x

2006 он: Эргэлтийн цэг

Энэ өгүүлэл 2006 онд Өдрийн сонинд ганц удаа хэвлэгдсэн аж. Анх удаа гадны хөрөнгө оруулалт Монголд дөнгөж нэвтэрч эхэлснээр Дотоодын нийт бүтээгдэхүүн ганц жилийн дотор хоёр дахин өсөж, гагцхүү гадны хандив тусламжаар амь зогоож байсан нэн буурай орон тун удахгүй дэлхийн дундаж улсын зэрэглэлд хүрэх үүд хаалга нээгдэж байсан юм. Зөгнөн хэлсэнчлэн үүнээс ердөө 6 жилийн дараа гэхэд ДНБ 10 дахин өсөж, жилийн өсөлтөөр 17.6 хувьд хүрснээр дэлхийн дээд амжилт тогтоож байв. Гэвч цаашаа яасныг цөмөөрөө санаж байгаа болов уу? Нохойн толгой ширээн дээр тогтодоггүй юм гэнэ лээ. Загасны ой 8 секунд байдаг гэсэн, эргэж сануулах гэж үүнийг харуулж байна.

2006 ОН: ЭРГЭЛТИЙН ЦЭГ

Энэ 2006 он бол манай орны цаашдын хөгжил цэцэглэлийн эргэлтийн цэг боллоо. Хүнд ноогдох гадаад өрөөрөө дэлхийн тэргүүлдэг, Хайти, Сомалиас арай дээгүүр боловч ядуувтар орон Гватимал, Домиканаас хол доогуур, дэлхийн хамгийн хөгжил дорой орны тоонд багтах улсыг 1990 онд шинэ төр хүлээж авсан билээ. Хэрэглэж байгаа бүхнийхээ 70 хувийг колоничлолын төлөөс болгон гаднаас зээлж авдаг энэ дорой орон коммунист систем гэнэт нуран унаснаар тэжээгчээ алдан үнсэнд хаягдсан шалз болон хувирсан. Өөрөөр хэлбэл тэжээгч нас барааский.

  1. Гэвч хувьд шилжсэн мал аж ахуй богино хугацаанд олширч шилжилтийн хамгийн хүнд үеийг өлсгөлөнгүйгээр даван туулж чадсан юм. Харьцуулахад бидэнтэй адил гэнэтийн шилжилт хийсэн нэлээд орнууд өлсгөлөн гуйланчлалд автсан. 
  2. Үүний зэрэгцээ чөлөөт ардчилсан тогтолцоо, зах зээлийн харилцаанд орсон нь хамтын нийгмийн орнуудын дэмжлэг авснаар эхний арав гаруй жилд нийт хэрэглээнийхээ 40 хувийг олон улсын нэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, хандиваас бүрдүүлж байлаа. 
  3. ДНБ- хэмжээ ердөө ганц тэрбум доллар хүрэн ядаж байсан нь энэ орны цаашдын хөгжилд гол саад болсоор ирсэн. Гадагш нь худалдах юмтай байж л мөнгөтэй болно, мөнгөгүйгээр хандив тусламжаар хаашаа ч явж чадахгүй. Худалдаж болох юм нь байгалийн түүхий эд. Бидэнд өөр юу ч байхгүй. Гэтэл байгалийн түүхий эдээ илрүүлэх, ухаж гаргах, зөөж тээвэрлэх хөрөнгө ч техник ч технологи ч, мэдлэг чадвар мэргэжилтэн ч байхгүй. Иймээс Гадаадын хөрөнгө оруулалт юун түрүүн хэрэгтэй. 15 жилийн турш гаднын хөрөнгө оруулагчид хайн уриалан дуудсан боловч бараг хэн ч тоож нааш хандсангүй. Туршилт маягаар зарим нэг хөрөнгө оруулагч хандсан боловч хөөж туусан бидний авир араншин жигшээж байсан хэрэг. Гэтэл ердөө өнгөрсөн жилээс жинхэнэ гадаадын хөрөнгө оруулагчид Монголын хаалгаар цухуйж эхэлснээр маш богино хугацаанд ДНБ хоёр дахин өсөж бараг 2 тэрбум доллар болов.

