x

Хүүхэд хамгааллын нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ

Манай улсын хэмжээнд 2017 онд 32,259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс насанд хүрээгүй хүнээс үйлдсэн 948, хүүхэд хүүхэд өртөж хохирсон 1,757 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 5.5 хувийг эзэлж байна. 

Энэ оны эхний 1 дүгээр улиралд насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн нийт 140 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 97 хэрэг буюу 40.9 хувиар буурсан, 416 хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон нь өнгөрсөн оны мөн үеэс 80 буюу 23.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. 

Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт халдлагаас хамгаалах чиглэлээр олон талт ажил зохион байгуулж буй хэдий ч хүүхдээс үйлдэж байгаа болон хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралт төдийлөн буурахгүй байгаа учраас хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, гаралтыг саармагжуулах зорилгоор “Хүүхэд хамгаалал” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн сарын хугацаатай зохион байгуулж эхэллээ. 

Арга хэмжээний хүрээнд алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд “Хүүхэд хамгаалал” сэдэвт хэлэлцүүлэг, сургалт, хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр нөлөөллийн арга хэмжээ, “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх” дэлхийн өдрийг тэмдэглэнэ. 

Мөн “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх” чиглэлээр олон нийтэд чиглэсэн сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж, хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулан илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцхоос гадна ЕБС-ийн сурагчдын дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сурагчдын дунд “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэм, “Сургуулийн эргүүл” /School police/-ийн үйл ажиллагааг эрчимжүүлхээр төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 4 цаг 3 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 5 цаг 39 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 5 цаг 47 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 9 цаг 27 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 9 цаг 40 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 9 цаг 48 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 18 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 10 цаг 32 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 10 цаг 43 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 4 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 10 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 11 цаг 45 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 12 цаг 3 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 15 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 12 цаг 23 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top