x

Ерөнхийлөгчийн сонгууль болоход нэг жил дутуу байхад горилогчид гадуур явж ер харагдахгүй юм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль 2027 оны зургадугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр зохион байгуулагдана. Энэ нь Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталснаас хойш 9 дэх удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг хоёр шаттай сонгуулиар зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгоно. УИХ-д суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлэх боломжтой бөгөөд сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхтэй оролцож, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн талаар саналаа нууцаар гаргана. Анхан шатны сонгуулиас сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал (50%+1) авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцох ба хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн дунд дахин санал хураалт явуулна. Хоёр дахь санал хураалтаар аль ч нэр дэвшигч олонхын санал авахгүй тохиолдолд дахин сонгууль явуулна.

УИХ-ын 9 дэх удаагийн сонгуульд суудал авсан МАН, АН, ХҮН нам, ИЗНН болон Үндэсний эвсэл энэ сонгуульд дангаараа, эсвэл хамтран нэр дэвшүүлэх боломжтой байна гэж нэвтэрхий тольд бичжээ. Тэгвэл яагаад ч юм нэр дэвшихийг горилогчид энэ жил ажин түжин байцгаах нь хачин. Хуучин бол өдийд Ерөнхийлөгчид нэр дэвших гэсэн хүмүүс хангай говьгүй хэрэн хэсэж айлд хоол хийж найран дээр дуу өргөж явдаг сан. Нам намаасаа хүмүүс дагуулан Монголоор нэг юм болж тоос нь гозойж байдаггүй сэн бил үү. Хэн нэгэн хэт хүчтэй хүн дэвшиж бусад нь яагаад ч барахгүй гэсэн таамаг байна уу. Аль эсвэл нэр дэвшихээр горилбол шууд “ачигдана” гэсэн айдас тэднийг хүлчхээд байна уу. З.Энхболд шоронд явсан, Н.Алтанхуяг шүүх дээр байгаа зэрэг нь горилогчдыг “тушчихаад” байгаа юм болов уу.

Эдгээр хүмүүс АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан нь шүүхтэй нүүр тулахад хүргэв гэж таацгааж байгаа. Сөрөг намаас ийм байж яах вэ. Тэгвэл эрх барьж байгаа намаас ч бас нам гүм байдаг нь ямар учиртай юм бэ. Сүүлийн жил шахуу хугацаанд МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн таамагтай яваа Г.Занданшатар нь ч бас хаа байгаа нь мэдэгдэхгүй нам гүм байх юм. Горилогчид гадуур манаргах нь байтугай хэвлэл мэдээлэл дээр ч нэрээ гаргахаас айцгааж байх шиг санагдах юм. Арай болоогүй байгаа юм болов уу, аль эсвэл ийм айхтар дарангуйлал тогтчихоод байгаа юм болов уу. МАХН-ын далан жилийн дарангуйллыг, Зөвлөлт Оростой нь унагаад гарсан АН бас яагаад дув дуугүй байгаад байгааг ойлгохгүй байна. Бид ардчилсан улсад амьдарсан хэвээрээ байгаа юу. Аль эсвэл авторитар дэглэм хэзээний тогтчихсон байна уу.

Ө.Тулга, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Kimberly Hebert (185.161.203.106)
    I invested in bitcoin trading After losing $78.4 USDT) linked to a romance fraud scam worth of cryptocurrency through an online investment platform and later discovered it was a scam. After extensive research for recovery options, I contacted CAPITAL CRYPTO RECOVER based on positive client reviews and recommendations. Their professional security team guided me through the recovery process using advanced technology, and I was able to recover my lost cryptocurrency successfully. I am truly grateful for their support and assistance during such a difficult experience. I will advise you to contact CAPITAL CRYPTO RECOVER helped me recover my funds. For anyone facing similar issues, Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1 Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text Number: +1 (336) 390-6684
    2026 оны 06 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 8 цаг 38 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 9 цаг 15 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 9 цаг 41 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 9 цаг 52 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 9 цаг 58 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 10 цаг 4 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 10 цаг 9 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 10 цаг 13 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 13 цаг 45 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 13 цаг 48 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 13 цаг 49 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 13 цаг 54 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 13 цаг 57 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 14 цаг 0 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 15 цаг 11 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 16 цаг 5 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Хэлгүй бол төргүй Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top