x

Дэлгүүрт эгшиглэх хөгжим таны худалдан авалтын шийдвэрийг чимээгүйхэн удирдаж байдаг

Худалдааны танхимд эгшиглэж буй хөгжим нь худалдан авалтын зан төлөвт шууд нөлөөлдөг болохыг олон улсын туршилтууд харуулжээ. Белорусийн FONMIX компанийн захирал Екатерина Хомяк Catman Belarus 2025 бизнес-чуулган дээр энэхүү сэдвийг онцлон ярьсан байна.

Түүний хэлснээр, дэлгүүрт эгшиглэх хөгжмийн төрөл, хэмнэл, темпо нь хэрэглэгчийн дэлгүүрт өнгөрүүлэх хугацаа, худалдан авалтын хэмжээ, сонголтод хүртэл нөлөөлдөг аж. Жишээлбэл:

  • 58–72 цохилтын тогтуун хөгжим дэлгүүрт өнгөрүүлэх хугацааг дунджаар 24%-иар уртасгадаг.

  • Харин 120–130 цохилттой хурдан хөгжим оргил цагийн урсгалыг хурдасгаж, ачааллыг бууруулахад тусалдаг.

Сонирхолтой жишээ олон бий. Минорын аястай удаан хөгжим хүнийг илүү их худалдан авалт хийхэд хүргэдэг бол дарсны тасагт эгшиглэх сонгодог хөгжим хэрэглэгчийг илүү үнэтэй бүтээгдэхүүн сонгоход түлхэц болдог.

Германы томоохон худалдааны сүлжээ хэдэн жилийн өмнө хулгайн эсрэг өвөрмөц арга хэрэглэж байв. Тэд хөгжмийн нэвтрүүлэгтээ дөнгө, цагдаагийн дуут дохионы богино хэсгийг оруулсны үр дүнд хулгайн тохиолдол 20–40%-иар буурчээ.

Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр дэлгүүрийн хөгжмийн дууны түвшин 40–55 децибел-ээс хэтрэх ёсгүй. Чанга хөгжим хэрэглэгчдийг тухгүй болгож, дэлгүүрээс хурдан гарахад хүргэдэг байна. Өглөө, өдөр, оройн цагуудад тус бүр өөр төрлийн плейлист бэлтгэх нь зүйтэй бөгөөд улирал бүрийн уур амьсгал ч хөгжмийн сонголтод нөлөөлдөг.

Үе үеийнхэн өөр өөрийн хөгжмийн таашаалтай. Тэдний хүсэлд нийцсэн хөгжим дэлгүүрийг “өөрийн” мэт мэдрүүлж, дундаж борлуулалтыг нэмэгдүүлдэг. Ялангуяа интернэт, медиаплеертэй өссөн зумер үеийнхэнд хөгжим чухал хүчин зүйл. Тиймээс тэднийг татахын тулд хип-хоп, K-pop, TikTok-д түгсэн хит дуунуудыг плейлистэд оруулах нь худалдаанд ашигтай гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 11 цаг 20 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 11 цаг 26 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 11 цаг 29 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 12 цаг 13 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 12 цаг 39 мин Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 14 цаг 21 мин Өвлийн улиралд цэвэр агаарт гарч тархины харвалтаас сэргийлэхийг зөвлөлөө 14 цаг 29 мин Нөмрөгийн ДЦГ-ын хүн очих боломжгүй хэсэгт ажиллах баг маргааш онгоцоор явна 14 цаг 40 мин Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 14 цаг 49 мин О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй 14 цаг 55 мин Япон улс ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ 15 цаг 3 мин Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн цалинг 50 хувиар нэмэгдүүлэв 15 цаг 7 мин Хятадын ГХЯ Мбаппетай холбоотой тайлбар хийжээ 15 цаг 11 мин Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна 15 цаг 15 мин УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 19 цаг 29 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 19 цаг 34 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 19 цаг 38 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 19 цаг 55 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 19 цаг 59 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 20 цаг 3 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top