x

Улс төрийн ашиг сонирхолтой 18 телевизийг иргэдийн мөнгөөр санхүүжүүлж байна

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчсөн тухай нэр бүхий иргэд Үндсэн Хуулийн Цэц (ҮХЦ)-д хандсан.

Гэтэл ҮХЦ уг хуулийг "бидний хамаарах асуудал биш бөгөөд УИХ-ын бүрэн эрхэд хамаарна" гэсэн хариуг өгчээ. Иймд Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиуд, ардчиллын суурь зарчмууд болох иргэдийн мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй сонгох, шударга өрсөлдөх зэрэг эрхийг зөрчсөн гэж үзэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг иргэд шаардаж байна.

Тодруулбал, УИХ-ын 2019 оны арванхоёрдугаар сард баталж 2020 оны долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.7, 4.1.21 дэх заалт, наймдугаар зүйлийн 8.1.1, 8.1.2 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.5.3, 20.5.4 дэх заалтын дагуу иргэд, телевиз үзэгчид IPTV үйлчилгээ эрхлэгчдээр дамжуулан Монголын телевизүүдийн холбоо, түүний гишүүн 18 телевизэд сар бүр 2,500 төгрөгийн хураамж төлдөг юм.

Үүнийг эсэргүүцэж хуульч Б.Мэргэн тэргүүтэй иргэд ҮХЦ-д хандсан ч хэлэлцээгүй тул иргэн Б.Пүрэвийн санаачилгаар нийтийн өргөдөл гаргахаар болжээ. Энэ талаар иргэн Б.Пүрэв 

-"Өнөөдөр манай улсад өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөлтэй 243 хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий. Гэтэл Монголын телевизүүдийн холбоо гэх нэрийн дор 18 телевизэд төлбөр төлж байгаа нь иргэдийн мэдэх эрх, сонгох эрх чөлөөнд шууд халдаж буй хэрэг юм.

Хувийн эзэнтэй уг 18 телевизэд бусад байгууллагад байдаггүй давуу эрх өгч МҮОНРТ-ийг эс тооцвол IPTV-гийн сувгийн эхний 19-д байршуулдаг. Энэ нь монополийн тухай хууль, шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн явдал. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөөх газарт иргэдийн гомдол удаа дараа ирдэг ч авч хэлэлцдэггүй. Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас дээрх хуулийг өөрчлөхөөр төсөл өргөн барих сураг дуулдсан ч одоог хүртэл хэлэлцэхгүй байгаа тул бидэнд байгаа боломжийнхоо хүрээнд нийтийн өргөдлийг санаачилж байна.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг анх батлахдаа хүүхдэд зориулсан болон үндэсний танин мэдэхүйн контент хийнэ гэж амлалт өгсөн. Гэхдээ үүний хэрэгжилт нь сул эсрэгээрээ хүүхэд залуучуудад сөргөөр нөлөөлөх бүтээл хийдэг нь судалгаагаар тогтоогдсон. 

IPTV-ээс энэ хураамжийн талаар тодруулахаар хуульд заасны дагуу телевизүүдийн холбоо авдаг гэж тайлбарладаг. Харин нөгөө талд IPTV-үүд шаардлага тавьдаг гэсэн тайлбар өгдөг. 

Сануулахад өргөн нэвтрүүлгийн хуулийн 20.5.3 дахь заалтад "Өргөн нэвтрүүлгийн телевизүүд нь үндсэн багцын телевиз үйлчилгээний орлогын 15 хувиас доошгүй хэмжээний хөлс авна", мөн хуулийн 20.6 дахь заалтад "Өргөн нэвтрүүлгийн телевиз үйлчилгээний заавал гишүүнчлэлтэй Монголын телевизүүдийн холбоонд төвлөрүүлнэ" гэж заасан байдаг.

Хуульд ийм тодорхой заачихсан байхад худлаа тайлбар өгч, иргэдийг төөрөгдүүлдэг явдлаа болих ёстой. 

IPTV-үүд иргэдтэй хийсэн гэрээнд ийм төлбөр авна гэж заагаагүй. Гэхдээ хуульд ингээд оруулчихсан тул нэмэлт төлбөр авах нөхцөл нь бүрдчихсэн. Одоогоор 760 мянган өрхийн 82% нь энэ хураамжийг төлдөг гэсэн баримт бий. Зарим өрх хоёр ч IPTV ашигладаг. Жил бүр тэдний орлого өсөж өнгөрсөн жил гэхэд 28 тэрбум төгрөгийг Монголын телевизүүдийн холбоо 18 гишүүн байгууллагадаа тараасан. 

Дурын нэг төрийн бус байгууллага мөнгө хурааж эхэлснээр цаашлаад энэ байдал газар авч жишээлбэл Морин спорт уяачдын холбоо хуульд өөрчлөлт оруулаад мөнгө хурааж эхлэхийг үгүйсгэхгүй.
Эдгээр 18 телевизийн ард дандаа хувийн компани бий. Тэдгээрийн эзэд нь улс төрийн ашиг сонирхолтой, томоохон бизнес эрхлэгчид бий. Тиймээс намууд өөрсдийгөө хамгаалах зорилгоор энэ хуулийг баталж шагналд нь иргэдийн төлсөн мөнгөөр дээрх телевизүүдийг ивээн тэтгэдэг гэж хардах үндэслэл бий" гэж ярилаа.

Өргөн нэвтрүүлгийг дэмжих санд жил бүр иргэдийн татвараар хоёр тэрбум төгрөг цуглардаг. Үүнээс гадна төрийн бус байгууллагын нэр дээр татвар авч байгаа нь хууль зөрчиж байна гэж иргэд үзэж байна тэд үзжээ.

Дээрх хуулийг эсэргүүцэж байвал энд дарж саналаа өгөх боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж ...
Top