Өнгөрсөн хорь шахам жилийн хугацаанд монголчууд шилжилт хийхдээ үй түмэн алдаа гаргасан боловч дундаж наслалт 68 болон нэмэгдсэн, нэг хүртэл насны хүүхдийн эндэгдэл бараг гурав дахин буурсан, өдөрт хэрэглэж буй хүнсний илчлэг 2600 к.кал, дундаж сарын цалин 6 доллароос 100 орчим доллар болон өсжээ. Нийгмийн болон төрийн систем асар том дэвшилд хүрч, ДНБ-ийн 80 орчим хувийг хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэж, иргэд өөрийн итгэл үнэмшилтэй байх төдийгүй түүнээ бүрнээ илэрхийлэх баталгаат эрхтэй боллоо. Улаанбаатар 1990 онд 3 мянган автомашин, түүний дотор 100 хувийн автомашинтай байсан бол өдгөө энэ тоо 100 мянгад хүрч, зөвхөн гар утас хэрэглэгчдийн тоо 600 мянга даваад байна. 16 мянган оюутантай байсан бол одгоо бараг 120 мянга хүрч байна. Хэчнээн бараан сүүдэртэй байгаад манай нийгэм эрчимтэй урагшлан хөгжиж байна. Хөрш орны эрчимт хөгжил, газрын баялаг, чөлөөт зах зээлийн тогтоц, иргэдийн өөрсдөө хийх чөлөөт сонголт-эрх чөлөө гэсэн гурав дөрвөн гол хүчин зүйл энэ хурдан урагшлалтын гол мотор болж байгаа юм. ДНБ-ий жилийн өсөлт сүүлийн үед 10 хувьд хүрч энэ үзүүлэлт ойрын хэдэн жилдээ хадгалагдах бололцоо буй боллоо. Дэлхийн эдийн засагт гарч буй сүүлийн үеийн гэнэтийн өөрчлөлтүүд Монголд ашигтайгаар тусаж, чухам л өдгөө тэрбумаараа долларын хөрөнгө оруулалт, түүнийг дагасан аварга дэд бүтцүүд буй болох түүхэн шанс бодит болов. Өдгөө Монголын ДНБ-ий хэмжээ хоёр тэрбум долларт дөхөж буй ба таатай нөхцөл бүрэлдсэнээр энэ тоо ойрын хэдхэн жилд хэд дахин нэмэгдэн монголын дундаж иргэнд ноогдох ДНБ хэмжээ дэлхийн дунджид хүрэх бололцоо харагдаж байна.

2001 онд хийсэн нийтийн саналын судалгаанаас үзэхэд монголчуудын бараг 90 хувь нь 1990 онд хийсэн нийгмийн болон төрийн ардчилсан сонголтыг зөв болсон гэж үздэг юм байна. Ингэхээр ардчилсан тогтолцоо нь хүн төрөлхтний туршлагаар батлагдсан хамгийн сайн зам төдийгүй манай ард түмэн энэ замаар орсныгоо зөв гэж үздэг, сонголтондоо сэтгэл ханамжтай байдаг юм байна гэж харагдаж байна. Ерөөсөө ч ардчилсан бус тогтолцоо манайд хэрэгжих гадаад болон дотоод нөхцөл нэгэнт үгүй болсон. Хятад, Казакстан, Дундад Азийн орнуудад тогтож буй бүтэн болон хагас диктатурын системийг хүн Монголын амын дийлэнх нь хүлээж авахгүйгээс гадна өдгөө тийм тогтцыг буй болгоод бариад явж чадах бүлэглэл, хүчин нэг ч байхгүй. Нөгөөтээгүүр ийм юм болдог юм гэхэд гадаад талаасаа дэмжлэг үгүй болох ба хөршүүдээс өөрөөр үүнд талархах газар үгүй тул ирээдүйн стратегийн аюулгүй байдал тун ч хөөрхийлөлтэй болох буй зээ.

Ерөөсөө 1990 онд монголчууд шилжилтийн хамгийн хүнд хувилбарыг сонгож авсан. Нийгэм эдийн засгийн хавсарсан шилжилт хийсэн төдийгүй шилжилт хийж буй 40 орчим улс дотроос зөвхөн Монгол, Унгар хоёр төрийн парламентат хэлбэрийг нь шууд сонгосон билээ. Энэ сонголт илүү хүнд, илүү зүдэргээтэй, гэхдээ илүү баталгаатай суурь нь сайн тавигддаг болохыг хүний иргэншлийн сүүлийн олон жилийн туршлага харуулсан. 

Гээд ерөнхий утгаараа их дэвшил гарч байгаа ч зэрэгцээд бас юу болоод унав? Манай нийгмийн тогтолцоо буруу байгаа талаар сүүлийн үед амтай болгон ярьдаг боллоо. Нэгэнт би ч бас амтайгийн нэг болохоор тогтолцооны гажгийн тухай байнга ярьдаг. Гэтэл тогтолцоо гэж юугаа хэлээд байгаа, тэр нь тэр чигээрээ буруу юм уу, зарим хэсэг нь болохгүй байгаа юм уу? Ерөөсөө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг нь дээр байж уу? Эсвэл Монголд ардчилсан төрийн систем тохирохгүй байгаа юм уу? Эс бөгөөс парламентын тогтолцоо хэрэггүй, Ерөнхийлөгчийн тогтолцоог одоо сонгоод нэг азаа үзэх тухай ярьж байна уу? Хаантай болсон нь дээр гээд байгаа юм уу? Цэргийн дэглэм тогтоох уу? Хятадыг дуурайх уу?

