x

Фэйсбүүк дэх хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ?

 

Хувийн мэдээллүүдээ итгэн байршуулж байгаа хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалах нь тухайн сайтын үүрэг хариуцлага болохоос хэрэглэгчийн хийх ёстой ажил биш юм. Гэтэл Фэйсбүүк компани хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг ашиглахыг гуравдагч этгээдэд зөвшөөрсөн нь ил болоод байгаа энэ үед хэрэглэгч та бид өөрсдийн хувийн мэдээллээ өөрсдөө хамгаалах гэсэн сонголттой үлдээд байна.

2014 онд Cambridge Analytica компани фэйсбүүкийн 50 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр цуглуулан авч, цааш тарааж, хадгалсан гэдэг нь өнгөрөгч долоо хоногт илэрсэн. Гэвч энэ нь фэйсбүүк компанийн системд цоорхой гарснаас бус тухайн үед тус фэйсбүүкийн үйлчилгээний нөхцөл болоод API угаас тийм байдлаар загварчлагдсан байсантай холбоотой.

2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэх энэхүү хэрэг нь хэрэглэгчдийн хувийн мэдээлэл сошиал медиа компаниуд болон маркетингийн мэргэжилтнүүдийн гарт орсон, судлагдсан, хадгалагдсан, цааш тарсан нөхцөлд хэрэглэгчдэд ямар эрсдэл тулгарч болохыг харуулсан томоохон жишээ боллоо. Технологийн компаниуд хэрэглэгчдээ хамгаалах тал дээр анхаарлаа илүү хандуулж, тэр дундаа ямар мэдээлэл хуваалцахаа өөрсдөө хянах боломжийг хэрэглэгчдэдээ олгох, хуваалцсан мэдээлэл нь юунд ашиглагдаж байгааг тодорхой болгож өгөх зэрэг арга хэмжээнүүдийг авч болох юм.

Үүний тулд нэн түрүүнд ил тод байдлыг бий болгож, ямар нэгэн корпорацид хамааралгүй бие даасан судлаачидтай хамтран ажиллаж, хар хайрцагны тест хийн, системээ аудитаар шалгуулсны үндсэн дээр хэрэгжиж эхлэх учиртай. Үүний үр дүнд мэдээллийг нь хамгаалаагүй, үүргээ биелүүлээгүй платформоос хэрэглэгч өөрийн мэдээллээ авч тус платформыг орхих боломж нөхцөл бүрдэнэ.

Хувийн мэдээллээ хамгаалахын тулд авч хэрэгжүүлж болох хамгийн найдвартай арга бол Фэйсбүүк хаягаа бүр мөсөн устгах хэдий ч ихэнх хүмүүсийн хувьд өөрсдийн фэйсбүүк хаягаа устгахыг хүсэхгүй байшаа нь ойлгомжтой. Тэгвэл тэдгээр хүмүүст зориулж өөрийн хувийн мэдээллээ хамгаалахын тулд фэйсбүүкийнхээ тохиргоог хэрхэн өөрчлөх аргыг сонирхуулж байна. Энэ тохиргоо нь фэйсбүүктэй холбогддог бүх аппликэйшнийг (Farmville, Twitter, Instagram) хаах учраас тохиргоог хийсний дараа эдгээр аппликэйшн рүү фэйсбүүк хаягаараа дамжуулан нэвтрэх боломжгүй гэдгийг сануулъя.

Settings -рүүгээ ороод > Apps цэсрүү орно.

Үүний дараа “Apps, Websites and Plugins.” гэсэн хэсгийн “Edit” товч дээр дарна.

 

Баруун доод булан дахь “Disable Platform” гэснийг сонгоно

A modal will appear called “Turn Platform Off,” with a description of the Platform features. Click the “Disable Platform” button.

 

Хэрэв фэйсбүүк хаягаараа ордог аппликэйшнүүдээ бүгдийг нь хаахыг хүсэхгүй байгаа бол хувийн мэдээллүүдээ хамгаалах өөр нэгэн аргаас танилцуулъя. Энэ нь тухайн нэвтэрч буй аппликэйшнд өгөх мэдээллүүддээ тө өөрөө хязгаарлалт тавина гэсэн үг юм.

Тодруулбал таны мэдээллийг харах боломжтой хүмүүс, фэйсбүүк найзууд тань ямар нэг аппликэйшн рүү нэвтэрлээ гэхэд дан ганц өөрсдийнхөө бус таны мэдээллийг ч мөн давхар тухайн аппликэйшнд алдах эрсдэлтэй байдаг. Тэгвэл үүнээс сэргийлэхийн тулд та дараах алхмыг хийснээр дээрх эрсдлээс өөрийгөө хамгаалах боломжтой.

Дээрхийн адилаар Settings > Apps

Үүний дараа “Apps Others Use“хэсгийн “Edit” товч дээр дараад хуваалцахыг хүсэхгүй байгаа мэдээллүүдийнхээ ✓ тэмдэглэгээг арилгана.

 

 From the App Settings page, find the section called "Apps Others Use." Click the “Edit” button. A modal will appear that has many checkboxes, including "Bio", "Birthday," "If I'm online," and so on. Uncheck the boxes, and click the "Save" button.

Эх сурвалж: MONGOLTV.NEWS 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 4 цаг 2 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 5 цаг 38 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 5 цаг 46 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 9 цаг 26 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 9 цаг 39 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 9 цаг 46 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 17 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 10 цаг 31 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 10 цаг 41 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 2 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 9 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 11 цаг 44 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 12 цаг 1 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 14 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 12 цаг 22 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top