x

Д.Цогтбаатар гишүүн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 7-д Улсын Их Хурал нь улсын төсөв, түүний гүйцэтгэлийг батлах, хуулийн биелэлтэд хяналт тавих онцгой бүрэн эрхтэй байхаар заасан. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 74 дүгээр зүйлээр нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэх журмыг зохицуулж байгааг төсөл санаачлагч гишүүн онцлов.

Гэвч өнөөдрийн мөрдөж байгаа зохицуулалтаар төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх үеийн асуулт, хариултын хугацааг тусгайд нь заалгүй, ердийн хуулийн төслийн хэлэлцүүлгийн нийтлэг хугацаагаар явуулж байгаа нь төсвийн зарцуулалт, үр ашиг, аудитын дүгнэлт, сахилга хариуцлагын асуудлыг гүнзгий хэлэлцэхэд дутагдалтай байна гэж төсөл санаачлагч гишүүн хэлэв. Энэ хүрээнд уг хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.

Хуулийн төслийн 1 дүгээр зүйлээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд 74.7, 74.8 дахь хэсгийг шинээр нэмэхээр тусгасан байна. Ингэснээр төсвийн гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийн үед нам, эвслийн бүлэг, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны үед гишүүний асуулт асуух болон хариулт авах хугацааг тусгайлан зохицуулжээ. Тухайлбал, гишүүн үндсэн асуултаа 10 минутаас илүүгүй хугацаанд асуух, нэмэлт асуултыг 3 минутаас илүүгүй хугацаанд асуух, хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл 2 минутаас илүүгүй хугацаагаар дахин тодруулга хийх, гишүүний асуултад 6 минутаас илүүгүй хугацаанд хариулах, нэмэлт тайлбарыг Байнгын хороо, бүлгийн хуралдаанд 2 хүртэл удаа тус бүр 4 минутаас илүүгүй байх, чуулганы нэгдсэн хуралдааны үеэр 2 минутаас илүүгүй хугацаатай байхаар тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурал төсвийн гүйцэтгэлд илүү үр нөлөөтэй хяналт тавих, төсвийн ерөнхийлөн захирагч нараас тодорхой, хариуцлагатай тайлбар авах, аудитын дүгнэлтийн хэрэгжилтэд бодитой анхаарал хандуулах боломж нэмэгдэнэ гэж төсөл санаачлагч хэлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top