x

Энди Вэйр: “Тэнгэр мэдэг ажиллагаа”

Ном ярьж өгье:

Ийм зөгнөлт зохиолыг “Мон судар” хэвлэлийн компаниас эрхлэн гаргасан. Энди Вэйр нь бидний сайн мэдэх “Марсын хүн” буюу (The Martian)-ыг зохиосон хүн юм. Бүрэн хэмжээний киног нь бид сайн мэдэх билээ. Номын нэр эх хэлээрээ “Por­ject Hail Mary” буюу Аве Мария төсөл гэдэг. Энэ нь эцсийн мөчид аз сорин үзээд алдах гэсэн утга агуулсан хэлц үг аж. Ингэж үзээд л дуусъя гэмээр ч юм уу. Бүтэх эсэхийг нь мэдэхгүй ч хүн төрөлхтөн сүүлчийн найдвараа хөлгүй огторгуйд илгээж байгаа тухай тус номд өгүүлдэг.

Ном шинжлэх ухааны, зөгнөлт төрлийнх юм. Гол баатар Риланд Грейс сансрын хөлөгт ухаан орж байгаагаар зохиол эхэлнэ. Нарны гэрэл буурч байгаа, гучин жилийн дараа гэхэд таван хэмээр буурах болчихоод байгаа аж. Хэрэв тэгвэл дэлхийд мөстлөг болох бөгөөд ургац алдаж өлсгөлөн нүүрлэнэ. Энэ нь петровын шугам хэмээгчээс болжээ. Тэр нь маш өчүүхэн биет бөгөөд 10микрон 18 зэрэгт хэмжээтэй. Тэр нь сугар гариг дээр үүсээд наран дээр гэрлийн хурдаар очин тэнд өсч үржээд буцаад сугар гариг руу нисдэг эд аж. Уг биет нарыг бүрхээд гэрлийг нь хаадаг гэнэ. Нэг ёсондоо нарны эрчим хүчээр амьдардаг аж.

Гол баатар амьдралд ус тийм ч чухал бус гэдэг онол гаргасан хүн аж. Усгүй ч амьдрал байж болно гэж үздэг. Тэгэхлээр нөгөө юм нь усгүй орчинд амьдраад байж таарах байж. Тэгээд мань хүнийг судлуулахаар авна. Нөгөө биетийг астрофаж гэж нэрлэнэ. Астрофаж найман гэрлийн жилийн зайд байгаа одуудыг халдварлуулдаг аж. Гэвч халдвартай оддын яг төвд байгаа Тау Цети хэмээх од уг халдварыг аваагүй байгаа нь мэдэгддэг. Тэр одонд хүрч яагаад халдвар авдаггүй учрыг олох хэрэг дэлхийд тулгарна. Ингээд мань хүнийг хоёр нисэгчтэй хамт уг од руу явуулдаг. Замдаа унтаж байгаад дөхөж ирэхээр нь сэрэх ёстой. Сэрэх цаг болоход нөгөө хоёр нисгэгч нь нас барчихсан, манай хүн ганцаараа үлдсэн байдаг. Тэр цааш ниссээр уг одонд хүрч очиход тэнд бас нэг сансрын хөлөг ирчихсэн байгаа нь тааралдана. Тэр харь гаригийн хөлөг байх бөгөөд тэд хоорондоо холбоо тогтоон харилцаж чаддаг.

Уг хөлөгт зургаан хөл гартай аалзархуу биет байх бөгөөд тэд хардаггүй, зөвхөн дууны долгионоор сонсож мэдэрдэг, уугуул гариг нь маш халуун улайдмал агаартай гаригийнх гэнэ. Тэр хөлөг хориод амьтантай гарсан ч сансрын радиацын туяаг мэддэггүй байж таараад нисэгч нар нь тэр туяаны хордлогоор нас нөгцжээ. Харин мань нөхөр азаар хөдөлгүүрийн хэсэгт унтдаг байж, тэнд нь хөдөлгүүрийн нөлөөгөөр радиац нэвтэрдэггүй учир амь гарсан аж. Тэд нөгөө Тау Цети хэмээх одонд хүрч нөгөө астрофежийг барьж аван судалж байгаад тэднийг ангуучилдаг биет байдгийг олдог. Тэр нь Тау Цети одонд байдаг бөгөөд зөвхөн астрофежээр хооллодог байна.

Тэр биетийг олзворлон буцтал харь гаригийн хийсэн саванд байсан биетүүд саваа нэвт гараад түлшний астрофежийг нь идчихсэн байгааг мэднэ. Манай дэлхийн сав бол байгаа, тэрэнд нөгөө биет дүүрэн байгаа. Харин нөгөө гаригийн сав бол хоосорсон гэдгийг мэдэж цөхөх юм гүй. Тэгэхлээр тэр гаригийн амьдрал мөхнө гэсэн үг. Яг манайх шиг нар нь буурч байгаа учраас тэр. Дэлхий рүүгээ нисгэгчгүй онгоцоор биетээ хүргүүлээд харь гаригийн нисгэгчид туслах хэрэгтэйг ухаардаг… Та уг номноос зөгнөлт зохиолын амт шимтийг бүрэн мэдэрч оюуны цэнгэл эдэлнэ. Уг ном том зузаан, зургаан зуугаад хуудастай.

Ж.Сандагдорж, Өдрийн сонин

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж ...
Top