x

Барилгын салбарт хүний нөөцийн бодлого үгүйлэгдэж байна

Барилгын салбарын ахмад ажилтан, зөвлөх инженер Ш.СОНОМДАГВА

Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн 2018 оны төлөв байдал болон өнгөрсөн оны хөдөлмөрийн зах зээлийн судалгааны талаарх дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам өнгөрсөн сард танилцуулсан. Энэ онд 74,6 мянган ажлын байр шинээр бий болох төлөвтэй байгаагаас эрэлттэй байгаа ажил мэргэжлийн нэгдүгээрт, барилгын салбар нэрлэгдэж, 18, мянган ажлын байр бий болох хүлээлт байна. Энэ судалгаанд үндэслэн Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит нөлөөлөл үзүүлдэг барилгын салбарт хүний нөөцийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудалд хэдэн санал хэлье.

Хүн гэдэг нь угаасаа байгууллагын төдийгүй улс орны баялаг юм. Төрийн болон аж ахуйн нэг, байгууллагын хөгжлийн бодлогын гол цөм нь хүний нөөцийн бодлого байдаг. Хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр салбар бүрд бизнес өргөжин тэлэх, цар хүрээгээ нэмэгдүүлэх асуудал тулгардаг. Тулгарах асуудалтай холбогдон тогтвортой, найдвартай, амжилттай ажиллагааг бий болгох зорилго, зорилтыг тодорхойлж бодлого боловсруулах шаардлага зүй ёсоор гардаг.

Хүний нөөцийг удирдана гэдэг нь маш өргөн цар хүрээтэй асуудал бөгөөд байгууллага дахь хувь хүмүүсийн туршлага, ур чадвар, мэдлэг, авьяас, хувийн шинж чанар, харьцаа, эрсдэл хүлээх чадвар, хүсэл тэмүүллийг багтаасан ойлголт юм. Иймээс хүний нөөцийн удирдлагын гол зорилго нь ажилтан бүрийн чадварыг бүрэн нээх, оновчтой ашиглах явдал мөн.

Манай улс зах зээлийн эдийн засгийн харьцаанд шилжих болсон 1990-ээд оноос өмнө энэ асуудлыг боловсон хүчний бодлого хэмээн авч үздэг байлаа. Харин сүүлийн үед эрдэмтэн мэргэд, судлаачид “хүний нөөцийн менежмент” хэмээн ярих болсон.

Өнөөдөр барилгын салбарт хүний нөөцийн бодлого маш хангалтгүй байна. Салбарын толгой байгууллагын удирдлагууд хүн амыг орон сууцаар хангах, гэр хорооллыг барилгажуулах, ипотекийн зээлийн хүүг бууруулах, барилгын чанарыг сайжруулах, цемент болон импортоор оруулж буй барилгын материалын үйлдвэрлэл нэмэгдүүлэх зэрэг асуудлыг ярьж байгаа нь буруу зүйл биш. Гэвч энэ бүх асуудлыг өндөр боловсрол эзэмшин, тогтвор суурьшилтай ажиллах туршлагатай хүн шийдвэрлэдэг гэдгийг умартах ёсгүй юм. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн ажилчид бэлтгэхэд онцгой анхаарч, дотоодын барилгын инженер, техник бэлтгэдэг сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүдтэй үргэлж холбоотой ажиллах хэрэгтэй байна.

Өндөр хөгжилтэй орнуудад хэрхэн инженер, ажилтан сургаж бэлтгэж буйг судалж, хамтран ажиллах гэрээ хэлэлцээр байгуулах бололцоо их бий. Саяхны мэдээллээр, Дани, Эстон, Герман гэх мэт 10 шахам оронд инженерүүдийг сургалтын төлбөргүй бэлтгэж байгаа бөгөөд ХБНГУ, Энэтхэг, Бразил, БНХАУ, Австрали, Итали, Канад, Франц, Их британи, АНУ-д суралцахад хамгийн тохиромжтой боловсролын тогтолцоотой юм. Мөн гадаад орнуудтай мэргэжлийн ажилчдын баг бүрдүүлэн солилцож, ажиллуулан дадлага хийлгэх, туршлага судлах арга хэмжээг өргөжүүлэх боломж байна. 1990-ээд оноос өмнө хуучнаар Барилга, барилгын материалын үйлдвэрийн яам ОХУ, Германд ийм аргаар ажилчдаа дадлагажуулдаг байлаа.

Япон, Солонгосын мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанаас харахад ажлын байранд хүнээ байнга сургадаг. Барилгын үе шатны ажил бүрд аргачилсан заавар гаргаж, сургалт явуулсны дараа ажил эхлүүлдэг туршлагыг авч хэрэгжүүлмээр байх юм. Нэн ялангуяа өглөө бүр ажилчдыг тусгай талбайд цуглуулж, сэтгэл санааг судалж, гимнастик хийлгэхээс гадна хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтыг өдөр бүр явуулж хэвшүүлж байна. Энэ бол хүнтэйгээ ажиллах сайхан жишээ юм. Үүнээс гадна нэгэнт бэлтгэгдсэн инженер техникийн ажилтнуудыг шинэ техник, технологийн мэдээллээр хангах, мэргэшүүлэх, зэрэг дэв олгох сургалтыг системтэй, тасралтгүй явуулах асуудлыг ч салбарын яам хараа хяналтаасаа гаргаж болохгүй.

Барилгын салбарт шинжлэх ухаанч судалгааны ажил ихээхэн хоцрогдож байна. Энэ чиглэлээр авьяас, сонирхолтой залуучуудыг сонгон бэлтгэх, тэд нараар салбарын тулгамдсан асуудлыг судлуулж санал, дүгнэлт гаргуулсны үндсэн дээр төрийн бодлого шийдвэр гаргах нь үр дүнтэй.....

Эх сурвалж: BARILGA.MN

Үргэлжлэлийг Барилга.МН сэтгүүлийн 3-р сарын дугаараас...

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 4 цаг 2 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 5 цаг 38 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 5 цаг 46 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 9 цаг 26 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 9 цаг 39 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 9 цаг 46 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 17 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 10 цаг 31 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 10 цаг 41 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 2 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 9 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 11 цаг 44 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 12 цаг 1 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 14 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 12 цаг 22 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top