x

Санамсаргүйгээр хариуцагч болох тохиолдол бий

Хуульч зөвлөж байна 

“Улаанбаатар хотод 800 мянга орчим нохойтой” гэсэн статистик өнгөрөгч онд гарчээ. Түүнчлэн сүүлийн үед нохой хүн рүү халдсан тохиолдол олширч буй ч дүн мэдээ ч байх аж.

Тохиолдол дээр ихэвчлэн тэжээвэр нохой бусдын эрүүл мэндэд хохирол учруулдаг байна. Үүний цаана “та өөрөө гэм буруутай үйлдлийг гардаж хийгээгүй боловч гэм буруутай этгээд болох эрсдэл” бийг харуулж буй юм. Өөрөөр хэлбэл таны тэжээвэр нохой бусдын биед халдаж гэмтэл учруулсан бол та одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлд “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэсэн заалтын дагуу хуулийн хариуцлага хүлээх магадлалтай байдаг.

Хуучин буюу 2002 оны эрүүгийн хуулинд “хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол” торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан байсныг шинэ хуульд “ХҮНДЭВТЭР”  болон түүнээс дээш зэргийн гэмтэл, хохирол заавал учирсан байхаар заажээ. Гэвч хөнгөн хохирол байлаа гээд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээхгүй ч хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүргээс бүрэн чөлөөлөгдөж байгаа хэрэг биш юм.

Яагаад гэвэл энэхүү асуудлыг Иргэний хуулийн дагуу шийдвэрлэдэг ба Иргэний хуулийн 501 дүгээр зүйлд “Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна.” гэж заасан. Хэрэв хохирогч өөрөө хүссэн тохиолдолд энэхүү зохицуулалтын дагуу өөрт учирсан хохирол /эмчилгээний зардал болон бусад/-г гэмтэл учруулсан амьтны эзнээс иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй юм.

Мэдээж хохирогч нас барсан тохиолдолд амьтны эзэн эрүүгийн хуулиар тогтоосон хариуцлага хүлээнэ.

2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.гийн эзэмшлийн дундад ази үүлдрийн нохой гадаа гудамжинд 4 настай Г-г хазаж, улмаар амь насыг нь хохироосон” гэмт хэрэг гарсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэж байсан. Тэгвэл уг хэргийн хариуцагч нохойн эзэн нь хорих ялыг биечлэн эдлэхээр болсон аж.

Иймд амьтан тэжээж буй таны хувьд санамсаргүйгээр нэг л өдөр хэн нэгний амь нас эрүүл мэндийг хохироож, хариуцагч, яллагдагч болох эрсдэл байгаа гэдгийг ухамсарлаж орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтыг заавал хийлгэж байх шаардлагатай болж байна.

 Би гэртээ ойр зуурын юм хийгээд байж байтал 13 цагийн орчим гадаа хүн орилох чимээ гарахаар нь гараад харсан чинь дөрвөн настай талийгаачийг нохой хазаад зуучихсан тавихгүй байгаа бололтой, О-г хүүхдийн цээжнээс бариад, нөгөө талаас нь нохой зуучихаад тавихгүй хэсэг газар чирсэн. Би сандраад модоор тэр нохойг цохиж, бас 1 залуу, 1 настай ах бид нар тэр нохойг нэлээд хэд цохиж байж салгасан. Талийгаач дээр очиход гүрээний судас орчимоос нь хазсан, цус гарсан, нуруу гэдэснийх нь хажуунаас хазаад сэмж нь гарчихсан, юм хэлж чадахгүй, ухаантай байсан” гэжээ.

/Хавтаст хэрэг-45-р тал/

 

Веритас партнерс хуулийн фирм  Д.Алтангэрэл

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 3 цаг 59 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 5 цаг 35 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 5 цаг 43 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 9 цаг 23 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 9 цаг 36 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 9 цаг 43 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 14 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 10 цаг 28 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 10 цаг 38 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 59 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 6 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 11 цаг 41 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 11 цаг 58 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 11 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 12 цаг 19 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top