x

Х.Ганхуяг: Хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн, өсч дэвшсэн нэг ч улс дэлхийд байхгүй

УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар тодрууллаа.

-Та өмнө Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг өргөн барьж байсан. Өнөөдөр энэ хууль нийгмийн сэдэв болчихоод байна. Одоогийн хэлэлцэгдэж байгаа Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ хууль бол ерөнхий хууль. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар гуравхан асуудлыг зохицуулна. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг бүртгэнэ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг хамгаална. Шаардлагатай бол татвар, тогтворжуулах гэрээ хийнэ. Гуравдугаарт, хөрөнгө дээр нь баталгаа гаргана. Нэг ёсондоо манайд орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг ялган үзэхгүйгээр өмчийг хамгаалах хууль юм. Энэ хуулиар газар ч юм уу, эсвэл виз өгөх гээгүй.

Гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгүүлснийхээ дараа бусад асуудал Монголын бусад хуулиар зохицуулагдана. Жишээлбэл, хөрөнгө оруулагчдын визтэй холбоотой асуудал Гадаадын иргэн харьяатын хуулиар зохицуулагдана. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид газрыг яах вэ гэдэг асуудал Газрын хуулиар зохицуулагдана. Жишээлбэл, 1993 онд газрыг 60+40 ашиглуулахаар олгоно гэж батлагдсан. Тэгвэл түүгээр явна гэсэн үг. Бид энэ заалтыг эргэж харахдаа Газрын багц хуулийг өргөн баригдахад нь харах ёстой гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд визийн асуудал нөлөөлөхгүй гэсэн үг. Жишээлбэл, та “Өдрийн сонин”-оор Солонгост аж ахуйн нэгж байгуулаад үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол 500, 1000 ам.долларын дүрмийн сантайгаар 1-2 цагийн дотор компани нээж болно. Сингапурт нээж ч болно. Та тэр улсад компани нээлээ гээд виз олгох үндэслэл болохгүй. Учир нь та зөвхөн компани бүртгүүлж байгаа гэсэн үг. Хөрөнгө оруулалт хийж болно. Харин оршин суух виз авах гэж байгаа бол шалгуур нь өөр байдаг.

-Гадаадын хөрөнгө оруулалттай компани нээчихвэл визийн шалгуур шаардахгүй шууд виз олгох мэт ойлголтыг нийгэмд өгч байгаа хэсэг бүлэг хүмүүс ч байна?

-Үгүй. Виз авахын тулд үйл ажиллагаа явуулсан байх ёстой. Татвар төлсөн байх ёстой. Ажлын байр бий болгосон, барьцаа 100 сая ам.доллар байршуулсан байх зэрэг шалгуур гадаадад ч манайд бий. Хөрөнгө оруулалттай компани байгуулж болно. Та хөрөнгө оруулагчийн статус дээрээ виз авах гэж байгаа бол компанийнх нь гурван жилийн үйл ажиллагааны санхүүг нь шалгадаг. Ажлын байр бий болгосон эсэхийг шалгадаг. Үүний дараа виз олгох эсэхийг Гадаадын иргэн харьяатын албан хаагч үзэмжээрээ олгодог. Нэг ёсондоо хууль хяналтын байгууллага шалгалт хийсний дараа олгох, үгүйг шийддэг. Үүнд хэн нэгэн хөндлөнгөөс оролцох боломжгүй. Хууль нь ийм юм. Хөрөнгө оруулалтын хуулиар газар, виз олгох гээд байгаа мэтээр үл ойлголцол яваад байгаа нь үнэн. Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд энэ асуудал хамаагүй.

-Нийгмийг талцуулж байгаа өөр нэг асуудал нь 100 мянган ам.долларын босго. Энэ босгыг авч хаяж байгаа цаад шалгаан нь юу вэ?

