x

1915-1916 оны хүн амын тооллогын баримтуудыг багтаасан есөн боть бүтээл танилцуулагдлаа

Өнөөдөр “Чингис хаан” үндэсний музейн цуврал лекцийн ээлжит зочноор Польшийн аялагч, Варшавын их сургуулийн профессор Агата-Бария Стажинск уригдан оролцож, Монгол Улсад 1915-1916 онд явагдсан хүн ам, статистикийн холбогдолтой ховор баримтуудын талаар илтгэл тавилаа. Энэхүү илтгэлийн хүрээнд профессор Стажинск болон музейн захирал, академич С.Чулуун нар хамтран бэлтгэсэн “Монгол улсын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн” хэмээх есөн боть номын агуулгыг олон нийтэд танилцуулсан юм.

Эдгээр бүтээл нь нэрт монголч эрдэмтэн Л.В.Котвичийн Краков хот дахь хувийн архивт хадгалагдаж байсан 3500 гаруй хуудас түүхэн баримтад тулгуурласан бөгөөд тэнд Монголын 1915-1916 оны хүн амын тоо, суурьшлын бүтэц, хошууны засаг захиргаа, ноёдын тайлан, хадлангийн талбайн байршил зэрэг бодит мэдээлэл багтжээ. Эдгээр нь зөвхөн тоо баримтаас гадна тухайн цаг үеийн нийгэм, засаг захиргааны зохион байгуулалт, амьдралын хэв маягийг тусгасан чухал түүхэн хэрэглэгдэхүүн болж байгаа юм.

Илтгэлийн үеэр профессор Стажинск “Л.В.Котвич бол Оросын санхүүгийн салбарт ажиллаж байсан, монгол хэл соёлд гүнзгий судалгаа хийсэн монголч эрдэмтэн юм. Тэрбээр тухайн тооллогын материалыг өөрөө ангилж, зарим хэсгийг монголоор бичсэн нь онцлогтой. Түшээт хан аймгийн тооллогын материал хамгийн дэлгэрэнгүй 34 хуудас мэдээлэлтэй байсан бөгөөд энэ нь тухайн үеийн Монголын аймгуудын бүтэц, хүн амын мэдээллийг гүнзгий харуулж байна” хэмээн дурдлаа. Мөн баримтуудыг гурван хэсэгт хуваан ангилсан бөгөөд зарим нь устсан байх магадлалтай гэдгийг тэмдэглэв.

Академич С.Чулуун “Энэ есөн боть бүтээл нь Монголын хүн ам зүйн түүхэнд урьд өмнө бүрэн судлагдаагүй, эрдэм шинжилгээний эргэлтэд орж байгаагүй, ховор эх сурвалжуудыг багтаасан онцгой бүтээл болж байна. Үүний сацуу 1921 онд оросоос орчуулсан И.М.Майскийн “Орчин үеийн Монгол орон” ном ч тухайн үеийн нөхцөл байдлыг ойлгоход чухал баримт болно” гэж онцлов.

Энэхүү түүхэн хэрэглэгдэхүүн нь хүн амын тооллогын талаарх дэлгэрэнгүй судалгаанд шинэ хуудас нээж, Монголын XX зууны эхэн үеийн нийгэм, эдийн засгийн дүр төрхийг олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хүрээлэлд танилцуулах үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болж байна.

Эх сурвалж: Чингис хаан үндэсний музей

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 5 цаг 27 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 5 цаг 34 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 5 цаг 43 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 6 цаг 25 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 8 цаг 55 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 9 цаг 17 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 9 цаг 38 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 9 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 9 цаг 54 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 10 цаг 3 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 10 цаг 8 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 10 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top