x

Оюутолгойн гэрээг цуцалбал ухсан нүхнийх нь дэргэд элгээ эвхээд амар сайхандаа "жаргана"

Сүүлийн үед Оюутолгойн ашиглалтын болон хөрөнгө оруулалтын гэрээнээс эхлээд Дубайн гэрээ тойрсон хуулийн байгууллагын шалгалттай холбоотойгоор "луйвар, булхай"-н тухай нийтээрээ ярьж, бүр гэрээг цуцлах дээрээ тулж эхлээд байна.

Энэ нь А.С.Пушкиний "Алтан загасны үлгэр"-ийг өөрийн эрхгүй санагдуулах болоод байна. Хуучин муу тэвшээ цаашлаад байшингаа, эр нөхрөө голсон чавганц эргээд байдгийнхаа баруун хаяанд хэвтдэг үлгэрийг өнөөгийн монголчууд тэр дундаа улстөр дэх зарим попууд, тэднийг дагагч сошиалын зарим нөхдүүд, гудамжин дахь нам, хөдөлгөөнүүд санагдуулж байна. 

Хэдий Оюутолгойн гэрээнүүд "но"-той мэт ч үнэндээ бол юу ч нотлогдоогүй, шүүх буруу гэдгийг ч тогтоогоогүй байгаа. С.Баярын Засгийн газар,Сангийн сайд С.Баярцогт нь Оюутолгойн гэрээг батлахдаа "авлига авчихсан" гэх хардлага байгаа ч нотлогдсон юм алга.

Мөн Ч.Сайханбилэгийн Засгийн газар ч Дубайн гэрээнээс "юм" авсан эсэхийг тогтоогоогүй л байна. Энэ мэт хий хоосон хардлагаар асуудалд хандсаар ирсэн, хандсаар байгаа билээ.

2009 оны 10 дугаар сард Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурснаас хойш Монголын эдийн засаг асар их өссөн. Энэ хэрээр Засгийн газар мөнгөнд бялуурч, хайран мөнгийг яйртал тарааж, улстөрчид ашиг хонжоо олсон үеүд ч бий.

Оюутолгойн гэрээ байгуулагдсаны үрээр Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч байв. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт дээр Н.Алтанхуягийн Засгийн газар "Рио"-той учраа олохгүй хоёр жил болоход Монголын эдийн засгийн өсөлт хасах руу уруудаж байв.

Энэ хоёрхон жишээнээс харахад л Оюутолгой өөдтэй ба өөдгүй явснаар юу хожиж, юу алдсаныг харж болохоор. Эдийн засгийн өсөлт, уналтыг зөвхөн Оюутолгойнхон, улстөрчид хүртэхгүй нийтээрээ хүртдэг билээ.

Дараа нь Ч.Сайханбилэг Дубайн хэмээх гэрээг байгуулж, далд уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр эдийн засаг сэргэхэд ач тусаа өгсөн.

Энэ тухай Ч.Сайханбилэг АНУ-аас Ерөнхий прокурор болон АТГ-ын даргад бичсэн захидалдаа дурдсан байна билээ. Тэрбээр "Ерөнхий сайдын хувьд хямралын үед эдийн засгаа дампуурахаас сэргийлэх гэж, үргэсэн гадны хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгой төслийг хөдөлгөх боломжийг олгосон..." хэмээн бичжээ.

Тэгвэл Уул уурхайн сайд Д.Сумьяабазар "Оюутолгойн гэрээг цуцална гэж мунхаглаж болохгүй" гэсэн нь өнөөдөр салбар хариуцаж байгаа хүний хувьд хэлэх л үг.

Мэдээж Н.Энхбаяр болон түүнтэй хамтрагч хэдэн нөхдийн хүслээр Оюутолгойн гэрээг цуцална ч гэж юу байхав. Гэхдээ ийм шуугиан, авлигын үнэн, худал нь үл мэдэгдэх асуудлууд асар их хортой.

Юутай ч УИХ-аас Оюутолгойг шалгах ажлын хэсэг байгуулаад байна. Тэд хоёр сарын хугацаанд шалгалтаа хийж дүгнэлтээ гаргана.

