Автомашины дугаарын хязгаарлалтын хуваарийг өөрчилсөн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Энэ нь ташаа мэдээлэл болохыг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
Нийслэлд энэ сарын 15-наас аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл автозамын засвар шинэчлэлт, дэд бүтцийн ажил эхэлнэ. Үүнтэй холбогдуулан зарим автозамыг хэсэгчлэн хааж, хөдөлгөөний зохион байгуулалт, зохицуулалтыг хийх зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Иймд дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах санал гаргасан аж.
Дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгож даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 7 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийх төлөвлөгөөг гаргаж иргэдээс санал асуулга авч байна. Одоогоор шийдвэр гараагүй байгааг албаныхан санууллаа.
Зуны бүсчлэлд 4 дүгээр сарын 15-наас шилжинэ. Тэгэхээр дөрөвдүгээр сарын 14-н гэхэд шийдвэр гарах юм байна. Иргэд өөрчлөлт оруулахыг дэмжсэн тохиолдолд дугаарын хязгаарлалтад өөрчлөлт орно. Харин сонгосон хувилбарыг дэмжихгүй тохиолдолд хуучнаараа зуны бүсчлэлд шилжих юм.
Иргэдийн саналыг Замын цагдаагийн албаны цахим хуудсаар хүлээн авах юм.






Сэтгэгдэл (1)