-Ний нуугүй хэлэхэд, манайх хаалттай эдийн засгийн орчинтой болчихоод байгаа юм. Хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн, өсч дэвшсэн нэг ч улс байхгүй. Манай улсын эргэн тойронд байгаа бүх л орон гадаадын хөрөнгө оруулалтыг татахын төлөө явж байдаг. Тэр бүү хэл, Бүгд найрамдах Куба улс ч гадаадын хөрөнгө оруулалтаар аялал жуулчлалынхаа зочид буудлыг барьж байна. Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсад (БНАСАУ) харьцангуй бага хэмжээний хөрөнгө оруулалт байх шиг байна. Гэхдээ ялгаагүй тэнд Солонгосын хөрөнгө оруулалт хийгдээд л явж байдаг. Хөрөнгө оруулалт гэдэг нь олон улсын хэллэгээр үржүүлгийн үр дагавартай гэж яригддаг. Учир нь нэгдүгээрт, хүүгүй мөнгө орж ирдэг. Хоёрдугаарт, хүүгүй мөнгөөр ажлын байр бий болгодог. Гуравдугаарт, шинэ технологийг авч ирдэг. Өөрөөр хэлбэл, хүний нөөцийг бэлтгэхэд хувь нэмэртэй байдаг. Татвар төлж эхэлдэг. Үүнээс гадна эдийн засагт гаднаас ам.доллар оруулж ирдэг ач холбогдолтой. Манайх гурван морьтой байх ёстойгоос хоёрхон морьтой байгаа юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн гадагшаа зарсан бүтээгдэхүүнээсээ ам.доллар олдог. Гадаадаас зээл тусламж авахаараа ам.доллар олдог. Тиймээс гурав дахь буюу хамгийн том өсөлтийг авч ирдэг ажлын байрыг бий болгодог, шинэ ноу хауг бий болгодог, татварын бааз суурийг нэмэгдүүлдэг тэр гарцаа манайх хаачихаад байгаа юм. Дэлхийд 190 эдийн засаг бий. Үүнээс 21, 22 нь л босготой. Босгогүй болсон шалтгаан нь хүнд суртал, мөнгө шилжүүлэхтэй холбоотойгоор банк хоорондын шалгалт их болсон. Компани байгуулаагүй байхад компани байгуулах гэж байгаа мэтээр мөнгө шилжүүлэг хийх нь шалгалтын эх үүсвэрийн нэг болж байгаа юм. Шилжүүллээ буцаагаад татлаа. Тэр болгон дээр Төв банк, бусад олон улсын банкууд шалгалт хийх нь том асуудал болдог. Тиймээс компани нээх нь чөлөөтэй байх хэрэгтэй.

-100 мянган ам.долларын босго ер нь их мөнгө үү?

-Миний хувьд 100 мянган ам.доллар их мөнгө. Би 20 жил бизнес эрхлэхдээ анх 2, 3-хан мянган ам.доллараар бизнес эрхэлж байсан. Өнөөдөр залуус гадаадын иргэнтэй хамт аж ахуйн нэгж байгуулъя гэж бодоход одоо байгаа хуулиар хоёулаа ялгаагүй 100 мянган ам.доллар хийх ёстой. Таван хувьцаа эзэмшигтэй бол хувьцаа эзэмшигч бүр 100, 100 мянган ам.доллар хийх ёстой болж байгаа юм. Ингэхээр залуусын боломжийг хаачихаж байгаа юм. Уул уурхайн салбарт 100 мянган ам.доллар байршуулж болно. Банк, санхүүгийн салбарт ч байж болно. Гэхдээ үүнээс гадна олон салбар бий гэдгийг санах хэрэгтэй. Жишээлбэл, Киноны хуулиар Монголд компани байгуулаад энд зураг авалтаа хийчихээд татан буулгаад гарч явж болно. Үүнийг киноны хуулиар нээгээд өгчихсөн. IT-ийн чиглэлийн хөрөнгө оруулалт харьцангуй бага байдаг. Энэ чиглэлийн зүйлүүдээ хөгжүүлэх боломжийг залууст энэ заалтаар олгоно гэсэн үг. Хоёрдугаарт, энэ хуулиар ерөнхий нөхцөлийг олгож байгаа болохоос том хөнгөлөлт үзүүлэх гээд байгаа юм биш шүү дээ. Хөрөнгө оруулалтын хуулийн ерөнхий нөхцөлөөс гадна экспорт, хөрөнгө оруулалтын үндэсний хороог байгуулна. Ерөнхий сайд энэ хороог ахална. Ингэснээр цаашид экспортын чиглэлийн хөрөнгө оруулалтууд татах, дэмжих, хөнгөлөлт үзүүлэх асуудлыг тэр хороогоороо хэлэлцэнэ. Үүнийгээ Засгийн газрын хуралдаанд танилцуулж, УИХаар хэлэлцүүлж зөвшөөрөл авсны дараа үйл ажиллагаа явуулах боломж нээгдэнэ. Ийм байдлаар бид хүсэмжит хөрөнгө оруулалтаа татна гэсэн үг. Одоо бол хөрөнгө оруулалт оруулбал ийм байна гэсэн ерөнхий хууль. Цаашид хамгийн өндөр цалин төвлөрдөг IT-ийн хөрөнгө оруулалт ч байдаг юм уу, микрочипийн үйлдвэр барих хөрөнгө оруулалтыг татаж боломжтой.

