x

Нийтийн тээвэр картын хэрэглээнд бүрэн шилжээд нэг жил болжээ

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ цахим картын хэрэглээнд бүрэн шилжээд яг нэг жилийн хугацаа өнгөрлөө.

Төлбөрийн тогтолцооны тус өөрчлөлт нь амжилттай хэрэгжсэн бөгөөд үүнд нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэдийн дэмжлэг чухал үүргийг гүйцэтгэлээ.
Нийтийн тээврийн үйлчилгээ зөвхөн картын хэрэглээнд шилжсэнээр зорчигч урсгалын нарийвчилсан судалгаа хийгдэж төрөл бүрийн статистик мэдээлэл гарч байгаа юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд буюу 2017.04.01-с 2018.04.01-ний хүртэлх цугларсан мэдээллээс товч харвал:
Өдөрт дунджаар 546,683 удаагийн зорчилт хийгдэж үүнээс 62,539 удаа дамжин суултын хөнгөлөлт эдэлсэн байна. Мөн дунджаар 93,453 удаа ахмад настан, 38,090 удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 40,834 удаа оюутан, 167 удаа хүндэт донор зорчиж байна.
Хамгийн их хүн суудаг “МУБИС” баруун чиглэлийн зогсоолоос өдөрт 11,389 зорчигч автобусанд суудаг бол хамгийн бага “Яармаг ШБТовчоо” зогсоолоос өдөрт 2 хүн суудаг байна.
Хамгийн их хүн зорчдог Ч:1 буюу “5 шар – Офицеруудын ордон” чиглэлд өдөрт 16,181 удаагийн зорчилт хийгдэж байгаа бол ХО:4 буюу “Тэрэлж – Налайх - Дүнжиргарав” чиглэлд хамгийн бага өдөрт 224 удаагийн зорчилт хийгдэж байна.
Хамгийн их цэнэглэлт хийдэг “10 хорооллын автобусны буудал” дээрх цэг сард 43,251 иргэнд үйлчилдэг бол хамгийн бага цэнэглэлт хийдэг “Тэрэлж” дэх цэг дунджаар 5 иргэнд үйлчилсэн байна. 2018.04.01-ны өдрийн байдлаар 527 карт цэнэглэх борлуулах цэг үйл ажиллагаагаа явуулж байна.
Шугамын орлого буюу иргэдээс автобусны төлбөрт төлсөн орлогын тухайд дунджаар ажлын өдөрт 154,958,848 төгрөг, амралтын өдөр 100,739,741 төгрөг байлаа. 2017.04.01-2018.04.01 хүртэл нийлбэр дүнгээр 51.141.893.370 төгрөг байсан бөгөөд энэ нь өмнөх 12 сарын нийлбэр дүнтэй харьцуулахад 13 хувийн өсөлттэй байсан байна.

Улмаар цахим картын хэрэглээнд бүрэн шилжсэнээр нийтийн тээврийн “Big Data” цугларч дараагийн шатны бодлого боловсруулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг илүү чанартай хүргэх, одоогийн нөхцөл байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

 Улаанбаатар Смарт Карт ХХК

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зорчигч (66.181.160.82)
    Одоо НӨАТ-ийн баримт өгдөг болвол яасан юм бэ
    2018 оны 04 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 4 цаг 1 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 5 цаг 37 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 5 цаг 45 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 9 цаг 25 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 9 цаг 38 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 9 цаг 45 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 15 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 10 цаг 30 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 10 цаг 40 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 1 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 8 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 11 цаг 43 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 12 цаг 0 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 13 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 12 цаг 20 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top