Гэвч нийгэм дахь баян ядуугийн ялгаа улам ихсэж, иргэдийн урам хугарах, амьдарч буй нийгмийнхээ тогтоц механизмд санаа алдрах явдал улам их болж байна. Энэ бол манайд үйлчилж байгаа нийгмийн харилцааг зохицуулах хуулиуд үүргээ гүйцэтгэж чадахгүй, яаж ч тайлбарлагдаж болдог, нэг нь нөгөөгөө үгүйсгэдэгт оршино. Эртний Ромд “тодорхойгүй хууль байснаас огт хуульгүй нь дээр” гэсэн анхааруулга бүх хуулиудын орой дээр үндсэн зарчим болон тогтдог байжээ. Манайд харин ихэнх хууль болгоноос олон заалт нь эргээд Үндсэн хуулиа зөрчсөн байдаг. Би л лав тогтцын гажиг гэхдээ чухам энэ нийгмийг зохицуулж буй хуулиудын зөрчлийг нэрлэдэг. Гар утас хулгай хийсэн хүүхэд 12 жилээр заагддаг, улсаа тоносон хүн Хөдөлмөрийн баатар болдог буюу бусдыг болгодог чухам энэ байдал чинь тогтцын гажиг биш үү? Нийгмээс ядуу давхаргадаа өгч буй тусламжийн 70 хувь нь эзэндээ очдоггүй чинь тогтолцооны гажиг биш үү? Төрийн институцүүдийг ажиллуулах хүмүүсийг чадамжаар нь биш, аль луйврын бүлэгт хамаарч байгаагаар нь шалгаруулдаг нь тогтцын гажиг биш гэж үү? Нийгмийн менежмент хийх хүмүүсийг ард түмний хүсэл эрмэлзлэлээр сонгон шалгаруулдаг гэх авч ачир дээрээ аль шилдэг хулгайч, шигшээ худалчийг нь сонгон шалгаруулдаг механизм үйлчилж байгаа нь тогтолцооны гажиг биш гэж үү. Сайн механизмыг хууль буй болгодог. Гэтэл бидэнд механизм муу байх тусмаа сайн гэсэн зарчим үйлчилж байгааг тогтолцооны гажиг гэхээс өөрөөр юу гэх юм бэ? 

Манай иргэдийн дийлэнх нь муу хүмүүсийг зайлуулж сайн хүнтэй болоод жаргах мөрөөдөлд автдаг. Үнэндээ энэ бол хуурамч мөрөөдөл юм. Гэтэл сүүлийн үед манайд байгаа болгон тэр чигээрээ муу учраас орвонгоор нь бужигнуулах үзэл суртал газар авч эхэллээ. Большевикууд Орост төрийн эрх авуутаа хөрөнгөтний барьсан төмөр замыг хуу татаж аваад оронд нь ажилчин ангийн төмөр зам тавьж эхэлсэн юм гэнэлээ, тэрэрхүү л юм яриад сурталчлаад эхэллээ. Гэтэл ийм ойлголт нь луйварчдад бүр ч сайхан далим болно.

Сүүлийн үед сүлдээ солих тухай их ярих болов. Чухам тэр сүлдэн дээр буй тасархай мориноос болоод л улс уруудаад байгаа бололтой юм. Оронд нь нэг мангасны зураг тавьчихаж. Авлига авбал тэр мангас нь амьдаар нь идэж шийтгэх бололтой юм. Гэтэл үнэндээ үүнийг сэдсэн бүлгийнхэн сүлдний тухай огт бодоогүй. Пивоны бөглөө онгойлгогчтой төстэй одоогийн сүлд олон хүнд таалагдахгүй байгаа. Үүнийг солих тухай яриа бол эцэст нь Үндсэн хуулийг орвонгоор нь өөрчлөхөд чиглэсэн түлхүүр тааруулах арга. Ерөнхийлөгчийн тогтолцоо руу орвол улс ганц сайн хөгжинө гэсэн арга нь барагдсан гэнэн хүмүүсийн мөрөөдлийг луйварчдын нэг бүлэглэл гярхай ажигласан хэрэг. АНУ Ерөнхийлөгчийн системтэйг бүгд мэднэ. Гэхдээ бүх Африк, Латин Америк тэр чигээрээ яг үүнийг хуулсан мөн тийм тогтолцоотойг хүн бүр мэддэг болов уу.    

Б.Баабар, 2006 оны 9 дүгээр сар 10

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.26.25)
    баабар шаасан бнштэ
    2025 оны 04 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуун олгох зохицуулалт хийж байна 12 цаг 4 мин Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ 12 цаг 43 мин Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос сүйрнэ 12 цаг 55 мин COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн авлаа 15 цаг 48 мин Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ 21 цаг 48 мин Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно 22 цаг 50 мин Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авна 22 цаг 54 мин Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олгож болох юм 23 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан 23 цаг 4 мин СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав Уржигдар 16 цаг 10 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ Уржигдар 16 цаг 05 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ Уржигдар 16 цаг 01 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Уржигдар 15 цаг 58 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна Уржигдар 15 цаг 54 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов Уржигдар 15 цаг 50 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ Уржигдар 15 цаг 40 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг Уржигдар 15 цаг 31 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна Уржигдар 12 цаг 01 мин Месси 80 мянган евро хандивлажээ Уржигдар 11 цаг 30 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй Уржигдар 11 цаг 20 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Аун Сан Сү Чи Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчтэй уулзж... УИХ, Засгийн газрын ногоон шийдвэрүүд
Top