x

Үндэсний компаниуд хаврын бүтээн байгуулалтыг дэмжиж, газраа чөлөөллөө

Нийслэлийн 2018 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас 90 бүтээн байгуулалтын ажилд газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлээд байна. Уг 90 бүтээн байгуулалтын ажлын трасст 1902 нэгж талбарын 216 га газар өртсөн бөгөөд суурин болон хээрийн судалгааг бүрэн гаргасан.

Энэ онд хэрэгжүүлэх улсын чанартай томоохон бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөлтийг 2017 онд эхлүүлсэн бөгөөд үүнээс Замын цагдаагийн уулзвар орчмын олон түвшний огтлолцол бүхий гүүрэн гарц болон Гачууртын уулзвараас Налайх Чойр чиглэлийн 20.9 км авто замын ажлыг дурдаж болно.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хийгдэх Замын цагдаагийн уулзвар орчмын олон түвшний огтлолцол бүхий гүүрэн гарцын ажлын трасст нийт 22 нэгж талбар өртсөн. Уг замын нөлөөлөлд өртсөн иргэн, хуулийн этгээдүүдээс “Шунхлай” болон “Жаст” групп ХХК-ийн шатахуун түгээх станц, “Оддын хотхон” СӨХ зэрэг 20 иргэн, аж ахуйн нэгж газраа чөлөөлж авто замын байгууламж болон инженерийн шугам сүлжээний шилжүүлгийн ажлуудыг гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангажээ.

Харин Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын трасст нийт зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38 нэгж талбар (ТҮЦ, павильон, чингэлэг, хашаа хайс), 60 гаруй самбар өртөж байснаас зөвшөөрөлгүй 38  нэгж талбар 60 сурталчилгааны самбарыг албадан чөлөөлж, газрын эзэмших болон өмчлөх эрхтэй 82 нэгж талбараас иргэдийн оролцоо, идэвх санаачлагын дэмжлэгтэйгээр 53 нэгж талбарыг нөхөн олговоргүй чөлөөлөөд байна.

Нийслэлийн Газрын албаны Газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга Д.Энхтөр  “2018 онд улс нийслэлийн хөрөнгө оруулалтаар 90 ажил хийгдэнэ. Иргэдийн хувьд бүтээн байгуулалтын ажлыг маш их дэмжиж байгаа. Жишээлбэл, Налайх дүүргийн 20.9 км замд нийт 181 иргэн аж ахуйн нэгж өртсөнөөс одоогийн байдлаар 100 хувь газраа чөлөөлсөн. Дээрх иргэдийн 29-т нь нөхөн олговор олгосон бөгөөд бусад нь сайн дураараа газраа чөлөөлж өгсөн.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хийгдэх Замын цагдаа орчмын олон түвшний огтлолцол бүхий гүүрэн гарцын нөлөөлөлд нийт 22 нэгж талбар өртсөн. Үүнээс Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 17, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 3 нэгж талбар өртсөн. Нийт 20 нэгж талбар нь газраа чөлөөлж автозамын байгууламж болон инженерийн шугам сүлжээний шилжүүлгийн асуудлыг гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангасан. Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-тай зөвшөлцөх шатандаа явж байгаа. Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжин  ажиллаж байгаа аж ахуйн нэгж, иргэддээ талархал илэрхийлье” гэлээ.

Энэ оны хаврын бүтээн байгуулалтын ажлын нөлөөлөлд өртсөн үндэсний компаниуд Улаанбаатар хотын хаврын бүтээн байгуулалтыг дэмжиж, газраа чөлөөлж буйд холбогдох албанаас талархал илэрхийлж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 4 цаг 0 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 5 цаг 36 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 5 цаг 44 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 9 цаг 24 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 9 цаг 37 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 9 цаг 45 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 15 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 10 цаг 29 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 10 цаг 40 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 1 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 7 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 11 цаг 42 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 12 цаг 0 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 12 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 12 цаг 20 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top