x

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн худалдаа, үйлчилгээг менежментийн гэрээгээр гүйцэтгүүлнэ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” орон нутгийн өмчийн төсөвт үйлдвэрийн газрыг 2009 онд байгуулж, нийтдээ 973 га талбайд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байдаг.

Нийт талбайн 15 хувь нь тохижилт, 85 хувийг ногоон байгууламж байгуулахаар эхний ээлжинд 183 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулан ажиллаж байгааг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨҮГ-ын орлогч дарга Ү.Оюунзул танилцууллаа. Дээрх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2018 онд худалдаа үйлчилгээний чиглэлээр ил тод нээлттэй төслийн сонгон шалгаруулалт явуулж, хувийн хэвшилтэй менежментийн гэрээ байгуулан шинэ стандарт тогтооно.

Авто зогсоолын тоог нэмэгдүүлэх, “Маршал таун” хотхон талаас “Гэрэлт гудамж” төсөл хэрэгжүүлэх, спортын талбайнуудыг нэмэгдүүлэх ажлыг хийнэ. Цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсанаас хойш 80 гаруй мянган мод суулгасан. Ургалт 98 хувьтай. Үйлчлүүлж байгаа иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг онцолсон. Тиймээс худалдаа үйлчилгээг сайжруулах зорилгоор төслийн баг  буюу төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар гүйцэтгэх нь зөв гэсэн шийдвэрийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс гаргалаа.

Ингэснээр урин дулааны цагт тус цэцэрлэгт хүрээлэнгээр үйлчлүүлж байгаа иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан хүнс, барааны бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх боломжтой. Цэцэрлэгт хүрээлэнгийн багийнхан ногоон байгууламжаа арчлах, тордох, нэмэгдүүлэх, тохижилтоо сайжруулахад анхаарах юм.

Мөн гар дээрээс худалдаа эрхлэлтийг багасах, хүрээлэнгийн үйл ажиллагааг тэлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж байгаа гэдгийг Засаг даргын зөвлөлийн гишүүд онцолж байна. Тухайлбал, “Гэрэлт гудамж төсөл”-ийн хүрээнд Сөүл гудамжны менежментийг хувийн хэвшил хариуцсанаар эерэг үр дүн гарсныг ч онцоллоо. Тиймээс “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн худалдаа, үйлчилгээний менежментэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 4 цаг 1 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 5 цаг 37 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 5 цаг 45 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 9 цаг 25 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 9 цаг 38 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 9 цаг 45 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 15 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 10 цаг 30 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 10 цаг 40 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 1 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 8 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 11 цаг 43 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 12 цаг 0 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 13 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 12 цаг 20 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top