x

“Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ

Энэ оны “Miss Universe” тэмцээнд Мексикийн 25 настай гоо бүсгүй Фатима Бош түрүүллээ. Гоо бүсгүй шалгаруулах 74 дэх удаагийн уг тэмцээний финалын шалгаруулалт баасан гаригт Тайландад болов.

Ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйн титмийг өнгөрсөн оны тэмцээний ялагч Данийн гоо бүсгүй Виктория Тейлвиг гардуулжээ. Тэргүүн дэд мисс цолыг Тайландыг төлөөлөн оролцсон 29 настай Правенар Сингх хүртсэн бол гурав, дөрөв, тавдугаар байрт Венесуэл, Филиппин, Кот д'Ивуарын гоо бүсгүйчүүд орсон байна. 

Гоо үзэсгэлэнгийн дэлхийн цомын тэмцээн гэгддэг “Miss Universe” нь жил бүр сая сая үзэгчийг татдаг томоохон тэмцээн юм. Улс орон бүрийн оролцогчдыг "Miss Universe" байгууллагын лицензтэй үндэсний тэмцээнээр шалгаруулдаг. Энэ жил 120 орны гоо бүсгүйчүүд оролцжээ. 

 

CNN телевизээр мэдээлснээр, финалын шоуг Америкийн комедиан жүжигчин Стив Берн хөтөлж, Тайландын дуучин Жефф Сатурын тоглолтоор нээжээ. Оролцогчид усны хувцастай тайзнаа гарсны дараа 30 гоо бүсгүйгээс 12 нь дараагийн шатанд шалгарсан бөгөөд үдшийн даашинзтай шалгаруулалтын дараа эцсийн таван оролцогч тодорсон байна.

Финалд шалгарсан оролцогчдоос хэд хэдэн асуулт асуужээ. Тухайлбал, хэрэв НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индрээс үг хэлэх боломж олдвол дэлхий дахины ямар асуудлыг хөндөх байсан талаар, мөн "Miss Universe"-ийн тавцанг хэрхэн ашиглаж охид, бүсгүйчүүдэд урам зориг, дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа талаар асуусан байна. 

Тэмцээн гурван долоо хоног үргэлжилж, оролцогч бүсгүйчүүд Тайландаар аялж, бэлтгэл сургуулилалт хийж, төрөл бүрийн арга хэмжээнд оролцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Wendy Taylor (92.119.17.130)
    My name is Wendy Taylor, I'm from Los Angeles, i want to announce to you Viewer how Capital Crypto Recover help me to restore my Lost Bitcoin, I invested with a Crypto broker without proper research to know what I was hoarding my hard-earned money into scammers, i lost access to my crypto wallet or had your funds stolen? Don’t worry, Capital Crypto Recover is here to help you recover your cryptocurrency with cutting-edge technical expertise, With years of experience in the crypto world, Whether it’s a forgotten password, Capital Crypto Recover has the expertise to help you get your crypto back. a security company service that has a 100% success rate in the recovery of crypto assets, I provided them the information they requested and they began their investigation. To my surprise, Capital Crypto Recover was able to trace and recover my crypto assets successfully within 24hours. Thank you for your service in helping me recover my $647,734 worth of crypto funds and I highly recommend their recovery services, they are reliable and a trusted company to any individuals looking to recover lost money. Contact Telegram @Capitalcryptorecover Call/Text Number +1 (336)390-6684 his contact: Recoverycapital@fastservice.com
    2025 оны 11 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж ...
Top