x

Стандарт, хэмжил зүйн газар БНХАУ-тай хамтран ажиллана

Стандарт хэмжил зүйн газар, БНХАУ-ын Итгэмжлэл, баталгаажуулалтын товчоотой 2005 онд “Тохирлын үнэлгээний салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг анх байгуулсан.
Тус санамж бичгийн хэрэгжилтийг дүгнэх, цаашид стандарт, итгэмжлэл, баталгаажуулалтын салбарт хамтран ажиллах үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор өнгөрөгч оны 9 дүгээр сард БНХАУ-ын Итгэмжлэл, баталгаажуулалтын товчоо (CNCA), Хятадын үндэсний итгэмжлэлийн тогтолцоо (CNAS)-ны  төлөөлөгчид Стандарт хэмжил зүйн газарт ажлын айлчлал хийсэн байна. 
Ингээд 2018 оны гуравдугаар сарын 13-нд БНХАУ-ын Итгэмжлэл, баталгаажуулалтын товчооны Дэд зохицуулагч Лю Вейжун, Монгол улсын Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр болон бусад төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин хотноо уулзлаа. Хоёр тал Хятад-Монголын баталгаажуулалт, итгэмжлэлийн салбарын үйл ажиллагааны талаар нэмэлт мэдээлэл солилцсон бөгөөд СХЗГ, БНХАУ-ын Баталгаажуулалт,  итгэмжлэлийн товчоо хооронд тохирлын үнэлгээний салбарт хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн, гарын үсэг зурлаа. Энэхүү ажиллагаанд хоёр талын тохирлын үнэлгээний бодлого, олон улсын хамтын ажиллагаа, баталгаажуулалт, итгэмжлэлийн газрын холбогдох төлөөлөл байлцсан юм. 
БНХАУ-ын итгэмжлэл, баталгаажуулалтыг хариуцсан товчоо (ИБХТ) нь Төрийн Зөвлөлөөс байгуулагдсан бөгөөд улс орон даяараа баталгаажуулалт, итгэмжлэлийн үйл ажиллагааг нэгдсэн менежмент, хяналт, зохицуулалтад хамруулах Төрийн зөвлөлөөс олгосон захиргааны эрх, үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм.
Шинэчлэн байгуулсан  санамж бичгийн хүрээнд  хоёр улсын тодорхой салбарт мөрдөгдөж буй стандарт, техникийн баримт бичгийн шаардлагыг ижилтгэж, тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрснөөр бараа бүтээгдэхүүнийг давтан тохирлын үнэлгээнд хамруулахгүй байх нөхцөл бүрдэж бизнес эрхлэх таатай орчин бий болох зэрэг олон давуу тал үүсэх юм. Ялангуяа шинэчлэн батлагдсан Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль болон БНХАУ-ын шинэчлэгдсэн хуулийн мэдээллээ хоёр талаас харилцан солилцох, хуульдаа нийцүүлэн баталгаажуулалт, итгэмжлэлийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах дээр санал нэгдсэн юм. 
Түүнчлэн экспорт, импортод шууд хамааралтай Монгол Улсын байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх, Монгол улсын хилийн боомтод ажиллаж байгаа лабораториуд, баталгаажуулалтын байгууллагын үйл ажиллагааг дээшлүүлэх, хилийн ойролцоох байгууллагуудын харилцааг сайжруулах зэрэг асуудлуудаар ярилцаж тохирлоо. Энэхүү шинэчлэн байгуулсан санамж бичигт тусгасан төлөвлөгөөг ирэх 4-р сард болох Засгийн газар хоорондын албан ёсны айлчлалын үеэр Засгийн газрын түвшинд батлахаар болоод байна. 
Санамж бичгийн хүрээнд дараах ажлын төлөвлөгөөг тусгасан. Тухайлбал:
1. TBT буюу худалдааны техникийн саад тотгорын хэлэлцээрээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангахын тулд талууд стандартчилал, итгэмжлэл, баталгаажуулалтын байгууллагын тогтолцоог тогтоосон баримт бичгийн мэдээллийг харилцан солилцох;
2. Заавал баталгаажуулах бүтээгдэхүүнд сорилт, баталгаажуулалт хийх томилогдсон лаборатори, баталгаажуулалтын байгууллагын мэдээлэл, холбогдох эрх зүйн баримт бичиг, заавал баталгаажуулалтад хамрагдах бүтээгдэхүүний жагсаалт буюу каталоги, тохирлын үнэлгээний үр дүнг илэрхийлэх гэрчилгээ, тэмдгийн мэдээллийг талууд харилцан солилцох;
3. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний баталгаажуулалтын схем, тухайн төрлийн баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийн үйл явцын журам /хилээр оруулахад тавих шаардлагын мэдээлэл/ солилцох;
4. Тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг сонгож худалдааг хөнгөвчлөх; 
5. “Нэг бүс нэг зам” ба “Талын зам” хөтөлбөрийт хэрэгжүүлэхэд талууд идэвхтэй оролцох
6. Харилцан нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний лабораторийн чадавхийг нэмэгдүүлэх ур чадварын сорилтыг хамтран зохион байгуулах;
7. Мэргэжилтнүүдийг сургах, итгэмжлэлийн үнэлгээ болон баталгаажуулалтын үйл ажиллагааг хамтран зохион байгуулах

Эх сурвалж: MASM.GOV.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 3 цаг 57 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 5 цаг 33 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 5 цаг 41 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 9 цаг 21 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 9 цаг 34 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 9 цаг 42 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 10 цаг 12 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 10 цаг 26 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 10 цаг 36 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 57 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 11 цаг 4 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 11 цаг 39 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 11 цаг 56 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 12 цаг 9 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 12 цаг 17 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Өчигдөр 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Өчигдөр 18 цаг 47 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ Өчигдөр 18 цаг 43 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна Өчигдөр 18 цаг 00 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top