ҮНЭХЭЭР ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ЦУЦАЛБАЛ ЮУ БОЛОХ ВЭ?

Шууд утгаараа:

1. Оюутолгойд ажиллаж буй 10 000 монгол ажилчин ажилгүй болно. 

2. 1400 ханган нийлүүлэгч компани үйл ажиллагаагаа зогсооно. 

3. Оюутолгойгоор амьдардаг хэдэн арван мянган гэр бүл орлогогүй болно. 

4. Улсад хоёр дахь том татвар төлөгч байхгүй болж, төсвийн орлого тасарна.

Шууд бус утгаар ирэх томоохон сөрөг нөлөөллүүд:

1. ОУВС-гийн хөтөлбөр зогсоно.

2. Гадаадын хөрөнгө оруулалт буюу гуравдагч орнуудын зээл,тусламж шууд зогсоно.

3. "Рио Тинто" болон "Туркойз Хилл" Монгол улсын Засгийн газрыг арбитрт өгнө. Харин арбитр нь манай улсыг шууд буруутган гэрээ цуцалтал оруулсан хөрөнгө оруулалтыг нь манайхаас гаргуулах шийдвэр гаргана. 

4. Монгол улсад хоёр хөрш тэр дундаа нүүрс бусад түүхий эдээ зардаг БНХАУ-аас өөр "сайн найз" үлдэхгүй.

5. Улмаар урд хөрш Хятадыг Оюутолгой, Тавантолгойд оруулахаас өөр аргагүй болж, дэд бүтцийн төслүүдийг зөвхөн хоёр хөршөөр гүйцэтгүүлэх нөхцөл байдалд хүрнэ.

Ингээд хэдүүлээ "эвдэрхий тэвшнийхээ дэргэд элгээ эвхээд амар сайхандаа жаргав" гэгчээр Оюутолгойд ухсан 1.5 км нүхнийхээ дэргэд элгээ тэврээд эвхэрч жаргана даа.

Ингэснээр Монгол дэлхийд хамгийн том ялагдагч болж үлдэнэ. Эдийн засгийн өсөлт, хөгжлийн тухай яриа цаашаа болж, "эх оронч" хэмээн цээжээ дэлдэгсэдийн идэх хоол ч хомсдож ирэх вий. Эцэст нь хэлэхэд Оюутолгойн гэрээг сайжруулах асуудал бий.

Харин цуцалж л болохгүйг дахин хэлье.

Эх сжрвалж: GEREG.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Zochin (139.162.159.83)
    Mongol um uu ard tumen gesen nereer setgegdel bichigchidees tun bolgoomjlokh bolson tsag ue shuu dee.
    2018 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.41.162)
    бааскаа чи баасан уу?
    2018 оны 04 сарын 07 | Хариулах
  • Бааскаа (27.123.212.138)
    Монголд сайн ажиллаж байгаа уурхай олон байгаа. Ийм арчаагүй юм бичдэг сэтгүүлч, нийтлэлчид өөрсдөө зайлчихвал зүгээр шүү. Нийгэм олон нийтийг байнга хуурмаг мэдээлэлд умбуулж, шүүмжилсэн нэгнийг нь хүний тооноос хастал хэлж ярьдаг, бас улс орноо худалдахаас буцахгүй ольхиогүй хүмүүс бол сэтгүүлч та нар. Ядаж байхад улс, орон ард түмэн, ирээдүй хойч үе гэж тунгаах ямар ч чадваргүй нөхдүүд шүү.
    2018 оны 04 сарын 07 | Хариулах
  • Zochin (103.242.47.138)
    Uuniig unen geh undestei gereeg tsutslah bish saijruulah uurchluh avilga ugch avsantai hariutslaga tootsoh
    2018 оны 04 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 4 цаг 0 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 5 цаг 36 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 5 цаг 44 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 9 цаг 24 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 9 цаг 37 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 9 цаг 45 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 15 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 10 цаг 29 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 10 цаг 39 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 0 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 7 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 11 цаг 42 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 11 цаг 59 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 12 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 12 цаг 20 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top