x

Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудын тоо, хөтөлбөр, санхүүжилтийн талаарх мэдээлэл

Монгол Улсад нийт 69 мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

  • 35 нь нийслэлд, 34 нь орон нутагт байрладаг.
  • 39 нь Политехникийн коллеж, 24 нь мэргэжлийн боловсролын сургууль.

Суралцагчдын тоо өссөн үзүүлэлттэй байна

  • Өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад суралцагчдын тоо 6.8%-аар өссөн.
  • 2025 оны хавар 20,000 гаруй төгсөгч төгсөх тооцоо гарчээ.
  • 2023 онд Боловсролын багц хууль болон Мэргэжлийн болон техникийн боловсролын тухай хуульд өөрчлөлт орж, сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэн.

Санхүүжилт ба тэтгэлэг

  • 41 нь төрийн өмчийн, 28 нь хувийн хэвшлийн байгууллага.
  • 2020 оноос хойш суралцагч бүр сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэг авдаг.
  • Төрийн өмчийн 41 байгууллагад 138.3 тэрбум төгрөг, хувийн хэвшлийн 28 байгууллагад 15.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.

Мэргэжлийн боловсролын ач холбогдол

  • 12-р анги төгсөгчид бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон мэргэжлийн үнэмлэхтэй төгсөх боломжтой.
  • 2-р курсээс эхлэн аж ахуйн нэгж дээр уртын дадлага хийж, өдрийн урамшуулал авна.
  • Төгсөгчдийн 85%-аас дээш хувь нь шууд ажлын байртай болж төгсдөг.

Эрэлттэй мэргэжлүүд

Судалгаагаар 2030 он хүртэл 107,000 мэргэжилтэй ажилтан шаардлагатай бөгөөд үүнээс 46,000 нь мэргэжлийн болон техникийн боловсролын түвшинд бэлтгэгдэх шаардлагатай байна.

Тэргүүлэх мэргэжлүүд:

  • Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт
  • Гагнуурчин
  • Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн угсралт
  • Ойн аж ахуй, газар тариалангийн аж ахуй
  • Авто зам, гүүрний байгууламж, барилгын техник технологи
  • Мал амьтны эмнэл зүй
  • Нийт 58 мэргэжил эрэлттэй байна.

Хосмог сургалтын тогтолцоог хэрэгжүүлж эхэллээ

  • Суралцагчид 30%-ийг танхимд, 70%-ийг ажлын байран дээр дадлага хийж суралцана.
  • Дадлага хийж байх хугацаандаа ажил олгогчоос цалин авах боломжтой.
  • Сар бүр 200,000 төгрөгийн тэтгэлэгт хамрагдахаас гадна нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлнө.

Цаашдын зорилт

  • Мэргэжилтэй ажиллах хүчийг бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх.
  • Сургалтын чанарыг сайжруулах, суралцагчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх.
  • Монгол Улсын Засгийн газрын эдийн засгийн хөгжлийг бүсчилсэн бодлоготой уялдуулан шаардлагатай техникч, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх чиглэлээр сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлэх.

Энэхүү бодлого хэрэгжсэнээр Монгол Улс мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хүчээ нэмэгдүүлж, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээг хангах боломж бүрдэх юм.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 3 цаг 14 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top