x

Казахстан улстай уул уурхайн аж үйлдвэрийн салбарт мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллана

Казахстан улсын Астана хотноо энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын долдугаар хуралдаан болж байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй тус хуралдаанд Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тэргүүтэй төлөөлөгчид оролцож буй юм.

Өчигдөр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Казахстаны Хөрөнгө оруулалт, хөгжлийн сайд Арыстан Кабикеновтой уулзсан юм. Тэд хоёр улсын харилцааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж, геологи, уул уурхай болон иргэний агаарын тээвэр зэрэг салбарт хамтран ажиллах хоёр талын санамж бичиг байгууллаа. Хэлэлцээрийн хүрээнд талууд уул уурхайн аж үйлдвэрийн салбарт мэдээлэл, туршлага, технологи солилцож, мэргэжилтэн бэлтгэх тал дээр хамтран ажиллах юм.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны энэхүү хуралдаан нь хоёр жил тутамд зохион байгууллагддаг байсан ч 2014 оноос хойш хуралдаагүй аж. Иймд Засгийн газар хоорондын комисс энэ удаа хоёр орны худалдаа, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн олон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Засгийн газар хоорондынкомиссын хуралдааны үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "Манай хоёр улсад ижил төстэй олон салбарууд бий. Тухайлахад, уул уурхайн салбар дахь алт, уран, зэс, газрын тосны үйлдвэрлэлийн чиглэлд бид хамтран ажиллахад нэн тохиромжтой. Энэ талаар бид ярилцаж, тодорхой салбарууд дээр хамтарч ажиллах асуудлаар санал солилцож, байр сууриа нэгтгэлээ”гэв.

 

Д.Сумъяабазар: Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах нь хамгийн зөв шийдвэр гэдэгт итгэлтэй байна

Хуралдааны үеэр Сайд Д.Сумъяабазартай цөөн хором  ярилцсан юм.

-Казахстан улстай уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр байгуулах талаар байр сууриа нэгтгэсэн талаар та дурдсан. Энэ тухайгаа тодруулна уу?

-Жишээ нь, алт цэвэршүүлэх үйлдвэрийг Монгол Улсад барьж байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдааны комиссын тогтоолд оруулж байна. Бид Казахстаны алт цэвэршүүлэх үйлдвэрлэлийн туршлага, холбогдох мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, үүний дагуу хөрөнгө, санхүү, байршил зэрэг олон асуудлаа шийдэн ажиллах юм. Мөн олон улсад алтаа борлуулах эрхийг авах асуудлыг Монголбанкны зүгээс шийднэ гэсэн үг. Казахстан Улсын алтны үйлдвэрийнхэн ирэх наймдугаар сарын үед холбогдох эрхүүдээ авч, үйл ажиллагаагаа олон улсын стандартын дагуу явуулахаар хоёр тал харилцан тохиролцлоо.

Казахстан Улс алт цэвэршүүлэлтийн өндөр технологийг нэвтрүүлж, улсынхаа бүх алтыг Төв банкиндаа хадгалж буй нь үндэстнээ бодсон, эх оронч шийдвэрүүд гаргажээ гэж дүгнэгдэж байна. Энэ жишгийг Монгол Улсад хэрэгжүүлэх, зөв явж буй дэвшилттэй салбаруудын туршлагыг нэвтрүүлэх чиглэлийг бид барьж ажиллана.

-Алт цэвэршүүлэх үйлдвэр барих ашиггүй гэж яригддаг. Үр ашгийн тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-Төв банк алдагадал хүлээнэ гэсэн зүйл ярьдаг. Гэхдээ төв банк гэдэг бол арилжааны хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг банк биш. Монгол банк бол Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, Мөнгөний бодлогыг зөв барих, төгрөгийг тогтвортой байлгах чиг үүрэгтэй байгууллага. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын язгуур эрх ашиг цаашлаад эдийн засгийн аюулгүй байдал, төгрөгийн тогтвортой байдал дээр илүү анхаарах ёстой гэж би бодож байна.

Энэ бол улс орны амин чухал асуудал учраас стратегийн хувьд шийдвэр гаргах ёстой. Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах нь хамгийн зөв шийдвэр гэдэг дээр итгэлтэй байгаа.

-Ураны салбарт Казахстаны туршлагыг авч хэрэгжүүлэх тухайд та ямар бодолтой байна?

-Бид ураны салбарт явуулж буй Казахстан Улсынявуулж буй бодлого үйл ажиллагааг сайн харах ёстой.

Ялангуяа хөрш зэргэлдээ улс орнууд буюу ОХУ, БНХАУ-ын оролцоог хэрхэн хангаж зохицуулж байгаа, геополитикынхоо орон зай дээр өөрсдөө энэ бодлогоо хэрхэн зөв гаргаж ирж байгаа, гуравдагч орнуудынхаа эрх ашгийг хэрхэн зохистой байдлаар оруулж ирж байгааг. Казахстан улс ямар нэгэн байдлаар нэг улсад давуу эрх олголгүй зөв зохистой тэнцвэртэй зохицуулалтыг хийж чадаж байгаа гэж би бодож байна. Тиймээс Бүгд найрамдах Казахстан улсын ураны салбарт явуулж байгаа тэнцвэртэй бодлогыг Монгол Улсынхаа ураны салбарт тусгаж, хамтран ажиллах, зохицуулалтуудыг нь нэвтрүүлэх хүсэлтэй байна. Энэ асуудлаар ярилцаж, хамтран ажиллах талаар санал нэгдсэн.  

Эх сурвалж: MMHI.GOV.MN

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 3 цаг 58 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 5 цаг 34 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 5 цаг 42 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 9 цаг 22 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 9 цаг 35 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 9 цаг 42 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 13 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 10 цаг 27 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 10 цаг 37 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 58 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 5 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 11 цаг 40 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 11 цаг 57 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 10 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 12 цаг 17 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top