x

ХААН Банк Сангаас 2018 онд эрүүл мэндийн хоёр том төсөл хэрэгжүүлнэ

ХААН Банк нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд олон салбарт төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах ажилд манлайлж ирсэн билээ. Анхлан урлаг, уран зургийн салбарт түлхүү дэмжлэг үзүүлж байсан бол 2007 онд дэргэдээ ХААН Банк Санг байгуулж, түүнээс хойш 10 жилийн хугацаанд хүн ардын эрүүл мэндэд чиглэсэн 30 гаруй төсөл хөтөлбөрийг 1,4 тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлжээ. Тухайлбал, 2011 оноос хойш Хавдар Судлалын Үндэсний Төв, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизтэй хамтран Хавдрын эсрэг үндэсний аяныг хэрэгжүүлж, Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажиллахдаа , нийт 115,000 гаруй иргэдийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулжээ.   

Мөн өнгөрөгч онд Улсын III Төв Эмнэлгийн санаачилсан манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчинтэй тэмцэх зорилготой Цусны даралт ихсэлтийн эсрэг аяныг хамтран хэрэгжүүлж 4,000 гаруй ард иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ.

ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас 2018 онд эрүүл мэндийн хоёр томоохон төслийг хэрэгжүүлэхээр болж, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр  ХААН Банк Цамхагт хамтрагч байгууллагуудтай санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Хавдрын эсрэг үндэсний аяны хүрээнд өнгөрсөн 7 жилийн хугацаанд 500 гаруй яаралтай мэс ажилбарыг хийж гүйцэтгэн, 7000 гаруй эмч мэргэжилтнийг сургалтад хамруулан олон нийтэд хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл түгээх ажлыг зохион байгуулсан байна. Мөн ХААН Банк Сангаас зөвхөн санхүүжилт олгоод зогсохгүй Монгол орны 21 аймагт байрлах салбар, нэгжийн нийт 2,600 гаруй ажилтнуудаа эрүүл мэндийн сайн дурын идэвхитэнээр бэлтгэн хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай мэдлэг, мэдээллийг ард иргэдэд хүргэн ажиллалаа.

Харин Цусны даралт ихсэлтийн эсрэг аяны хүрээнд Улаанбаатар хотын алслагдсан 4 дүүрэгт даралт хэмжих багаж бүхий буланг байгуулан, ард иргэдэд үйлчилж байна. Ингэснээр иргэд ХААН Банкны салбараар банк санхүүгийн үйлчилгээ авахаас гадна иргэд өөрийн эрүүл мэнддээ давхар анхаарал тавих боломжийг бүрдүүлж өглөө.

2018 оны хувьд Хавдрын эсрэг үндэсний аян ходоодны хорт хавдарт чиглэх бөгөөд энэ төрлийн хавдрын өвчлөл хамгийн өндөртэйд тооцогддог баруун аймгуудад, Цусны даралт ихсэлтийн эсрэг аяныг цусны даралтын өвчлөл хамгийн өндөртэйд тооцогддог төвийн аймгуудад хэрэгжүүлэхээр боллоо. Тус аянуудын хүрээнд ард иргэдийг үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулах, олон нийтэд урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл түгээх, эмч мэргэжилтнүүдийг нарийн мэргэжлийн сургалтад хамруулах болон орон нутагт цусны даралт хэмжих багаж бүхий булан байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөөд байна.   

Хүн ардын эрүүл мэнд, сайхан амьдралын төлөө тууштай хэрэгжүүлж буй эрүүл мэндийн томоохон хөтөлбөрүүд цаашид ч уламжлал болгон хэрэгжүүлж, олон хүнд хүрч ажиллана гэдгээ хэрэгжүүлэгч талууд онцоллоо.

Монгол хүн бүр эрүүл байх болтугай

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 4 цаг 1 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 5 цаг 37 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 5 цаг 45 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 9 цаг 25 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 9 цаг 38 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 9 цаг 45 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 16 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 10 цаг 30 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 10 цаг 40 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 1 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 8 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 11 цаг 43 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 12 цаг 0 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 13 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 12 цаг 20 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top