x

АНУ-аас НҮБ-аар дамжуулан олгох 1.8 тэрбум ам.долларын тусламжийг гадаад бодлогодоо нийцүүлэн зарцуулна

АНУ-аас НҮБ-аар дамжуулан олгох 1.8 тэрбум ам.долларын хүмүүнлэгийн шинэ тусламжийг Д.Трампын засаг захиргааны гадаад бодлогын ашиг сонирхолд нийцүүлэн зарцуулна гэж Төрийн департаментын тусламж хариуцсан өндөр албан тушаалтан пүрэв гарагт мэдэгджээ.

Энэхүү санхүүжилт нь өнгөрсөн оны 12 дугаар сард АНУ-аас зарласан 2 тэрбум ам.долларын тусламж дээр нэмэгдэж байгаа юм. АНУ болон бусад хөгжилтэй орнууд тусламжийн зардлаа танаж байгаа энэ үед тусламжийн санхүүжилт, олголтыг илүү үр ашигтай болгох, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой шинэ механизмын хүрээнд уг хөрөнгийг хуваарилж байна.

Уг шинэ механизмаар дамжуулан олгосон АНУ-ын тусламжийн 92 хувийг НҮБ-ын Хүмүүнлэгийн үйл хэргийг хариуцсан газрын “нэн тэргүүнд анхаарах” гэж тодорхойлсон тусламж хамгийн их хэрэгцээтэй улс орнуудад үзүүлсэн гэж И.Маскийн удирдаж байсан, засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлагийн (DOGE) хуучин ажилтан, одоо Гадаад тусламж, хүмүүнлэгийн асуудал болон шашны эрх чөлөөний асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дэд дарга Жереми Левин мэдэгджээ.

АНУ-ын тусламж "Ерөнхийлөгч Д.Трампын бодлоготой нийцсэн, мөн манай гадаад бодлогын ашиг сонирхол байгаа газрууд руу чиглэсэн" гэж тэрбээр хэлсэн байна.

НҮБ-ын Хүмүүнлэгийн үйл хэргийг хариуцсан газрын дарга Том Флетчер Ж.Левинтэй хамт мэдээлэл хийх үеэрээ хэлэхдээ, санхүүжилт багасаж, дэлхий даяар 300 сая хүнд тусламж шаардлагатай байгаа энэ үед НҮБ хүмүүнлэгийн тогтолцоогоо шинэчлэхийн зэрэгцээ төвийг сахисан, шударга байх зарчмаа тууштай баримталж байна гэжээ.

Түүний мэдээлснээр, АНУ-ын сүүлчийн санхүүжилтийг зарлахаас өмнө НҮБ-ын Хүмүүнлэгийн үйл хэргийг хариуцсан газар энэ онд төвлөрүүлэхээр зорьсон 23 тэрбум ам.доллароос гишүүн 65 улсаас 7.38 тэрбум ам.долларыг төвлөрүүлээд байжээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эболагаар өвчилсөн хүнийг анх удаа эмчилжээ 5 цаг 48 мин Шинэ төрлийн В12 аминдэмээр тархины хавдрыг эмчилнэ 5 цаг 56 мин Перугийн шинэ ерөнхийлөгчөөр Кейко Фүжимори сонгогдлоо 6 цаг 2 мин Үндэсний их баяр наадмын сурын харваа өнөөдөр эхэллээ 6 цаг 5 мин АНУ: Тусгаар тогтнолын баяр түр хойшилжээ 8 цаг 52 мин Олимпийн эрх олгох ширээний теннисний олон улсын тэмцээн Монголд болно 10 цаг 47 мин Зам, тээврийн салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд Шанхайн Жяо Тун их сургуультай хамтарна 11 цаг 3 мин Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт 11 цаг 8 мин СОР17 бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын явц 68 хувьтай үргэлжилж байна 11 цаг 15 мин Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ 11 цаг 20 мин “Чингис хаан” музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимын нээлт боллоо 11 цаг 27 мин Дээд лигийн багууд 21 дэх тоглолтуудаа хийлээ 11 цаг 32 мин Сонгогдсон МАН-ын дарга нарынх 65 сая, сонгосон бидний цалин сая төгрөг гэхээр гомдмоор биш үү 11 цаг 38 мин Нутгийн зүүн хагаст дуу цахилгаатай аадар бороо орно 12 цаг 59 мин Гурван улсын аялал жуулчлалын салбарын сайд нарын X уулзалт Хөх хотод болов Уржигдар 12 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр Уржигдар 11 цаг 42 мин АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ Уржигдар 10 цаг 36 мин ДАШТ-2026: Португалын баг 1/8 шигшээд шалгарлаа Уржигдар 10 цаг 33 мин Монгол, Оросын зөвлөлдөх уулзалт боллоо Уржигдар 10 цаг 29 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ Уржигдар 10 цаг 25 мин
iИх уншсан
Франц vs Парагвай: Хөлсөнд нэвчсэн бохир тоглолт П.Жасрай гуайг ялсан Э.Бат-Үүлийн нэгэн түүх Н.Учралыг огцруулах бичигт үлдсэн гурван гишүүн гарын үсэг з... Д.Трамп коммунизмыг хамгийн том аюул хэмээн тодорхойлжээ Гурван улсын аялал жуулчлалын салбарын сайд нарын X уулзалт ... А.Лукашенко Ши Жиньпинтэй уулзжээ МАН-ын Засгийн газар парламентын хяналтаас гарч байна... Монгол, Оросын зөвлөлдөх уулзалт боллоо АНУ, Ираны талууд харилцан цохилт өгөхөө зогсоохоор тохиролц... Османы эзэнт гүрний үед армянчуудыг хоморголон устгасныг Изр... Өргөтгөсөн хуралдаанаар 545 сая ам.долларын хөрөнгө оруулалт... Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ... Долоодугаар сард цаг агаар ямар байх вэ? Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-... Б.Найдалаа: Эрчим хүчний салбарын цалин муу биш, уул уурхайн... Тамхины хяналт хэмээх популизмын сүлд мод Эрчим хүчний салбарынхан тодорхойгүй хугацаагаар ажил хаялт ... Н.Учралыг аврах “Рио”-той хамтарсан үзүүлбэрт улсаараа алга ... З.Мэндсайхан: Оюу толгойн зээлийн хүүг гурван жил тутамд эрг... СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Томоохон голууд үерийн түвшинг 10-60 см даван ...
Top