Жил бүрийн хавар Улаанбаатарчуудын санааг зовоодог зүйл бол хөрсний бохирдол. Тэгвэл Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнөөдрөөс эхлэн “Хөрсний бохирдлын эсрэг аян”-г эхлүүлж байна.
Энэхүү аянаар хөрсний бохирдлын чиглэлээр шинжилгээ, судалгаа хийдэг судлаачид, бодлогын түвшинд шийдвэр гаргагчид, түүнчлэн бизнес эрхлэгчидтэй уулзан, эдгээр уулзалтаас гарсан санал, хүсэлтийг нэгтгэн тавдугаар сард хөрсний бохирдлын талаарх олон талт хэлэлцүүлгийг зохион байгуулах юм байна.
Аяныхаа үйл явцын талаарх мэдээллийг www.nogoonhutuch.mn-д байршуулах бөгөөд сонирхсон хувь хүн болон судлаачид, бизнес эрхлэгчид хамтран ажиллахыг уриалжээ.
Та хөрсний бохирдлыг талаар санаа чилээж, өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсэж байгаа бол 11-321927 дугаарын утсаар холбогдох боломжтой юм байна.




Сэтгэгдэл (35)