x

Фабержегийн “Өвлийн өндөг” 22.9 сая фунтээр зарагдаж, дээд амжилт тогтоов

“Өвлийн өндөг” хэмээн нэрлэгддэг, болор, очир эрдэнээр урласан ховор өндгийг мягмар гарагт нэрээ нууцалсан худалдан авагч 22.9 сая фунт стерлингээр /26 сая евро/ худалдан авснаар дуудлага худалдааны дээд амжилтыг эвджээ. 

Дуудлага худалдааны “Christie's” ордноос мэдэгдсэнээр, “Өвлийн өндөг” нь 2007 онд Ротшильдын өндөгний тогтоож байсан 8.9 сая фунт стерлингийн дээд амжилтаас давсан байна.

Оросын үнэт эдлэл урлаач Петр Карл Фаберже Оросын хаан болон түүний гэр бүлд зориулан Улаан өндөгний баярын 50 өндөг бүтээжээ. Энэхүү бүтээлч ажил 1885-1917 оны хооронд 30 жилийн турш үргэлжилсэн байна. Эдгээр өндөг нь ер бусын нарийн хийцтэй бөгөөд тус бүр нь дотроо нууцлаг гэнэтийн бэлэгтэй ажээ.

Харин “Өвлийн өндөг” бол II Николай хаан 1913 онд өөрийн ээж, хатан хаан Мария Феодоровнадаа бэлэглэсэн Улаан өндөгний баярын бэлэг байлаа. 14 см хэмжээтэй өндгийг бүтээхдээ болорыг нарийн аргаар сийлж, цагаан алтан цасан ширхэгийн хээ, 4500 жижиг очир эрдэнийн чулуугаар чимэглэсэн байна. Өндгийг онгойлгоход үнэт чулуугаар чимэглэсэн кварцан цэцгүүд бүхий жижиг сагс гарч ирнэ. Энэхүү гэнэтийн бэлэг нь хаврыг бэлгэддэг ажээ.

“Christie's” ордны Оросын урлагийн бүтээл хариуцсан хэлтсийн дарга Марго Оганесян уг өндгийн гайхалтай уран хийц загварыг үнэлэн “гоёл чимэглэлийн урлагийн Мона Лиза'” хэмээн нэрлэжээ. “Өвлийн өндөг бол үнэхээр таны олж үзэх хамгийн ховор эд зүйлсийн нэг мөн. Фаберже үүнийг хэрхэн бүтээснийг ухаж ойлгоход үнэхээр хэцүү” гэж М.Оганесян хэлжээ.

Хаан III Александр Фабержегийн өндгийг бэлэглэх уламжлалыг эхлүүлсэн түүхтэй. Тэрбээр эхнэртээ Улаан өндөгний баяраар өндөг бэлэглэдэг байжээ. Түүнийг залгамжилсан II Николай хаан энэхүү уламжлалыг үргэлжлүүлж, бэлгийг эхнэр, ээждээ өгдөг болжээ. 1917 оны Оросын хувьсгалаар хаант засгийг түлхэн унагах хүртэл II Николай хаан ээж, эхнэртээ жил бүр Улаан өндөгний баярын хоёр өндөг захиалдаг байжээ.

Фаберже эзэн хааны гэр бүлд зориулж 50 өндөг урласан бөгөөд үүнээс ердөө 43 нь хадгалагдан үлдэж, долоо нь алга болжээ. 1918 онд Николай хаан болон түүний гэр бүлийнхэн амиа алдсаны  дараа “Өвлийн өндөг”-ийг Санкт-Петербургээс Москва руу авчирсан байна. Улмаар коммунист эрх баригчид 1920-иод онд Оросын урлагийн үнэт зүйлсийн заримыг нь худалдах үед Лондоны нэгэн фирм худалдаж авсан байна.  

Уг өндгийг 1994 онд “Christie's”-ийн дуудлага худалдаанд дахин гарч ирэх хүртэл 20 жилийн турш алдагдсан гэж үзэж байсан бөгөөд тухайн үед 7 сая гаруй швейцар франкаар /тухайн үеийнхээр 5.6 сая ам.доллар/ зарагджээ. Улмаар 2002 онд Нью-Йоркт хоёр дахь удаагаа 9.6 сая доллароор зарагдаж байв.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 11 цаг 22 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 11 цаг 28 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 11 цаг 31 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 12 цаг 15 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 12 цаг 41 мин Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 14 цаг 23 мин Өвлийн улиралд цэвэр агаарт гарч тархины харвалтаас сэргийлэхийг зөвлөлөө 14 цаг 31 мин Нөмрөгийн ДЦГ-ын хүн очих боломжгүй хэсэгт ажиллах баг маргааш онгоцоор явна 14 цаг 42 мин Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 14 цаг 51 мин О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй 14 цаг 57 мин Япон улс ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ 15 цаг 5 мин Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн цалинг 50 хувиар нэмэгдүүлэв 15 цаг 9 мин Хятадын ГХЯ Мбаппетай холбоотой тайлбар хийжээ 15 цаг 13 мин Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна 15 цаг 18 мин УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 19 цаг 31 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 19 цаг 36 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 19 цаг 40 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 19 цаг 57 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 20 цаг 1 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 20 цаг 6 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top