Энэ хуулийг гацаахын тулд үндсэрхэг үзлийг их ашиглаж байна л даа. Жишээлбэл, энэ хуулиар далимдуулаад хөрөнгө оруулагч биш гадаадын иргэд манайд ихээр орж ирэх юм биш биз гэсэн болгоомжлол их байна. Энэ чиглэлээрх хяналт мэдээж бий шүү дээ, тийм үү?

-Тийм. Визийн асуудал дээр хэлсэнчлэн явна. Дээр нь хязгаарлалт, хяналт байнга явагдаж байдаг. Хууль хяналтын байгууллага, хүчний байгууллагуудын саналуудыг байнга авч байдаг. Мөн Үндсэн хууль болон Гадаадын иргэн харьяатын хуулиар нэг улсын иргэн нэг хувиас дээш байж болохгүй гээд заачихсан байгаа. Монгол Улс 3.5 сая хүн амтай гэхээр нэг орноос 35 мянгаас доош иргэнийг авна гэсэн үг. Түүнээс нэг сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихвэл Монгол руу ирэх эрх нээгдэх үү гэвэл үгүй. Одоо манайх аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд 34 оронд визийн хөнгөлөлтийг өгчихсөн байгаа. Визны хөнгөлөлтөөр аялал жуулчлалаар ирэх боломжтой болохоос хөрөнгө оруулах статусаар ирэх боломжгүй. Энэ статусаар компаниа нээгээд үйл ажиллагаа явуулаад, үр шим нь санхүүгийн, нийгмийн даатгалын тайлангаар баталгаажсаны дараа тодорхой тооны хүнд виз өгнө. Гэхдээ энэ мөн л хязгаарлалттай. Нэг компаниас нэг хүнд олгох боломжтой. Ингэхдээ мөн л шалгалтын үндсэн дээр олгодог. Монгол Улсын хувьд энэхүү хууль амин чухал хуулиудын нэг. 1993 онд батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын хууль болон 1996 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хууль харьцангуй либерал хууль болсон. Үүгээр өнөөгийн эдийн засгийн суурь болсон хөрөнгө оруулалтууд татаж чадсан байгаа юм. Гэхдээ одоо бол гацчихсан. Цаашдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өөрсдийн хүсэмжит салбар жишээлбэл сэргээгдэх эрчим хүч, мэдээлэл технологи, банкны салбарт хөрөнгө оруулалт татахын тулд өөр хөнгөлөлт өгөх асуудал үүснэ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • мсах (172.69.252.170)
    битгий худлаа хуц
    2024 оны 01 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 10 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 10 цаг 59 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 11 цаг 1 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 11 цаг 2 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 11 цаг 4 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 11 цаг 6 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 13 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 13 цаг 53 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 13 цаг 58 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 13 цаг 59 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 14 цаг 0 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 14 цаг 0 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 14 цаг 1 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 14 цаг 3 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 14 цаг 4 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 15 цаг 50 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 16 цаг 0 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 16 цаг 1 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 16 цаг 2 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 16 цаг 3 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top