x

"Бүргэдийн баяр-2025"-т дотоод, гадаадын соёлын биет өв тээгчид оролцож байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр-2025” наадам “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болж байна.

Тус наадам энэ амралтын өдрүүдээр үргэлжилж, Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай аймгаас нийт 22 бүргэдчин, Казахстан, Киргизстан улсаас төлөөлөл оролцож байна.


Наадмын үйл ажиллагааг нээж, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа: 

-“Нүүдэлчдийн дайчин уламжлал, ёс зан заншил, дахин давтагдашгүй өвөрмөц соёл, ахуй амьдралын онцлогийг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, Монгол орныг дэлхий дахинд сурталчлан таниулах, үндэсний ёс зан заншил, өв уламжлалаар дамжуулан гадаад, дотоодын жуулчдыг татах зорилгоор “Бүргэдийн баяр” наадмыг 19 дахь жилдээ зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, олон талт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд бид түүхэндээ хамгийн өндөр буюу 805 мянга гаруй жуулчин хүлээж авсан амжилтаар шинэ оныг угтаж байна. Энэхүү үйлсэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа байгууллагууд, аялал жуулчлалын мэргэжлийн болон хувийн хэвшлийн байгууллагууд дор бүрнээ манлайлан оролцож, ихээхэн хувь нэмэр оруулан ажиллаж байгаад талархаж байна. Энэ удаагийн наадамд Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Баян Өлгий аймаг, Төв аймаг, Сэлэнгэ аймгаас бүргэдчид, соёлын биет өвийг тээгчид оролцож буйгаараа онцлог. Цаашид Улаанбаатар хотын эдийн засагт төдийгүй соёлын болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд “Бүргэдийн баяр” наадам тодорхой хувь нэмэр үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Түүнчлэн аялагч, жуулчдын хүсэн хүлээдэг наадам болж, Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлан өргөжин тэлэхийг ерөөе” хэмээлээ.

“Бүргэдийн баяр-2025” наадмаар: 

Монгол анч тайга нохойны гэр музейгээр зочлох

Морь, тэмээ унах

Нум сум харвах

Алтыбакан казак үндэсний савлуур

Казак гэрт, казак үндэсний дээл хувцас өмсөж зураг авхуулах.

Худалдааны хэсгээр зочилж, гар урлалын үзэсгэлэн худалдаанд оролцож худалдан авалт хийх

Бүргэд, харцага, шонхор шувуудтай зураг авхуулах

360 камераар зураг даруулах боломжтой.

Мөн “Бүргэдийн баяр-2025” наадмаар дараах үзүүлбэрийг үзэж сонирхоорой.

Монгол анч тайга нохойны үзүүлбэр

Эвт сум морьт харвааны клубийн Морьт харвааны шоу тоглолт

“Бүргэдээр ан бариулах тэмцээн"

Харцага, Шонхор шувуудын шоу тоглолт /Монголын шувуулахуйн холбоо/

Казах үндэсний тоглоом

Kөкбар-тулам булаалдах,

Газраас зоос шүүрэх тэмцээн болно.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж ...
Top