x

Гэр хорооллын дэд бүтцийн шинэ шийдэл: 10 айлын туршилтын загвар амжилттай хэрэгжив

Гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн дэд бүтцэд холбох нь Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлын нэг байсаар ирсэн ч энэ асуудлыг шийдэх төсөв, зардлын хэмжээ маш өндөр байгаагаас олон жил гацаанд орсон. Сүүлийн жилүүдэд Дэлхийн банк болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны (ХББОСЯ) судалгаагаар нэг айлыг бүрэн инженерийн шугам сүлжээнд холбох өртөг дунджаар 130-250 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Үүнээс шалтгаалан ихэнх айлууд дэд бүтцэд холбогдох боломжгүй хэвээр байгаа юм.

Гэвч энэ байдалд шинэ алхам болж, бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай зэрэгцэн ХББОСЯ-наас санаачилсан “10 айлыг дэд бүтэцтэй болгох” туршилтын төсөл Сүхбаатар дүүргийн 8-р хороонд амжилттай хэрэгжив. Уг төсөл нь хөршийн холбоонд суурилсан, иргэдийн оролцоог дэмжсэн байдлаар хэрэгжсэн нь онцлог. Ингэснээр иргэд өөрсдөө санаачилга гаргаж, бага өртгөөр, нэгдмэл зохион байгуулалттайгаар яндангүй, нүхэн жорлонгүй, тохилог орчныг бүрдүүлж чадсан.

Төслийн хүрээнд 10 айлын дунд нэг зуух суурилуулж, цэвэр ус, халаалт, бохир усны гурван төрлийн шугам сүлжээг айл бүрт хүргэсэн. Халаалтыг газ, цахилгаан болон бусад түлшээр шийдэх боломжтой бөгөөд уг систем нь Монгол Улсад мөрдөж буй стандартаас 30-40 хувиар үзүүлэлт сайтай гэж судалгаагаар тогтоогдсон байна. Түүнчлэн түлш 100 хувь шатаж, агаарт ялгарах утаа 40 хувиар багассан нь утаа, бохирдол бууруулахад өндөр үр нөлөөтэй болохыг харуулж байна.

ХББОСЯ-ны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч С.Төмөрхүүгийн хэлснээр “10 айлын дэд бүтэц” төслийн туршилт нь гэр хорооллын бүсийг үе шаттайгаар, хамгийн бодитой, хүртээмжтэй, өртөг багатай хэлбэрээр шинэчлэх боломжтойг баталсан. Тэрбээр Улаанбаатар хотын хүн амын талаас илүү нь амьдарч буй гэр хороололд ийм байдлаар шугам сүлжээний хүрэлцээтэй төлөвлөлт хийх боломж байгааг онцолсон юм.

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, хөрс, агаар, усны бохирдлыг бууруулах, төр-иргэний хамтын ажиллагааг урагшлуулах бодлогын хувьд энэхүү 10 айлын жишээ нь томоохон санаачилгыг эхлүүлсэн бөгөөд цаашид өргөжүүлэн хэрэгжүүлэх боломжтой шийдлийн нэг болж байна.

Эх сурвалж: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ 15 цаг 51 мин Үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна 16 цаг 4 мин Эрчим хүчний шилжилтийн стратегийн төлөвлөгөөнд Дэлхийн банк зөвлөнө 16 цаг 8 мин Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 16 цаг 11 мин Ерөнхийлөгчийн сонгууль болоход нэг жил дутуу байхад горилогчид гадуур явж ер харагдахгүй юм 16 цаг 25 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарт БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ Уржигдар 19 цаг 31 мин “Blue Origin” компанийн “New Glenn” пуужин туршилтын үеэр дэлбэрчээ Уржигдар 19 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан Уржигдар 16 цаг 04 мин Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд 50 улс оролцохоо баталжээ Уржигдар 16 цаг 04 мин Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв Уржигдар 15 цаг 59 мин Эхний таван сард 680 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ Уржигдар 15 цаг 58 мин Алтай хотхоноос Нарны хороолол хүртэлх авто замыг 2026 онд нээнэ Уржигдар 15 цаг 55 мин Алхах замыг маань засаагүй О.Энхбаатар албан тушаалын замдаа амьсгаа дээгүүр явна Уржигдар 13 цаг 33 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа Уржигдар 13 цаг 27 мин Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна Уржигдар 13 цаг 26 мин Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэх хэлэлцээрийн явцыг дүгнэв Уржигдар 13 цаг 25 мин Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна Уржигдар 13 цаг 24 мин Нэгнийхээ амиар өргөл өргөчихөөд ирдэг нийслэлийн дарга нарын тансаг аялал Уржигдар 13 цаг 19 мин Орон сууцыг давхардуулан зарахыг таслан зогсоох хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 11 цаг 45 мин Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байгуулахаар тохиролцлоо Уржигдар 11 цаг 45 мин
iИх уншсан
А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх
Top