x

Эрчим хүчний шилжилтийн стратегийн төлөвлөгөөнд Дэлхийн банк зөвлөнө

Эрчим хүчний сайд Б.Найдалаа Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд бүтэц хариуцсан захирал Судешна Гош Банэрже, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли болон холбогдох бусад төлөөллийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

Энэ үеэр Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд бүтэц хариуцсан захирал Судешна Гош Банэржегийн зүгээс сүүлийн жилүүдэд Монгол Улстай эрчим хүчний салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглээд, эрчим хүчний реформ хийх, дэд бүтцийг нэмэгдүүлэх, системийг ухаалаг болгох зэрэгт хамтран ажиллах боломжийн талаар дурдаж, ойрын жилүүдэд баримтлах бодлогын талаар тодруулсан юм.

Сайд Б.Найдалаа Дэлхийн банк олон салбарт хамтран ажиллаж, түшиг болж ирсэнд талархал илэрхийлээд, “Өмнөх Засгийн газрын бодлого тогтвортой үргэлжилж байгаа. Мөн бид нэг бодлого, гурван зарчим баримтлан, есөн ажил хийхээр зорьж, заримыг нь хэдийн эхлүүлсэн. Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн стратегийг ойрын хугацаанд танилцуулахыг зорьж байна. Устөрөгчийн стратегийн төслийг бэлтгэж байгаа” хэмээн тодотгож, дээр дурдсан есөн ажлын талаар мэдээлэл өглөө. Үүнд хөрөнгө оруулалт татах, эрчим хүчний системийг ухаалаг болгох, тархмал эх үүсвэртэй болох, шинэ технологи нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулж, дадлагажуулах, дэд бүтцийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах, хууль, эрх зүйн шинэчлэл зэрэг нь багтаж буй бөгөөд эдгээрт Дэлхийн банктай хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн таван аймагт нарны цахилгаан станц, батарей хуримтлуур барих сонгон шалгаруулалтыг анх удаа зарлахад оролцох хүсэлтээ 115 компаниас ирүүлсэн, гүйцэтгэгчийг ирэх долоодугаар сарын 1 гэхэд шалгаруулж, гэрээ байгуулахаар төлөвлөж байгааг тэмдэглэлээ. Эндээс хөрөнгө оруулагчдын сонирхол өндөр байгаа нь харагдаж буй агаад цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд бүтэц барихад анхаарах шаардлагатай, цаашид говийн бүс болон сумдыг эрчим хүчээр хангах төслийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлахаар төлөвлөж байгааг дурдав.

Үүнээс гадна цаашид зөвхөн дотоодын хэрэглээг хангах бус, эрчим хүч экспортлох амбиц Монгол Улсад бий, цахилгааны эх үүсвэрт тулгуурласан аж үйлдвэрийг хил дамнасан байдлаар хөгжүүлэх нь зөв гэж үзэж байгаагаа сайд тэмдэглэв. Тус банкны зүгээс Монгол Улсын эрчим хүчний шилжилтийн стратегийн төлөвлөгөөнд зөвлөмж өгөхөөр болсон юм. Мөн дижитал шилжилт, хүний нөөцийг чадавхжуулах зэрэгт анхаарахаа илэрхийлж, Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн зүгээс санал тавьсан бусад төсөлд санхүүжилт, техникийн туслалцаа үзүүлэх боломжийг эрэлхийлэхээ мэдэгдлээ.

Дэлхийн банк нь Монгол Улсын эрчим хүчний салбарт цахилгаан хангамжийн найдвартай байдал, дамжуулах сүлжээний хүчин чадал, сэргээгдэх эрчим хүчний интеграц, салбарын институцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж буй. Тус банкнаас өмнө нь хэрэгжүүлсэн “Эрчим хүчний төсөл-2” нь манай улсын цахилгаан хангамжийн найдвартай, тогтвортой байдлыг сайжруулахад чиглэсэн юм. Өдгөө “Эрчим хүчний төсөл-3” буюу “Багануур-Чойр чиглэлийн 220 кВ-ын ЦДАШ, дэд станц өргөтгөх төсөл”, “Эрчим хүчний төсөл-4” буюу “Мандалговь-Арвайхээр чиглэлийн 220 кВ-ын ЦДАШ, дэд станц барих төсөл”-ийг хамтран хэрэгжүүлж байна.

Мөн “Эрчим хүчний төсөл-5” буюу “Улаанбаатар хотын цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн төсөл”-ийн бэлтгэл ажлыг хангаж буй юм гэж Монгол Улсын Эрчим хүчний яамнаас мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ 41 мин Үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна 54 мин Эрчим хүчний шилжилтийн стратегийн төлөвлөгөөнд Дэлхийн банк зөвлөнө 58 мин Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 1 цаг 1 мин Ерөнхийлөгчийн сонгууль болоход нэг жил дутуу байхад горилогчид гадуур явж ер харагдахгүй юм 1 цаг 15 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарт БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 19 цаг 40 мин “Blue Origin” компанийн “New Glenn” пуужин туршилтын үеэр дэлбэрчээ 19 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан 23 цаг 7 мин Дэлхийн нүүдэлчдийн спортын VI наадамд 50 улс оролцохоо баталжээ 23 цаг 7 мин Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв 23 цаг 12 мин Эхний таван сард 680 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ 23 цаг 13 мин Алтай хотхоноос Нарны хороолол хүртэлх авто замыг 2026 онд нээнэ 23 цаг 16 мин Алхах замыг маань засаагүй О.Энхбаатар албан тушаалын замдаа амьсгаа дээгүүр явна Өчигдөр 13 цаг 33 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа Өчигдөр 13 цаг 27 мин Өнөөдөр Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна Өчигдөр 13 цаг 26 мин Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэх хэлэлцээрийн явцыг дүгнэв Өчигдөр 13 цаг 25 мин Уурхайн өрөмдлөгийн цооногт унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна Өчигдөр 13 цаг 24 мин Нэгнийхээ амиар өргөл өргөчихөөд ирдэг нийслэлийн дарга нарын тансаг аялал Өчигдөр 13 цаг 19 мин Орон сууцыг давхардуулан зарахыг таслан зогсоох хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр 11 цаг 45 мин Япон, Филиппин улсууд тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байгуулахаар тохиролцлоо Өчигдөр 11 цаг 45 мин
iИх уншсан
А.Баатархуяг: Дараагийн Ерөнхийлөгч С.Баярцогт байх магадлал... Нүдний булай болж ханахгүй юм аа, энэ Путин Англи хэл биш Инглиш хэл, Англи улс биш Ингланд улс Парламент нь парламент байхаа, Цэц нь цэцлэхээ болив Д.Энхтүвшин: Эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж байж тат... Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хугацааг сунгасан нь нийгэмд х... Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар м... Улстөрчдийн “зодооны цус” хууль хяналтын байгууллагууд руу “... Т.Даваадалайгийн цагдан хориог цуцлуулахаар шүүхэд ханджээ НАСА Саран дээр бааз байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хү... Өмнөговь аймаг жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай д... Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа "Реал Мадрид"-ы... Монголын тамирчид U23 чөлөөт бөхийн Азийн аваргаас таван мед... Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ Кими Антонелли Формула-1-ийн Канадын Гран-Прид түрүүллээ Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруул... Р.Гончигдорж: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ УИХ сан... “Куад” эвслийн орнууд эрчим хүч, ашигт малтмалын нийлүүлэлтэ... Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх
Top