x

“Эмми” наадмын шилдгүүд тодорлоо

Телевизийн салбарын шилдэг шоу, уран бүтээлүүдийг шалгаруулдаг “Эмми” наадмын 76 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос-Анжелес хотын “Пикок” театрт орон нутгийн цагаар ням гаргийн орой амжилттай болж өндөрлөлөө.

Энэ сарын эхээр болсон “Creative Arts Emmy Awards” наадмаас 14 шагнал хүртсэн Японы түүхэн цуврал болох “Shogun” нийт 18 шагнал хүртсэнээр нэг улирлын дээд амжилтыг тогтоожээ. Тус цуврал нь “Шилдэг драмын цуврал” төрөлд тэргүүлснээс гадна Хироюки Санада, Анна Савай нар өөрсдийн бүтээсэн дүрээрээ “Эмми”-гийн цомыг өргөжээ.

Харин “Шилдэг инээдмийн цуврал” төрөлд “Hacks” цуврал шалгарсан бол “Baby Reindeer”, “The Bear” цувралууд тус тус дөрвөн шагнал хүртлээ. Наадмын эхний шагналууд болох шилдэг гол ба туслах дүрүүдийн шагналыг Эбон Мосс-Бакрак, Жереми Аллен Уайт, Лиза Колон-Зайас нар хүртсэн бөгөөд тэд бүгд “The Bear” инээдмийн цувралд тоглосон юм.

Хамтран зүтгэгчдэдээ “Эмми”-гийн шагналыг гардуулан өгсөн олны танил эрхмүүдийн дунд Билли Кристал, Виола Дэвис, Селена Гомез, Стив Мартин, Майя Рудольф, Мартин Шин нар байлаа. Ингээд энэ удаагийн “Эмми” наадмын шилдгүүдийг танилцуулж байна.

Шилдэг драмын цуврал: “Shōgun” 

Шилдэг инээдмийн цуврал: “Hacks”

Шилдэг богино хэмжээний цуврал: “Baby Reindeer” 

Драмын цувралын гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Хироюки Санада, “Shōgun

Драмын цувралын гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Анна Савай, “Shōgun

Драмын цувралын туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Билли Крудап, “The Morning Show”

Драмын цувралын туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Элизабет Дебики, “The Crown” 

Инээдмийн цувралын гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Жин Смарт, “Hacks”

Инээдмийн цувралын гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Жереми Аллен Уайт, “The Bear”

Инээдмийн цувралын туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Эбон Мосс-Бакрак, “The Bear”

Богино хэмжээний цуврал/телевизийн киноны гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Ричард Гадд, “Baby Reindeer”

Богино хэмжээний цуврал/телевизийн киноны гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Жоди Фостер, “True Detective: Night Country” 

Богино хэмжээний цуврал/телевизийн киноны туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Ламорн Моррис, “Fargo”

Богино хэмжээний цуврал/телевизийн киноны туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Жессика Ганнинг, “Baby Reindeer” 

Шилдэг реалити/өрсөлдөөнт цуврал: “The Traitors” 

Шилдэг ярилцлагын шоу: “The Daily Show” 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“The MongolZ” баг “PGL Bucharest 2026” тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 58 мин “Оюу толгой” ХХК-иас нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө болох 9.9 тэрбум төгрөгийг төлүүлжээ 1 цаг 0 мин Боловсролын сайд Л.Энх-Амгалан Их Британийн Элчин сайдтай уулзлаа 1 цаг 1 мин Монголын шатрын шигшээ баг олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ 1 цаг 3 мин Туркийн Бурса хотын захирагчийг авлигын хэргээр саатууллаа 1 цаг 3 мин Чойбалсангийн сэжигтэй үхэл 2 цаг 43 мин Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо орчмоор цахилгаан хязгаарлана 2 цаг 49 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн барилдаанд улсын заан Д.Хүдэрбулга түрүүллээ 2 цаг 50 мин АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ 2 цаг 51 мин 2026 оны 4 дүгээр сарын 13-19-нд болох үйл явдлын тойм 2 цаг 53 мин Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан 16 жилийн дараа сонгуульд ялагдлаа 2 цаг 53 мин Монголын бөхчүүд Азийн АШТ-ээс 8 медаль хүртлээ 2 цаг 54 мин УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж” гэж гишүүдийг шахжээ 2 цаг 55 мин Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 68 дуудлага бүртгэгджээ 2 цаг 55 мин Өнөөдөр зарим нутгаар бороо, нойтон цас орж, салхи шуургатай байна 2 цаг 55 мин Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй 17 цаг 27 мин Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслөөр тодруулга хийлээ 18 цаг 17 мин "Ногоон автобус"-ны хэргийн хохирлыг бүрэн төлж барагдуулжээ 2026-04-10 6042 аж ахуйн нэгжийн битүүмжилсэн дансыг нээлээ 2026-04-10 Цонх, шилэн фасадын гаалийн хэмжих нэгжийг квадрат метрээр тооцдог боллоо 2026-04-10
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Газрын ховор биш гэхдээ чухал элемент Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн барилга угсралтын ажил энэ ... Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... Нийслэлд 5016 тонн нөөцийн мах худалдаалж байгаа бөгөөд цааш... Татварын өрөөс болж хаагдсан 12,100 ААН-ийн дансыг нэг сарын... Монголын тамирчид "Black Cup 2026" тэмцээнд БНХАУ-ын багтай ... Өмнөд Солонгосын тагнуул: Ким Жөн Уны залгамжлагчаар охин Ки... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигт эхний ялалтаа бай...
Top