаар зогссон барилгын судалгааг гаргаж, орчны хамгаалалтыг сайжруулах, Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдах нөхцөлийг хангуулах үүднээс орц, гарц чөлөөлөх арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулах, Барилгын зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалтыг зохион байгуулж дүнг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу явах байсан юм... 6 цаг 25 мин Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 6 цаг 34 мин Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ 6 цаг 41 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? 6 цаг 46 мин Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ 6 цаг 51 мин Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ 8 цаг 50 мин Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 10 цаг 31 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 10 цаг 39 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 10 цаг 45 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 10 цаг 49 мин Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ 10 цаг 54 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 10 цаг 56 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 11 цаг 31 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 11 цаг 37 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 11 цаг 46 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 11 цаг 50 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 11 цаг 55 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 12 цаг 8 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 16 цаг 47 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2026-08-01
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top