x

Дуучин Майли Сайрус сүй тавьснаа зарлалаа

Америкийн дуучин, ая зохиогч, жүжигчин Майли Сайрус дөрвөн жилийн турш үерхэж буй хөгжимчин Макс Морандотой сүй тавьснаа зарлажээ.

“Грэмми” наадмын гурван удаагийн шагналт дуучин даваа гарагт Лос-Анжелес хотод болсон “Avatar: Fire and Ash” киноны нээлтийн ёслолд хүрэлцэн ирэхдээ ядам хуруундаа алмаазан шигтгээтэй алтан бөгж зүүсэн байв.

Өдгөө 33 настай М.Сайрус Америкийн “Good Morning America” хэмээх ​​телевизийн шоунд лхагва гарагт ярилцлага өгөх үеэрээ хэлэхдээ, саяхан Ази руу хийсэн аяллынх нь үеэр найз залуу нь сүй тавих санал тавьсан гэжээ. “Намайг гайхшруулна гэдэг амаргүй, учир нь би бүх нөхцөл байдлыг хяналтдаа байлгах дуртай хүн. Харин би энэ явдалд маш, бүр маш ихээр гайхсан” хэмээн дуучин бүсгүй ярилаа.

“Flowers”, “Party in the U.S.A” зэрэг хит дуунуудаараа олонд танигдсан М.Сайрус өмнө нь 2018 онд Австралийн жүжигчин Лиам Хемсворттой гэрлэж байсан юм. Хос хоёр 10 жилийн турш үерхээд 2019 онд салж байгаагаа зарлаж байв.

М.Сайрус 2023 онд Британийн “Vogue” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ М.Морандотой "сохор болзоонд" явж танилцсан талаараа дурсан ярьжээ. Өдгөө 27 настай М.Морандо бол Лос-Анжелесын “Liily” хамтлагийн бөмбөрчин юм. Тус хамтлаг 2022 онд М.Сайрусын хөтөлсөн NBC телевизийн “Miley's New Year's Eve Party” нэвтрүүлэгт М.Сайрусын загалмайлсан эх Долли Партон, Дэвид Бирн зэрэг хөгжимчдийн хамт оролцож байжээ.

М.Сайрус “Good Morning America” нэвтрүүлэгт оролцох үеэрээ сүйн бөгжөө үзүүлээд М.Морандо “сайн сонголт хийсэн” хэмээн хэлсэн байна. “Макс бид хоёр хамтдаа дөрвөн жилийг өнгөрүүлээд байгаа бөгөөд энэ хугацаанд надад эерэг өөрчлөлтүүд гарсан нь илэрхий байна. “Чи чадна” гэж үргэлж хэлдэг хэн нэгэн хажууд чинь байгаасай хэмээн та бүхэнд хүсэж байна” гэж тэрбээр хэлжээ.

Поп одын хамгийн сүүлд гаргасан уран бүтээл болох “Dream as One” нэртэй дуу нь “Avatar” уран сайхны киноны хамгийн сүүлийн ангид багтжээ. Тэрбээр энэ оны эхээр ес дэх цомгоо гаргасан боловч аялан тоглолт хийх “хүсэлгүй” байгаагаа хэлээд, аялан тоглолтын үеэр эрүүл байх, сэтгэцийн эрүүл мэндээ хадгалах нь хэчнээн хэцүү байдаг талаар хуваалцсан байна.  

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 11 цаг 20 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 11 цаг 26 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 11 цаг 29 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 12 цаг 13 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 12 цаг 39 мин Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 14 цаг 22 мин Өвлийн улиралд цэвэр агаарт гарч тархины харвалтаас сэргийлэхийг зөвлөлөө 14 цаг 29 мин Нөмрөгийн ДЦГ-ын хүн очих боломжгүй хэсэгт ажиллах баг маргааш онгоцоор явна 14 цаг 40 мин Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 14 цаг 49 мин О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй 14 цаг 55 мин Япон улс ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ 15 цаг 3 мин Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн цалинг 50 хувиар нэмэгдүүлэв 15 цаг 7 мин Хятадын ГХЯ Мбаппетай холбоотой тайлбар хийжээ 15 цаг 11 мин Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна 15 цаг 16 мин УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 19 цаг 30 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 19 цаг 34 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 19 цаг 38 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 19 цаг 55 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 19 цаг 59 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 20 цаг 4 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top